2018-05-27

Бурхан ба Библийн хоорондын харилцаа юу вэ?

Бурхан ба Библийн хоорондын харилцаа юу вэ?

       Хоёр мянган жилийг турш бид Эзэнд Библийн дагуу итгэж, биднээс маш олон нь “Библи Эзэнийг төлөөлдөг, Бурханд итгэх нь Библид итгэх, Библид итгэх нь Бурханд итгэх явдал” гэж итгэж ирсэн. Энэ үзэл санаа зөв үү? Бурханд итгэх гэдэг нь яг юу гэсэн үг вэ? Энэ нь Библид итгэх гэсэн үг үү? Библи ба Бурханы хоорондын харилцаа юу вэ? 
    Библи Эзэнийг, Бурханыг төлөөлдөг, Эзэнд итгэх нь Библид итгэх, Библид итгэх нь Эзэнд итгэхтэй адил гэж олон хүн итгэдэг. Хүмүүс Библид Бурхантай адил байр суурь өгдөг. Бүр Бурханыг хүлээн зөвшөөрөлгүйгээр Библийг хүлээн зөвшөөрдөг хүмүүс ч бий. Тэд Библийг хамгийн дээд гэж боддог, тэр ч бүү хэл Библиэр Бурханыг орлуулах гэж зүтгэдэг. Христийг хүлээн зөвшөөрөхгүйгээр Библийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд Эзэний хоёр дахь ирэлтийг номлодог хүмүүсийг тэрс үзэлтнүүд гэж хэлдэг шашны удирдагчид хүртэл бий. Асуудал нь юу байна вэ энд? Шашны ертөнц зөвхөн Библийг хүлээн зөвшөөрч, Эзэний эргэн ирэлтэд итгэхгүй байх хэмжээнд хүртэл живчихсэн байгаа нь тодорхой - тэдэнд аврал үгүй. Үүнээс харвал шашны ертөнц Бурханыг эсэргүүцэж, Бурханыг өөрсдийнх нь дайсан гэж үзэх бүлэг антихристүүд болчихоод байгаа нь тодорхой. Шашны олон удирдагчид хоёр нүүрт фарисайчууд гэдгийг үгүйсгэхийн аргагүй. Ялангуяа “Эзэний хоёр дахь ирэлтийг тунхагладаг хүмүүс бол тэрс үзэлтнүүд” гэж хэлж байгаа хүмүүс бол бүгд антихристүүд, үл итгэгчид юм. Эзэнд итгэх итгэл гэж яг юу болохыг олон хүн мэддэггүй бололтой. Тэд энэ тодорхойгүй Бурханд итгэх өөрсдийн итгэлийг уламжлалт итгэл гэж нэрлэн, бүр Бурханы оронд Библид итгэдэг. Тэд бүр эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Христийг үгүйсгэж, ялладаг. Тэд Христийн илэрхийлдэг ямар ч үнэнийг үл тоомсорлож, хайхардаггүй. Асуудал нь юу байна вэ энд? Энэ бол маш гүнзгий асуудал! Есүс Өөрийн ажлыг хийж байсан өдрүүдэд Иудейчүүд яг ийм байдлаар авирлаагүй гэж үү? Христ Өөрийн ажлыг хийхээр гарч ирэхээс өмнө хүмүүс бүгд Бурханд итгэх итгэлээ Библи дээр суурилдаг байсан. Хэн ч хэний итгэл жинхэнэ, хэний итгэл худал болохыг хэлж чаддаггүй байсан, Мэдээж, хэн нь үнэхээр Бурханд дуулгавартай байна, хэн нь Түүний эсэргүүцэж байна гэдгийг хэн ч хэлж чадахгүй байсан. Эзэн Есүс Христ махбод болж, Өөрийн ажлыг гүйцэлдүүлэх үед яагаад хүний төрөл бүр илчлэгдсэн бэ? Энд Бурханы төгс хүчин, мэргэн ухаан оршиж байгаа юм. Төгс Хүчит Бурхан, эцсийн өдрүүдийн Христ гарч ирж, Өөрийн ажлыг гүйцэтгэхэд ухаалаг охид Түүний дуу хоолойг сонсож, Бурханы мөрийг харсан, тиймээс тэд аяндаа Бурханы сэнтийн өмнө хүргэгдсэн. тэдгээр мунхаг охидын хувьд Библитэй зууралдаж, Төгс Хүчит Бурхан, эцсийн өдрүүдийн Христийг Бурхан гэж таниагүй тэд тийнхүү илчлэгдэж, хаягдсан. Тэд одоо хүртэл өөрсдийн итгэл гэх зүйлээ хатуу баримталж байна, гэвч гамшиг ирэх үед тэд гаслан уйлж, шүдээ хавиран дуусах болно. Эндээс бид, зөвхөн Библитэй зууралдаж, үнэнийг хүлээн авч чаддаггүй, зөвхөн тэнгэр дэх Бурханд итгэх боловч бие махбодтой болсон Христийг хүлээн авдаггүй хүмүүс нь бүгд үл итгэгчид бөгөөд Бурханаар таягдуулах нь гарцаагүй гэдгийг харж болно. Энэ бол үнэн!
       Төгс Хүчит Бурхан хэлсэнчлэн, “Библи байсан үеэс эхлээд Эзэнд итгэх хүмүүсийн итгэл нь Библид итгэх итгэл байсаар ирсэн. Хүмүүсийг Эзэнд итгэдэг гэж хэлэхийн оронд, тэд Библид итгэдэг гэж хэлсэн нь дээр; тэд Библийг уншиж эхэлсэн гэж хэлэхийн оронд, тэд Библид итгэж эхэлсэн гэж хэлсэн нь дээр; мөн тэд Эзэний өмнө эргэн очсон гэж хэлэхийн оронд тэд Библийн өмнө эргэн очсон гэж хэлсэн нь дээр байх юм. Ийм байдлаар хүмүүс Библийг Бурхан, мөн өөрсдийн амийн эх булаг шиг шүтэж эхэлсэн ба үүнийг алдах нь өөрсдийн амийг алдахтай адил байсан. Хүмүүс Библийг Бурхантай адил өндөр дээд зүйл мэт үздэг ба тэр ч байтугай үүнийг Бурханаас дээгүүрт үздэг хүмүүс ч байдаг. Хэрвээ хүмүүст Ариун Сүнсний ажил үгүй бол, хэрвээ тэд Бурханыг мэдэрч чадахгүй бол тэд амьдарсаар л байх боловч—тэд Библийг алдах л юм бол эсвэл Библийн алдартай бүлгийг, үгийг алдах л юм бол тэд амиа алдсантай адил болдог.” 

        Дэлгэрэнгүй Үзэх: 



       Библи ба Бурханы хоорондын харилцаа юу вэ? Библид сохроор итгэж, хүндэтгэж байгаа нь бид Бурханд итгэж, шүтэн мөргөдөг гэсэн үг үү? Энэ видео танд хариултыг илчлэх болно! 

No comments:

Post a Comment