2018-05-13

“Хүсэл тэмүүлэл”киноны клип | Ингэж Эзэн эргэн ирдэг


         Эзэний олон итгэгчид дараах библийн зөгнөлийг уншсан: “Тэд хүний Хүү тэнгэрийн үүлэн дээр хүч чадал, агуу алдартайгаар ирэхийг харах болно” (Матай 24:30) Эзэн эргэн ирэх үедээ гарцаагүй үүлэн дээр бууж ирнэ гэж тэд итгэдэг боловч “Харагтун, Би хулгайч мэт ирнэ” (Илчлэл 16:15) “Шөнө дөлөөр хашхирах дуу гарч,‘Хараач, сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ” (Матай 25:6) гэсэн өөр зөгнөлүүд Библид байдаг. Эзэн үүлэн дээр ил тод ирнэ гэсэн зөгнөл дээр нэмээд Тэр нууцаар ирнэ гэсэн зөгнөлүүд байдаг гэдэг нь илэрхий юм. Тэгвэл Түүний эргэн ирэлтийн талаарх үнэн юу вэ?

  Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

No comments:

Post a Comment