Библийн холбогдох эшлэлүүд:
“Би энэ дэлхийд гэрэл болж ирсэн болохоор Надад итгэдэг хэн боловч харанхуйд амьдрахгүй” (Иохан 12:46).
“Би бол амийн талх: Над руу ирдэг хүн хэзээ ч өлсөхгүй; Надад итгэдэг хүн хэзээ ч цангахгүй” (Иохан 6:35).
Холбогдолтой Бурханы үг:
Бурхан бол бүх зүйлийг захирч, бүх зүйлийг удирддаг Нэгэн. Тэр байгаа бүхнийг бүтээсэн, байгаа бүхнийг удирддаг ба байгаа бүгдийг захирч, бас хангадаг. Энэ бол Бурханы байр суурь, Бурханы ялгамж чанар юм. Бүх зүйл болон байгаа бүхний хувьд Бурханы жинхэнэ ялгамж чанар бол Бүтээгч бөгөөд бүх зүйлийн Захирагч мөн. Бурханы эзэмшдэг ялгамж чанар ийм бөгөөд Тэр бол бүх зүйлийн дунд цор ганц билээ. Бурханы бүтээлүүдийн нэг нь ч—хүн төрөлхтний дунд ч бай, сүнсний ертөнцөд ч бай—Бурханы ялгамж чанар, байр суурийг дуурайх юм уу орлох гэж ямар ч арга, эсвэл шалтаг хэрэглэж чадахгүй, учир нь бүх зүйлийн дунд ийм ялгамж чанар, хүч чадал, эрх мэдэл болон бүх зүйлийг захирах чадвар эзэмшсэн зөвхөн ганцхан нэгэн байдаг ба энэ нь бидний цор ганц Бурхан Өөрөө юм. Тэр бүх зүйлийн дунд амьдарч, шилжин явдаг; Тэр бүх зүйлийн дээр, хамгийн өндөр газарт хүрч чаддаг; Тэр даруухнаар хүн болж, мах, цуснаас бүрддэг хүмүүсийн нэг болж, хүмүүстэй нүүр тулан уулзаж, тэдний баяр гунигийг хуваалцдаг; үүний зэрэгцээ Тэр байгаа бүхнийг хянадаг бөгөөд байгаа бүхний хувь заяаг шийдэж, явах замыг нь зааж өгдөг; мөн түүнчлэн Тэр бүх хүн төрөлхтний хувь заяа болон зүг чигийг нь залж чиглүүлдэг. Ийм Бурханд амьд хүн бүхэн шүтэн мөргөж, дуулгавартай байж, Түүнийг мэдэх хэрэгтэй. Иймээс хүн төрөлхтний дунд чи ямар бүлэг, төрөлд багтаж байгаагаас үл хамааран Бурханд итгэж, Бурханыг дагаж, Бурханыг хүндэлж, Бурханы захиралтыг хүлээн зөвшөөрч, хувь заяаны чинь талаарх Бурханы зохицуулалтыг хүлээн авах нь аль ч хүн, амьд хүн бүхний цорын ганц, зайлшгүй сонголт юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө x”-аас
Бурхан бүх зүйлийг бүтээсэн, иймээс Тэр бүх бүтээлийг Өөрийн эрх мэдэл дор оруулж, Өөрийн эрх мэдэл дор захирсан; Тэр бүх зүйлийг захирч, бүх зүйлийг Түүний гарт байлгана. Амьтан, ургамал, хүн төрөлхтөн, уул, гол нуур зэргийг оролцуулаад Бурханы бүх бүтээл бүгдээрээ Түүний эрх мэдэл дор орох ёстой. Тэнгэр дэх болон газар дээрх бүх зүйл Түүний эрх мэдэл дор орох ёстой. Тэдэнд ямар ч сонголт байхгүй ба бүгд Түүний зохион байгуулалтад захирагдах ёстой. Үүнийг Бурхан тушаасан ба энэ нь Бурханы эрх мэдэл юм. Бурхан бүх зүйлийг захирдаг бөгөөд бүх зүйлийг цэгцэлж, ялган Бурханы хүслийн дагуу төрлийнх нь дагуу ангилж, тус бүрийн байрлалд хуваарилдаг. Хэчнээн том зүйл байсан ч Бурханаас илүү байж чадахгүй ба бүгд Бурханы бүтээсэн хүн төрөлхтөнд үйлчилж, юу ч Бурханд дуулгаваргүй байж, эсвэл Бурханд ямар нэгэн шаардлага тавьж зүрхлэхгүй юм. Иймээс Бурханы бүтээл болохын хувьд хүн бас үүргээ биелүүлэх ёстой. Хүн бүх зүйлийн эзэн үү, эсвэл захирагч уу гэдгээс үл хамааран, бүх зүйлийн дунд хүний байр суурь хэчнээн өндөр байх нь хамаагүй тэр бол Бурханы эрх мэдэл доорх өчүүхэн хүн хэвээр бөгөөд шалихгүй хүн, Бурханы бүтээлээс өөр юу ч биш, хүн Бурханаас дээгүүр байж хэзээ ч чадахгүй юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг”-аас