Ариун Сүнсний ажлыг дагах нь маш чухал юм!
Сяовэй Шанхай хот
Хэсэг хугацааны өмнө надтай хамтран ажиллаж байсан хамтрагч маань Бурханы үгийг идэж, уух үедээ олж авсан гэгээрлийг хуваалцах үед би үргэлж урам зориг авч, ашиг тусаа хүртэж байсан хэдий ч, түүнийг гайхуулж байна гэсэн бодол намайг үргэлж дагадаг байв. “Би түүнд яг одоо хариулах юм бол түүнийг өөгшүүлсэн болохгүй гэж үү? Энэ утгаараа би түүнээс сул дорой юм шиг санагдахгүй гэж үү?” гэж боддог болсон. Үүний үр дүнд би түүний хуваалцсан аливаа бодлын талаар номлол, саналаа хуваалцахаас татгалзсан. Нэг удаа, тэр эгч маань Бурханы үгийн тодорхой хэсгийг идэж, уун зарим ойлголтыг аван, бидний нөхцөл байдалд ямар нэг зүйл буруу байгааг мэдэрч Бурханы үг бүхий хэсгийн талаар түүнтэй ярилцах хүсэлтэй эсэхийг асуусан юм. Түүнийг асуусны дараа, энэ бүх бодол, гомдлын сэтгэл ил гарч ирэн: “Та зөвхөн өөрийнхөө төлөө гэрчлэлээ хуваалцахыг хүсэж байна, номлох шавьтай болохыг хүсэж байна.” Би түүнийг сонсохгүй байхын тулд зарим хурлыг таслах болсон. Хэсэг хугацааны дараа би зүрх сэтгэл маань хүндэрч байгааг мэдрэн, миний нөхцөл байдалд ямар нэг зүйл буруу байгааг мэдэж байсан ч өөрийн дотоод зөрчлийг шийдвэрлэх сайн арга замыг бодож олж чадаагүй. Миний хийж чадах бүх зүйл бол өөрийн үүрэгтээ өөрийгөө бүрэн зориулах, Бурханы үгсийг идэж, уух явдал байсан бөгөөд эдгээр сөрөг бодлоос өөрийгөө холдуулахын тулд дууллуудыг дуулах болсон. Гэсэн хэдий ч би өнөөгийн нөхцөл байдалтай нүүр тулах бүртээ зүрх сэтгэлд адилхан завхрал нэмэгдэж, эд юмс улам бүр дордсоор байхын зэрэгцээ би юу хийхээ мэдэхгүй байсан.
Хэд хоногийн дараа би тэр эгчтэй харилцан ярилцах үеэр зөрчилдөв. Тэр эгч хэлэхдээ: “Саяхан чи ярилцлагын үеэр маш нам гүм байсан, ямар нэг зүйл болохгүй байх шиг байна.” Би эдгээр үгсийг гэдсээ цохиулж байгаа шиг мэдэрсэн ч нэр нүүрээ алдахгүйн тулд ямар нэг асуудал байгаагүй гэж үгүйсгэсэн. Энэ үед тэр эгч дэндүү бардам байх шиг надад санагдав: Тэр миний нэр төрийг үл тоомсорлон ярьж байгаа юм шиг, намайг дорд үзэж байгаа юм шиг санагдав. Бүх хуучин буруу бодол маань эргэж орж ирсэн. Би тэмцэх тусам миний зүрх сэтгэл улам бараан болж байлаа; Би Бурхантай тогтоосон холбоогоо алдав. Үнэхээр арчаагүй байдалд орж, би Бурханы өмнө өвдөг сөгдөж, залбиран, намайг жинхэнэ байдалд оруулж гэгээрүүлж өгөхийг гуйсан. Залбирлын дунд Бурханы үг миний толгойд орж ирэв: “Ариун Сүнсний ажлыг тоглоом шиг үздэг хүмүүс бол хөнгөн хийсвэр!” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас). Үүний дараа би бас дараах хэсгийг уншсан юм: “Ариун Сүнс нь Бурханаар ашиглагддаг хүмүүс дээр л зөвхөн ажилладаг биш, үүнээс ч илүүтэйгээр чуулганд ажилладаг. Тэр хэн дээр ч ажиллаж байж болно. Тэр одоо чам дээр ч ажиллаж байж болох ба чамайг үүнийг мэдэрсний дараа Тэр өөр нэг хүн дээр ажиллаж болох юм. Яаравчлан дага; чи одоогийн гэрлийг хэдий чинээ ойрхон дагана, чиний амь төдий чинээ их төлөвшиж, өсөж чадна. Хүн ямар төрлийн хүн байх нь хамаагүй, Ариун Сүнс түүн дээр ажиллаж байгаа цагт, заавал дага. Түүний туршлагыг өөрийн болгож ав тэгвэл чи илүү өндөр зүйлсийг хүлээн авах болно. Ийнхүү хийснээр чи илүү хурдан ахих болно. Энэ бол хүний төгс төгөлдөржилтийн зам бөгөөд амь өсдөг зам юм. Ариун Сүнсний ажилд дуулгавартай байснаар дамжуулан төгс болгуулах замд хүрнэ. Бурхан ямар төрлийн хүнээр дамжуулан чамайг төгс болгохыг чи мэдэхгүй, мөн ямар хүн, тохиолдол эсвэл зүйлээр дамжуулан Тэр, зарим нэг мэдлэг ухааныг олж авч, эзэмших боломжийг чамд олгохыг ч чи мэдэхгүй. Хэрвээ чи энэхүү зөв замаар алхах чадвартай бол чамд Бурханаар төгс болгуулах асар их найдвар байгааг энэ нь харуулдаг. Хэрвээ чи тэгж чадахгүй бол ирээдүй чинь хоосон, гэрэл гэгээгүй байгааг энэ нь харуулдаг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэн сэтгэлээр Бурханыг дуулгавартай дагадаг нэгнийг Бурхан гарцаагүй олж авах болно”-оос). Энэ хэсгийг уншаад эхнээс нь би ойлгосон: Энэ бүх хугацаанд би Ариун Сүнсний үйл хэргийг эсэргүүцэж байжээ! Эдгээр хэдэн өдрүүдэд эгч маань Бурханы үгийг идэж, ууснаар гэгээрлийг олж байсан. Тэр өөрийн ажил үүргийн болон бусдын амьдралын өмнөөс үүрэг хариуцлага хүлээдэг боловч, бусдад тусалж дэмжиж байгаадаа байнга баяртай байдаг; Ариун Сүнс түүнээр дамжуулан ажлаа хийж байгаа нь тодорхой байна. Би Ариун Сүнсний ажлыг дуулгавартай дагаж, түүний тусламжийг хүлээж авах ёстой байсан. Харин би тэр эмэгтэйг дүр үзүүлж байна, бусад хүнтэй харьцуулахад өөрийгөө хичнээн сайн ажилладгийг харуулахыг хүсэж байна гэж бодсон. Үүний үр дүнд би түүний санаа бодлыг үл тоомсорлож, түүнтэй ярилцахаас татгалзсан. Бурхан надад өөрийн минь байр байдлыг харуулж, надад туслахын тулд миний хамтрагчаар дамжуулж харилцсан. Миний хийсэн бүхэн бол гомдол, атаархал байж, хамтрагчаа өөрийн дайсан болгох байлаа. Бодит байдал дээр хамтрагч бид хоёрын хоорондын зөрчил мэт харагдаж байгаа боловч үнэн хэрэг дээрээ би өөрийгөө Бурханын эсрэг хандуулсан юм! Би Ариун Сүнсний ажлыг үгүйсгэж, эсэргүүцээгүй гэж үү? Би ямар их зальтай муухай, ихэмсэг, бас зөрүүд байн аа! Өөрийн нэр нүүр, байр сууриа хадгалахын тулд би хамтрагчтай харилцах харилцаандаа дүгнэлт хийхээс зугтсан юм! Үүнд ямарваа үндэслэл, хүн чанар огт байхгүй! Энэ үедээ би Бурханыг дуулгавартай дагалгүй, түүнээс эмээлгүй амьдарч байсан, би үнэнд дуртай байгаагүй, миний хамтрагчаар Ариун Сүнсний хийлгэсэн үнэ цэнэтэй ажлыг харахааргүй сохор байжээ. Үүний оронд би өөрийн хувийн байр суурь, хоосон зүйлийг бусад зүйлээс илүүд үзжээ. Би нэр нүүрээ алдахаасаа илүү Ариун Сүнсний ажлыг орхих хүсэлтэй байсан байна. Миний үйлдэл нь шашны удирдагчдаас ямар ялгаатай байсан юм бэ? Тэд нар энэ бол үнэний зам гэдгийг мэддэг байсан ч нэр алдар, байр сууриа бататгахын тулд Бурханыг эсэргүүцэн буруутгаж байдаг. Би Бурханы хэлснээр Ариун Сүнсний ажлыг тоглоом мэт үздэг өөр нэг хөнгөн хийсвэр хүн биш гэж үү? Эргэн дурсахад, Ариун Сүнс зөвхөн миний хамтрагч дээр ажиллаж байгаагүй гэдгийг би ойлгосон. Тэрээр бас намайг сайжруулж, нүдийг нээж, тус хэрэг явдлаас ямар нэгэн зүйл олж авахуулахыг хичээсэн юм.
Би хариу болгож юу хийсэн бэ? Би бардам байж, бүх үеийн туршид ихэрхэн Бурханы ач ивээлээс татгалзсан. Төгс төгөлдөр болох, гэгээрэлд хүрэх, үнэний талаар илүү их ойлголт авахын тулд би хэр их боломжийг алдсан бол оо? Би ямар мунхаг байсан юм бэ, ямар тэнэг юм бэ!
Тэр үед өөрийгөө илүү их үзэн ядаж, хийсэн бүх гэм буруугаа мэдэрч байсан учраас би Бурханд хандан “Бурхан минь, би сохор, тэнэг, бардам байжээ, надад зориулсан ямар ч ажлыг хийдэггүй, намайг төгөлдөржүүлэх зүйлийг тоодоггүй байжээ. Бурхан минь намайг сургаж, гэгээрүүлсэнд баярлалаа. Надад миний өөрийн гэсэн мунхаглал ба тэнэглэлийг харуулсанд гялайлаа. Би одоо миний эрэгтэй, эмэгтэй хамтрагчийн хэн нь ч Бурханы үг, эсвэл Бурханы хүслийн дагуу ярьж байх үед би түүнийг дагаж мөрдөж, хүндэлж хүлээн зөвшөөрөх болно. Учир нь энэ бол миний амьдралын өсөлт хөгжлийн зам бөгөөд Таны адислалын тэмдэг юм. Би бүгдийг дуулгавартай дагаж байхын оронд Таны бүх эерэг зүйлийг дагаж мөрдөх болно. Энэ бол Таны төгс төгөлдөр байдлыг хүлээн зөвшөөрөх боломж юм. Би таныг дахин эсэргүүцэж, тэмцэх ёстой юм бол Таныг над дээр шийтгэл оногдуулахыг гуйж байна.”
No comments:
Post a Comment