2018-05-02

“Сэтгэл зүрхний чөлөөлөлт” | Бурханы үг сэтгэл зүрхний минь атаархлыг таягдан хаясан


 Жен Шин бол эцсийн өдрүүдийн Бурханы ажлын саявтар хүлээж авсан шинэ тутам итгэгч. Тэр Бурханы үгийг нөхөрлөх, Бурханыг магтсан сүлд дуу дуулахаар ах эргч нартайгаа хамт цуглаанд байнга ирдэг. Эндээс тэр аз жаргал, таашаал мэдэрдэг. Гэвч сатанч сэхүүн зан чанартаа автан, өөр нэг эгч өөрөөс нь хурдан дэвжиж, бусдын анхаарлыг илүү татаж, ах эгч нарынхаа хүндэтгэлийг хүлээж байхад өөрөө тэдний бахдлыг хүлээж чадахгүй байгаадаа цухалдан атаархаж эхэлнэ. Цуглаан дээр тэр эгчтэй өрсөлдөөд, гүйцэж чадахгүй байгаадаа сэтгэлээр унаж, гутарч эхэлнэ. Түүний амьдрал зовлонгоор дүүрч, Сатан амьдралаар нь тоглож байв. Дараа нь сүмийн тэргүүнь бүсгүйд туслан дэмжихээр ирж, Бурханы үгийн нөхөрлөлөө хуваалцах болно. Бурханы үгийн шүүлт ба гэрэл гэгээ авчирдаг зүйлсээр дамжуулан, тэр атаархлынхаа шалтгааныг олж, сатанч бардам сэхүүн зан, алдар нэр, эд баялаг хөөцөлдөх, хувиа хичээх, сул дорой байдлаа үзэн ядах болсон ажээ. Жен Шин Бурханы зөвт чанар ба Түүний захиралтыг дутуу ойлгосон байж. Тэр Бурханы захиралт, зохицуулалтыг дуулгавартай дагахаар шийдэв. Бурханы үгийн заавар дор тэр атаархлын дөнгөнөөс слж, сэтгэл зүрх нь аврагджээ. Бурханы үгээр амьдрахын амар тайван, баяр баясгаланг бүсгүй мэдэрч эхэлсэн юм. 

 Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм.  Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

No comments:

Post a Comment