2018-05-25

Христийн сүмийн кино 2018 шууд үзэх HD | “Хэн миний Эзэн бэ” | Библи Эзэн үү эсвэл Бурхан Эзэн үү?


       Библи ба Бурханы хоорондын холбоо юу болох талаар үнэнийг хайж, судлах нь нэн тэргүүний чухал асуудал.

        Бурхан бол Бурхан, Библи бол Библи. 

       Бурхан хүнийг аврах ажил хийж чадна, Библи хүнийг аврах ажил хийж чадах уу? Бурхан үнэнийг илэрхийлж чадна,Библи чадах уу? Бурхан хэдийд ч хүнийг гэгээрүүлж, гэрэлтүүлж, замчилж чадна, Библи үүнийг хийж чадах уу? Хүн Библийг Бурхантай тэнцүү байранд тавьж, Библи Бурханыг төлөөлж чадна гэж боддог. Энэ чинь Бурханыг дорд үзэж, доромжилж байгаа хэрэг биш гэж үү? Хүмүүс Библид Бурхантай адил байр суурь өгдөг. Бүр Бурханыг хүлээн зөвшөөрөлгүйгээр Библийг хүлээн зөвшөөрдөг хүмүүс ч бий. Тэд Библийг хамгийн дээд гэж боддог, тэр ч бүү хэл Библиэр Бурханыг орлуулах гэж зүтгэдэг. Шашны ертөнц зөвхөн Библийг хүлээн зөвшөөрч, Эзэний эргэн ирэлтэд итгэхгүй байх хэмжээнд хүртэл живчихсэн байгаа нь тодорхой—тэдэнд аврал үгүй.

      Түүнчлэн Есүсийн хийсэн бусад олон зүйлс байгаа ба хэрэв тэд тэр бүгдийг бичсэн бол тэдний бичсэн номуудыг ертөнц хүртэл өөрөө багтааж чадахгүй байх байсан гэж би боддог. (Иохан 21: 25).
         Библийн энэ мөр нь Библи бол Эзэн Есүсийн бүх үг, ажлыг багтаасан тэмдэглэл биш гэдгийг тодорхой хэлж байна. Библи бол ердөө тун хязгаарлагдмал бүртгэл юм.Үнэндээ Эзэн Есүсийн зөндөө үг Библид тэмдэглэгдээгүй гэдгийг та нар сайн мэднэ.Үүнийг бүгд л хүлээн зөвшөөрдөг! 

      Эзэн Есүс Би дахин ирнэ гэж олон удаа зөгнөн хэлсэн байдаг. Эргэн ирсэн Эзэн Есүсийн үг Библид хэрхэн урьдчилан тэмдэглэгдсэн байх билээ? Эзэн Есүс ингэж хэлсэн: “Бичвэрүүдийг хай Чи тэдгээрт чиний мөнхийн амь бий гэж боддог: Мөн тэрээр нь Намайг гэрчилдэг юм. Түүнчлэн чамайг амьтай болгож чадах Над дээр чи ирдэггүй” (Иохан 5:39-40).  “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна”(Иохан 16:12-13)

          Төгс Хүчит Бурханы үг, ажил нь Иоханы номын дараах ишлэлтэй бүрэн таарч байна:“Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана.” Төгс Хүчит Бурхан хэлсэнчлэн,“Хэрвээ чи Хуулийн эрин үеийн ажлыг харж, израильчууд Еховагийн замыг хэрхэн дагасныг харахыг хүсвэл Хуучин Гэрээг унших ёстой; хэрвээ чи Нигүүлслийн эрин үеийн ажлыг ойлгохыг хүсвэл Шинэ Гэрээг унших ёстой. Гэхдээ чи эцсийн өдрүүдийн ажлыг хэрхэн харж байна вэ? Чи өнөөдрийн Бурханы удирдалтыг хүлээн зөвшөөрч, өнөөдрийн ажилд орох ёстой, учир нь энэ нь шинэ ажил бөгөөд хэн ч үүнийг өмнө нь Библид бичээгүй.…Өнөөдрийн ажил бол хүний хэзээ ч алхаж байгаагүй зам бөгөөд хэн ч өмнө нь хараагүй зам юм. Энэ нь өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажил буюу энэ нь газар дээрх Бурханы хамгийн сүүлийн үеийн ажил юм. … Хэн өнөөгийн ажлын бүх зүйлийг юу ч үлдээлгүйгээр урьдчилан бичиж чадах юм бэ? Өмхөрсөн хуучин номон дахь ёс заншилд үл автах энэхүү илүү хүчирхэг, илүү ухаалаг ажлыг хэн бичиж чадах юм бэ? Өнөөдрийн ажил бол түүх биш, иймээс хэрвээ чи өнөөдрийн шинэ замаар алхахыг хүсвэл Библиэс салах ёстой, чи зөгнөлийн ном эсвэл Библи дэх түүхийг даван гарах ёстой. өвхөн тэр үед л чи шинэ замаар зүй зохистой алхаж чадах ба зөвхөн тэр үед л чи шинэ ертөнцөд, шинэ ажилд орж чадах болно.”

Дэлгэрэнгүй Агуулга:

Христийн сүмийн кино | “Хэн миний Эзэн бэ” | Библи Эзэн үү эсвэл Бурхан Эзэн үү?






No comments:

Post a Comment