2018-05-28

“Хэн миний Эзэн бэ” кино клип-“Библи Бурханы онгодыг хүртсэн эсэх” талаарх мэтгэлцээний тухай


Хоёр мянган жилийн турш шашны ертөнц, Библи Бурханы онгодыг хүртсэн тухай Паулын хэлсэн зүйлд түшиглэж, “Библи бол Бурханы үг”, “Библи Эзэнийг төлөөлдөг” гэж үргэлжид итгэж ирсэн. Эдгээр үзэл санаа зөв үү? Энэ видео танд хариултыг илчлэх болно! 


Библид агуулагддаг, элчүүдийн захидал, туршлага, гэрчлэл бүгд, зохиогчийг нь тодорхой дурдсан байдаг. Библийг өөр өөр эрин үеийн хүмүүс бичсэн нь тодорхой. Тэдний туршлагын гэрчлэлийг яаж Бурханы үг гэж ойлгож болох билээ? Хэрэв бид шашны ертөнцийн бодлоор явбал Библийг зохиогчид нь бүгд гарцаагүй хүмүүс, гэхдээ ямар нэг байдлаар тэдний үг нь Бурханы үг болчихсон. Энэ чинь ямар гээчийн логик вэ? 
Хуучин болон Шинэ гэрээний зохиогчид бүгд Бурханаар ашиглагдсан хүмүүс байсан. Тэд тухайн үед Бурханы ажлыг үзэж туулсан. Тэдэнд Бурханы талаар тодорхой мэдлэг байсан бөгөөд зүрх сэтгэлдээ тодорхой ачааг үүрч байсан. Тэд өөрсдийн туршлага, гэрчлэлийг бичвэрт оруулж, чуулганы ариун хүмүүст түгээсэн. Энэ бол бодит зүйл.
 Бүх зүйл Библи болон Бурханы үгийн дагуу байх ёстой гэж олон хүн хэлдэг ч хэн ч үнэндээ эдгээрийг Бурханы үгийн дагуу ялган танихыг оролддоггүй бөгөөд тэр ч бүү хэл хэн ч энэ асуудал дээр үнэнийг хайж, бодит байдлыг сайтар судалдаггүй.
Төгс Хүчит Бурхан хэлсэнчлэн, “Өнөөдөр Библи бол Бурхан ба Бурхан бол Библи гэж хүмүүс итгэдэг. Иймээс тэд Библийн бүх үгс нь зөвхөн Бурханы хэлсэн үгс бөгөөд тэдгээрийг бүгдийг нь Бурхан хэлсэн гэж итгэдэг. Тэр ч бүү хэл, хэдийгээр Хуучин болон Шинэ Гэрээний жаран зургаан ном нь бүгд хүнээр бичигдсэн боловч тэдэнд бүгдэд нь Бурханы онгод өгөгдсөн бөгөөд Ариун Сүнсний айлдварын бичлэг байсан гэж Бурханд итгэдэг хүмүүс боддог. Энэ нь хүмүүсийн алдаатай тайлал бөгөөд баримтуудтай огтхон ч нийцдэггүй. Үнэндээ зөгнөлийн номноос гадна, Хуучин Гэрээний ихэнх нь түүхэн бичлэг юм. Шинэ Гэрээний зарим захидал нь хүмүүсийн туршлагаас бий болсон, зарим нь Ариун Сүнсний гэгээрлээс гарсан; Паулын захидлууд нь жишээлбэл хүний ажлаас үүсэн гарсан, тэдгээр нь бүгд Ариун Сүнсний гэгээрлийн үр дүн байсан бөгөөд тэдгээр нь чуулгануудын төлөө бичигдсэн, чуулганы ах эгч нарын төлөөх сургамж, урамшууллын үгс байсан. Тэдгээр нь Ариун Сүнсээр хэлэгдсэн үгс биш, Паул Ариун Сүнсний өмнөөс яриагүй, мөн тэр эш үзүүлэгч байгаагүй, тэр ч бүү хэл үзэгдэл хараагүй. Түүний захидлууд нь Ефес, Филаделфи, Галатын чуулганууд болон бусад чуулгануудад зориулан бичигдсэн. … Хэрвээ хүмүүс, Паулынх шиг захидлыг эсвэл үгийг Ариун Сүнсний айлдвар мэтээр үзэж, тэдгээрийг Бурхан шиг шүтвэл, тэднийг огт ялган салгах чадваргүй хэмээн хэлж болно. Илүү хатуугаар хэлэх юм бол энэ нь өөр юу ч биш харин доромжлол биш гэж үү? Хүн хэрхэн Бурханы өмнөөс ярьж чадах юм бэ? Хүмүүс түүний захидлуудад болон түүний хэлсэн үгэнд мэхийж тэдгээрийг ариун ном эсвэл тэнгэрийн ном шиг үзэж яаж болох юм бэ? Бурханы үг нь хүнээр санамсаргүйгээр хэлэгдэж болох уу? Хүн хэрхэн Бурханы өмнөөс ярьж чадах юм бэ?”  “Библид байгаа бүхэн нь Бурханы биечлэн хэлсэн үгсийн бичлэг биш. Библи нь зүгээр л Бурханы ажлын өмнөх хоёр үе шатыг баримтжуулсан, үүний нэг хэсэг нь эш үзүүлэгчдийн зөгнөлүүдийн бичлэг, нөгөө хэсэг нь эрин үеүдийн туршид Бурханаар ашиглагдаж байсан хүмүүсийн бичсэн дадлага туршлага,мэдлэг юм. Хүний дадлага туршлага нь хүний санаа бодол, мэдлэгээр бохирддог, үүнээс зайлсхийх аргагүй. Библийн олон номонд хүний үзэл, хүний хандлага, хүний утга учиргүй тайллууд байдаг. Мэдээж үгний ихэнх нь Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлгийн үр дүн бөгөөд тэдгээр нь зөв тайлал юм, гэхдээ тэдгээрийг үнэний бүрэн зөв илэрхийлэл гэж хэлж болохгүй.”



No comments:

Post a Comment