2018-12-31

Христийн Сэнтийн ѳмнөх шүүлт—Ийм төрлийн үйлчлэл үнэхээр жигшмээр


Ийм төрлийн үйлчлэл үнэхээр жигшмээр

Динг Нинг    Хэзэ хот, Шаньдунг муж

  Сүүлийн өдрүүдэд цуглаан маань намайг өөр ажилд томилов. Шинэ үүрэг даалгавар аваад “Би энэхүү эцсийн боломжийг ашиглан ах, эгч нартайгаа уулзаж, асуудлуудын талаар тодорхой хэлж ярьж, тэдэнд сайхан сэтгэгдэл үлдээх хэрэгтэй юм шүү” гэж би бодов. Тиймээс би хэд хэдэн диаконтой уулзаж, хамт цаг өнгөрөөснийхөө дараа “Намайг өөр ажилд томилсон тул би эндээс явахаар боллоо.

2018-12-29

Бурханд сонсогдохоор залбирах гурван арга

Бурханд сонсогдохоор залбирах гурван арга

Бурханд сонсогдохоор залбирах гурван арга 

2018 оны 9 дүгээр сарын 28, 127
Чэн Ши

Ах эгч нар аа:
  Эзэн дотор та бүхэн амар амгалан байх болтугай! Залбирна гэдэг Христэд итгэгч бидний хувьд Бурхантай хэвийн харилцаа тогтоох чухал арга зам юм. Ялангуяа өглөө, оройд тийм байдаг. Тийм учраас залбирч сурах нь асар чухал. Гэвч олон ах эгч самгарддаг: Бид өдөр бүр өглөө, оройн аль алинд залбирдаг; мөн бид хооллохынхоо өмнө, хооллосныхоо дараа болон цуглаан хийх үедээ залбирдаг; түүнчлэн залбирах бүрдээ бид Эзэнд их зүйл хэлж, удаан хугацаанд залбирдаг. Гэвч бидэнд үргэлж Бурхан тэнд байхгүй мэт санагддаг; залбирч байхад яг л өөрсөдтэйгөө ярьж байгаа юм шиг санагддаг бөгөөд сүнс маань амар амгалан, баяр баяслыг мэдэрдэггүй. Яагаад Бурхан залбирлыг маань сонсдоггүй вэ? Бид Бурханы магтаалыг хүртэж чадахуйцаар хэрхэн залбирах ёстой вэ?

Христийн Сэнтийн ѳмнөх шүүлт—Чуулганд тусгай эмчилгээ гэж байхгүй


Чуулганд тусгай эмчилгээ гэж байхгүй

Лиу Шинь   Ляочэн хот, Шаньдун муж

  Эдгээр жилүүдэд Бурханыг дагасны эцэст би тодорхой зовлон зүдүүрийг тэвчиж, тодорхой үнийг төлсөн мэт санагдав. Тэгээд би аажмаар өнгөрсөн хугацааны ололт амжилтандаа найдаж, дээгүүр зиндаагаараа бардамнаж эхэлсэн. Би ингэж бодсон: би маш олон жил гэрээсээ хол байлаа, гэр бүл маань удаан хугацаанд надаас мэдээ дуулаагүй. Ийм нөхцөл байдалтай байхад чуулган гарцаагүй намайг халамжлах болно. Би ажлаа сайн хийхгүй байсан ч тэд намайг гэр лүү минь явуулчихгүй. Ихдээ л намайг зүгээр чөлөөлж, өөр ажил надаар хийлгэх байх. Ийм бодлоос болоод надад ажлын ямар ч дарамт байсангүй. Би бүх зүйлйиг сохроор харах болж, үргэлж л хүндрэл бэрхшээл, шалтаг дунд амьдарч, сайн мэдээний ажлыг хүртэл саад тотгор мэтээр хардаг болов. Би өөрийн хайхрамжгүй зан авираас болж Бурханд маш их өртэй болж байгаа учир зүрх сэтгэл минь үүнийг буруутгаж, ухаан санаа минь зэмлэж байгааг мэдэрч, эрт орой хэзээ нэгэн цагт таягдуулна гэдгээ мэдэрч байсан ч би оюун санаандаа аз тохиох найдлагыг тээсэн хэвээр чуулганд өдөр хоногийг дэмий өнгөрөөсөөр байлаа.

2018-12-25

Христийн Сэнтийн ѳмнөх шүүлт—Худал хуурмагийн ард юу байдаг вэ

Христийн Сэнтийн ѳмнөх шүүлт—Худал хуурмагийн ард юу байдаг вэ

Худал хуурмагийн ард юу байдаг вэ

Шиаужин   Хэзэ хот, Шаньдун муж

  Биднийг шударга хүн байж, үнэн зөв ярихыг шаардсан Бурханы үгийг харах тоолондоо би дотроо “Үнэн зөв ярих тал дээр надад асуудал алга. Хүрзийг хүрз гээд, юмсыг нэрээр нь дуудахыг л хэлнэ биз дээ? Амархан биш гэж үү? Энэ ертөнцөд миний дургүйг хамгийн их хүргэдэг зүйл бол ярихаараа худал ярьдаг хүмүүс юм” гэж боддог байлаа. Үүний улмаас би өөртөө хэт итгэлтэй байж, энэ тал дээр ямар ч асуудалгүй гэж боддог байсан. Гэвч зөвхөн Бурханы илчлэлээр дамжуулан би үнэн рүү орж эсвэл зан чанараа өөрчлөхгүйгээр хэн ч үнэн зөв ярьж чадахгүй гэдгийг олж мэдсэн юм.