2018-10-27

Христийн чуулганы магтан дуу “Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлын ач холбогдол”


 Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлын ач холбогдол

Бурхан шүүлтийн ажлаа хийхдээ
Хоёр, гуравхан үгээр 
Хүний уг чанарыг тодорхой болгодоггүй
Харин аажмаар удаан хугацааны турш илчилж, 
харьцаж, засдаг
Энэ төрлийн анагаалтыг энгийн үгээр орлуулж болохгүй, 
Харин хүнд огт байдаггүй үнэнээр орлуулдаг
Зөвхөн ийм ажлыг шүүлт гэж үздэг
Зөвхөн ийм шүүлтээр л хүн Бурханыг
зүрхээрээ болон амаараа дуулгавартай дагаж,
Түүний тухай жинхэнэ мэдлэгийг өгдөг

2018-10-26

Зөвхөн бие махбодтой болсон Бурхан л эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хийж чадна(Монгол хэлээр)


  Шүүлтийн ажлыг Өөрөө хийхийн тулд эцсийн өдрүүдэд Бурхан бие махбодтой болсон гэдгийг Зүүний Аянга гэрчилдэг. Гэхдээ Хуулийн эрин үе дэх Бурханы ажил нь Мосег ашиглан хийгдсэн юм. Тэгвэл эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил хүмүүсийг ашиглан үүнтэй адилхан байдлаар хийгдэж болохгүй гэж үү? Яагаад Бурхан Өөрөө бие махбодтой болж, үүнийг хийх хэрэгтэй байдаг юм бэ? 

2018-10-25

Шашны ертөнц, эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг голсны үр дагавар, үр дүн юу вэ?

Шашны ертөнц, эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг голсны үр дагавар, үр дүн юу вэ?

  Ариун Сүнсний шинэ ажилтай тулгарах үедээ хянуур байдаггүй хүмүүс, ам хуурайгүй чалчиж, хурдан шүүдэг хүмүүс, Ариун Сүнсний ажлын шударга явдлыг үгүйсгэх өөрсдийн төрөлхийн араншингаа сул тавьдаг, мөн үүнийг доромжилж гүтгэдэг хүмүүс нь Ариун Сүнсний ажлыг мэддэггүй бүдүүлэг хүмүүс биш гэж үү? Цаашлаад тэд их зантай, угийн бардам, дийлдэшгүй хүмүүс биш гэж үү? Тийм хүмүүс Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх өдөр ирлээ ч гэсэн Бурхан тэднийг тэвчихгүй юм. Тэд Бурханы төлөө ажилладаг хүмүүсийг дорд үзээд зогсохгүй мөн Бурханыг Өөрийг нь доромжилдог. Тийм муйхар хүмүүс өршөөгдөхгүй, энэ эрин үед ч эсвэл дараагийн ирэх эрин үед ч гэсэн тэд тамд үүрд мөхөх болно!

 Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас

2018-10-24

Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ач холбогдлыг, эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлын хүрсэн үр дүнгээс харж болно

Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил нь хүнийг ариусгаж, аварч төгс болгож, бүлэг ялагчдыг бий болгохын тулд хийгддэг.

 (1) Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил нь хүнийг ариусгаж, аварч төгс болгож, бүлэг ялагчдыг бий болгохын тулд хийгддэг.

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

  “Миний тэвчээрийн үгийг чи сахьсан учраас Би бас чамайг сорилтын цагаас буюу газар дээр суурьшигчдыг сорихын тулд бүх дэлхий дээр ирэх тэр цагаас хамгаалах болно. Харагтун, Би хурдан очно: хэнд ч титмээ алдахгүйн тулд өөртөө байгааг бат сахь. Ялагчийг Би Өөрийн Бурханы сүмдээ багана болгоно, тэр цаашид тэндээс гарахгүй: Би түүн дээр Өөрийн Бурханы нэрийг, тэнгэрээс Миний Бурханаас ирсэн Миний Бурханы хотын нэр болох шинэ Иерусалимыг бичнэ: Би түүн дээр Өөрийн шинэ нэрийг бичнэ” (Илчлэл 3:10-12).

  “Тэд бол эмсээр бузарлагдаагүй хүмүүс юм; учир нь тэд ариун билээ. Тэд бол Хургыг хаашаа ч явсан дагадаг хүмүүс юм. Тэднийг Бурхан болон Хурганы анхны үр жимс болгон хүмүүсийн дундаас золин аварчээ. Тэдний амнаас ямар ч худал олдсонгүй: учир нь тэд Бурханы сэнтийн өмнө гэм зэмгүй билээ” (Илчлэл 14:4-5).