Эзэн Есүс бол Христ, Тэр бол Бурханы Хүү гэдэг нь Библид тодорхой тэмдэглэгдсэн. Гэсэн ч, бие махбодтой болсон Христ бол Бурханы илрэл, Тэр бол Бурхан Өөрөө юм гэж Зүүний Аянга гэрчилдэг. Иймээс бие махбодтой болсон Бурхан, Бурханы Хүү юү? Эсвэл Тэр Бурхан Өөрөө юү? Төгс Хүчит Бурхан хэлсэнчлэн, “‘Есүс бол Бурханы Хүү, таалал минь Түүнд оршдог’… Тэр нь, Бурхан Өөрийгөө гэрчилж байсан гэхдээ зүгээр л өөр өнцгөөс тэнгэр дэх Сүнс Өөрийн бие махбоддоо гэрчлэл хийж байсан. Есүс бол тэнгэр дэх Хүү биш, бие махбод болсон Бурхан юм. Чи ойлгов уу? “Эцэг Миний дотор, Би Эцгийн дотор байдаг” хэмээх Есүсийн үг нь Тэд бол нэг Сүнс гэдгийг илэрхийлээгүй гэж үү? Бие махбод болсны улмаас Тэд тэнгэр, газрын хооронд тусгаарлагдсан биш биз дээ? Үнэндээ Тэд нэг хэвээрээ байгаа; ямар ч байсан Бурхан зүгээр л Өөрийгөө гэрчилсэн юм.”
“Үг нь махбодоор илэрсэн” номоос
“Есүс түүнд, Би та нартай хамт ийм удаан байсан атал чи Намайг мэдсэнгүй гэж үү, Филип ээ? гэсэн. Намайг харсан хүн Эцгийг харсан; гэтэл ‘Бидэнд Эцгийг харуулаач’ гэж чи яаж хэлнэ вэ? Би Эцгийн дотор, Эцэг Миний дотор байгаа гэдэгт чи итгэдэггүй гэж үү? Та нарт хэлж байгаа үгээ би Өөрийн санаагаар хэлээгүй: харин Миний дотор оршдог Эцэг ажлаа хийж байгаа юм. Би Эцгийн дотор, Эцэг Миний дотор байгаа гэдэгт Надад итгэ: эс бөгөөс ажлын минь төлөө Надад итгэ” (Иохан 14:9-11).
Энд Эзэн Есүс “Намайг харсан хүн Эцгийг харсан” гэж маш тодорхой хэлсэн. Та нарын харж байгаачлан Эзэн Есүс бол Бурханы Өөрийн илрэлт юм. Бурхан Тэр хоёр Эцэг—Хүүгийн харилцаатай гэж Эзэн Есүс энд хэлээгүй. Тэр зүгээр л “Би Эцгийн дотор, Эцэг Миний дотор байгаа” “Би болон Миний Эцэг нэг юм” гэсэн. Одоо Эзэн Есүсийн үгний дагуу, Эзэн Есүс бол Бурхан Өөрөө бөгөөд цорын ганцхан Бурхан байдаг, “Эцэг-Хүүгийн харилцаа” гэх юм байдаггүй гэдгийг бид баталгаажуулж чадахгүй гэж үү?
No comments:
Post a Comment