2017-10-25

Чуулгануудад хандсан Ариун Сүнсний үг | Зам… (3)


Өөрийн амьдралдаа Би Өөрийнхөө бие сэтгэлийг бүхэлд нь Бурханд өгөхөд үргэлж бэлэн байгаа. Ийм байдлаар Миний мөс чанарт ямар ч буруушаалт байхгүй байх бөгөөд Би бага зэргийн амар амгалан байдлыг олж авч чадна. Амийг эрэлхийлж байгаа хүн эхлээд зүрх сэтгэлээ Бурханд бүхэлд нь өгөх ёстой. Энэ бол урьдчилсан нөхцөл юм. 

2017-10-24

Төгс Xүчит Бурханы үг | Зам… (2)


Магадгүй манай ах эгч нарт Хятадын эх газар дахь Бурханы ажлын дараалал, алхам болон аргуудын талаар бага зэргийн тойм зураг байгаа боловч ах эгч нартаа зориулан эргэн дурсаж эсвэл жаахан дүгнэлт хийх нь дээр гэж Надад үргэлж санагддаг. Би Өөрийн зүрх сэтгэл дотор байгаа зүйлийн багахныг хэлэхийн тулд зөвхөн энэ боломжийг ашиглаж байна; Би энэ ажлаас гадна өөр юуг ч ярихгүй байна.

2017-10-23

Төгс Xүчит Бурханы үгийн уншлагууд “Бурхан бол хүний амийн эх сурвалж юм”


Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Хэлбэр дүрс, бүтцийн хувьд ямар ч ялгаатай байсан бүх бүтээлийн хувьд амийн эх сурвалж нь Бурханаас ирдэг. Чи ямар ч төрлийн амьд амьтан байсан бай Бурханы тогтоож өгсөн амийн замаас хазайж чадахгүй. Ямар ч тохиолдолд Миний хүсэж байгаа бүхэн бол, хүн яаж ч чармайн тэмцэх нь хамаагүй Бурханы анхаарал халамж, хамгаалалт, хангалтгүйгээр хүн хүлээн авах учиртай байсан бүхнээ хүлээн авч чадахгүй гэдгийг ойлгох явдал юм. Бурханы амийн хангалтгүйгээр хүн амьдралын үнэ цэнийн мэдрэмжээ алддаг ба амийн зорилгын талаарх мэдрэмжээ алддаг. ”


Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

2017-10-21

Төгс Хүчит Бурханы Чуулган|Зам… (1)


Өөрсдийн амьдрах хугацаандаа тэдэнд ямар төрлийн бүтэлгүйтэл тулгарахыг нэг ч хүн мэдэхгүй, мөн тэд ямар төрлийн цэвэршүүлэлтэнд орох вэ гэдгээ мэдэхгүй. Зарим хүмүүсийн хувьд энэ нь тэдний ажил дээр, заримынх нь хувьд тэдний хэтийн ирээдүйд, заримынх нь хувьд тэдний гэр бүлийн удам сударт, заримынх нь хувьд тэдний гэрлэлтэнд байдаг. Гэхдээ тэднээс ялгаатай нь юу вэ гэхээр өнөөдөр энэ бүлэг хүмүүс бид бол Бурханы үгийн төлөө зовж байгаа билээ. Өөрөөр хэлбэл, Бурханд үйлчилдэг нэгэн болохын хувьд тэд Түүнд итгэх замдаа бүтэлгүйтэл амссан бөгөөд энэ нь бүх итгэгчдийн явдаг зам, энэ нь бидний хөл доор байгаа зам юм.