Showing posts with label Ариун Сүнсний үг. Show all posts
Showing posts with label Ариун Сүнсний үг. Show all posts

2019-08-19

Ариун Сүнсний үг “Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар”-Хорин найм дахь айлдвар (Монгол хэлээр)


Ариун Сүнсний үг “Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар”-Хорин найм дахь айлдвар (Монгол хэлээр)

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Бүх зүйлс Миний үгээр гүйцэтгэгдэх болно; Миний хийх ажлыг ямар ч хүн хуваалцаж, ямар ч хүн хийж чадахгүй. Би бүх газрын агаарыг цэвэрлэж, дэлхий дээрх чөтгөрүүдийн ул мөрийг үндсээр нь устгана. Би аль хэдийн эхэлсэн ба Би агуу улаан луугийн оршин суугаа газарт Өөрийн гэсгээлтийн ажлын анхны алхмыг эхлүүлнэ. Ингэснээр Миний гэсгээлт бүх орчлон ертөнц дээр буусан бөгөөд Би бүх газрыг нарийн шалгаж үзэх тул агуу улаан луу болоод бусад олон төрлийн бузар чөтгөрүүд Миний гэсгээлтээс зугтах хүчгүй болно гэдгийг харж болно. Газар дээрх Миний ажил дуусах үед, өөрөөр хэлбэл шүүлтийн эрин дуусгавар болоход Би албан ёсоор агуу улаан лууг гэсгээх болно. Миний хүмүүс агуу улаан лууд оноосон Миний зөвт гэсгээлтийг харж, Миний зөвт байдлын улмаас Миний ариун нэрийг үүрд дуурсаж, магтан дуулах болно. Ингэснээр та нар албан ёсоор өөрсдийн үүргээ биелүүлж, Намайг газар нутаг даяар албан ёсоор үүрдийн үүрд магтан дуулах болно!”