2020-04-19

Яагаад хүн төрөлхтөн Бурханд итгэх ёстой вэ?

Библийн холбогдох эшлэлүүд:

“Би энэ дэлхийд гэрэл болж ирсэн болохоор Надад итгэдэг хэн боловч харанхуйд амьдрахгүй” (Иохан 12:46).

“Би бол амийн талх: Над руу ирдэг хүн хэзээ ч өлсөхгүй; Надад итгэдэг хүн хэзээ ч цангахгүй” (Иохан 6:35).

Холбогдолтой Бурханы үг:

Бурхан бол бүх зүйлийг захирч, бүх зүйлийг удирддаг Нэгэн. Тэр байгаа бүхнийг бүтээсэн, байгаа бүхнийг удирддаг ба байгаа бүгдийг захирч, бас хангадаг. Энэ бол Бурханы байр суурь, Бурханы ялгамж чанар юм. Бүх зүйл болон байгаа бүхний хувьд Бурханы жинхэнэ ялгамж чанар бол Бүтээгч бөгөөд бүх зүйлийн Захирагч мөн. Бурханы эзэмшдэг ялгамж чанар ийм бөгөөд Тэр бол бүх зүйлийн дунд цор ганц билээ. Бурханы бүтээлүүдийн нэг нь ч—хүн төрөлхтний дунд ч бай, сүнсний ертөнцөд ч бай—Бурханы ялгамж чанар, байр суурийг дуурайх юм уу орлох гэж ямар ч арга, эсвэл шалтаг хэрэглэж чадахгүй, учир нь бүх зүйлийн дунд ийм ялгамж чанар, хүч чадал, эрх мэдэл болон бүх зүйлийг захирах чадвар эзэмшсэн зөвхөн ганцхан нэгэн байдаг ба энэ нь бидний цор ганц Бурхан Өөрөө юм. Тэр бүх зүйлийн дунд амьдарч, шилжин явдаг; Тэр бүх зүйлийн дээр, хамгийн өндөр газарт хүрч чаддаг; Тэр даруухнаар хүн болж, мах, цуснаас бүрддэг хүмүүсийн нэг болж, хүмүүстэй нүүр тулан уулзаж, тэдний баяр гунигийг хуваалцдаг; үүний зэрэгцээ Тэр байгаа бүхнийг хянадаг бөгөөд байгаа бүхний хувь заяаг шийдэж, явах замыг нь зааж өгдөг; мөн түүнчлэн Тэр бүх хүн төрөлхтний хувь заяа болон зүг чигийг нь залж чиглүүлдэг. Ийм Бурханд амьд хүн бүхэн шүтэн мөргөж, дуулгавартай байж, Түүнийг мэдэх хэрэгтэй. Иймээс хүн төрөлхтний дунд чи ямар бүлэг, төрөлд багтаж байгаагаас үл хамааран Бурханд итгэж, Бурханыг дагаж, Бурханыг хүндэлж, Бурханы захиралтыг хүлээн зөвшөөрч, хувь заяаны чинь талаарх Бурханы зохицуулалтыг хүлээн авах нь аль ч хүн, амьд хүн бүхний цорын ганц, зайлшгүй сонголт юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө x”-аас

Бурхан бүх зүйлийг бүтээсэн, иймээс Тэр бүх бүтээлийг Өөрийн эрх мэдэл дор оруулж, Өөрийн эрх мэдэл дор захирсан; Тэр бүх зүйлийг захирч, бүх зүйлийг Түүний гарт байлгана. Амьтан, ургамал, хүн төрөлхтөн, уул, гол нуур зэргийг оролцуулаад Бурханы бүх бүтээл бүгдээрээ Түүний эрх мэдэл дор орох ёстой. Тэнгэр дэх болон газар дээрх бүх зүйл Түүний эрх мэдэл дор орох ёстой. Тэдэнд ямар ч сонголт байхгүй ба бүгд Түүний зохион байгуулалтад захирагдах ёстой. Үүнийг Бурхан тушаасан ба энэ нь Бурханы эрх мэдэл юм. Бурхан бүх зүйлийг захирдаг бөгөөд бүх зүйлийг цэгцэлж, ялган Бурханы хүслийн дагуу төрлийнх нь дагуу ангилж, тус бүрийн байрлалд хуваарилдаг. Хэчнээн том зүйл байсан ч Бурханаас илүү байж чадахгүй ба бүгд Бурханы бүтээсэн хүн төрөлхтөнд үйлчилж, юу ч Бурханд дуулгаваргүй байж, эсвэл Бурханд ямар нэгэн шаардлага тавьж зүрхлэхгүй юм. Иймээс Бурханы бүтээл болохын хувьд хүн бас үүргээ биелүүлэх ёстой. Хүн бүх зүйлийн эзэн үү, эсвэл захирагч уу гэдгээс үл хамааран, бүх зүйлийн дунд хүний байр суурь хэчнээн өндөр байх нь хамаагүй тэр бол Бурханы эрх мэдэл доорх өчүүхэн хүн хэвээр бөгөөд шалихгүй хүн, Бурханы бүтээлээс өөр юу ч биш, хүн Бурханаас дээгүүр байж хэзээ ч чадахгүй юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг”-аас


Орчлон ертөнцийн өргөн уудам чөлөөнд хэчнээн хүн амьтан амьдарч, өсөн үржиж, амьдралын хуулийг дахин дахин дагаж, үл хувирах нэгэн дүрмийг мөрддөг билээ. Нас барсан хүмүүс амьд хүмүүсийн түүхийг аван оддог ба амьд буй хүмүүс нь нас барагсдын яг тэр эмгэнэлт түүхийг давтдаг. Иймээс хүн төрөлхтөн өөрсдөөсөө өөрийн эрхгүй ингэж асуудаг: Бид яагаад амьдардаг вэ? Яагаад бид үхэх ёстой вэ? Хэн энэ дэлхийг захирдаг вэ? Хэн энэ хүн төрөлхтнийг бүтээсэн бэ? Хүн төрөлхтнийг үнэхээр Байгаль Эх бүтээсэн үү? Хүн төрөлхтөн өөрсдийнхөө хувь заяаг үнэхээр хянадаг уу?… Мянга мянган жилийн турш хүн төрөлхтөн эдгээр асуултыг дахин дахин асуусан. Харамсалтай нь, хүн төрөлхтөн эдгээр асуултад донтох тусмаа шинжлэх ухаанаар улам их ангадаг болсон. Шинжлэх ухаан нь хүний махан биед богино хугацааны бахдал, түр зуурын таашаал өгдөг ч сэтгэлийнх нь гүнд байдаг ганцаардал, тусгаарлагдмал байдал, нуухын аргагүй айдас, арчаагүй байдлаас нь хүн төрөлхтнийг чөлөөлөхөд огтхон ч хангалттай биш. Хүн төрөлхтөн зөвхөн энгийн нүдээр харж чадах, тархи ойлгож чадах шинжлэх ухааны мэдлэгийг ашиглаж зүрх сэтгэлээ мэдээ алдуулсаар байдаг, гэсэн ч энэ нь учир битүүлэг зүйлсийг шинжлэн судлахаас хүн төрөлхтнийг болиулж чаддаггүй. Орчлон ертөнц дээрх бүх зүйлийн Захирагч хэн болохыг хүн төрөлхтөн мэддэггүй, хүн төрөлхтний эхлэл болон ирээдүйг бүр ч мэддэггүй. Хүн төрөлхтөн ердөө хүссэн хүсээгүй энэ хуулиар амьдардаг. Хэн ч үүнээс зугтаж чадахгүй ба хэн ч үүнийг өөрчилж чадахгүй, учир нь бүх зүйлийн дунд болон тэнгэрт мөнхийн мөнхөд орших Нэгэн бүхнийг захирч байдаг. Тэр бол хүнд хэзээ ч харагдаж байгаагүй Нэгэн, оршихуйд нь хүн төрөлхтөн хэзээ ч итгэж байгаагүй, хүн төрөлхтөн хэзээ ч итгэж байгаагүй Нэгэн, гэвч Тэр бол хүн төрөлхтний өвөг дээдэст амьсгал үлээж, хүн төрөлхтөнд амь өгсөн Нэгэн билээ. Тэр бол хүн төрөлхтний оршин тогтнолыг хангаж, тэжээдэг мөн өнөөг хүртэл хүн төрөлхтнийг удирдан хөтөлсөн Нэгэн билээ. Түүнчлэн хүн төрөлхтөн амьд үлдэхийн тулд цор ганц түшиж найдах Нэгэн билээ. Тэр бүх зүйлийг захирч, орчлон ертөнцийн доорх бүх амьд оршихуйг удирддаг. Тэр дөрвөн улирлыг захирдаг бөгөөд салхи, хяруу, цас, бороог Тэр дууддаг. Тэр хүн төрөлхтөнд нарны гэрэл өгч, шөнийг авчирдаг. Тэр тэнгэр, газрыг бүтээж, хүнийг уул, нуур, гол мөрөн болон тэдгээрийн доторх амьтдаар хангасан. Түүний үйл хэрэг хаа сайгүй байдаг, Түүний хүч чадал хаа сайгүй байдаг, Түүний мэргэн ухаан хаа сайгүй байдаг бөгөөд Түүний эрх мэдэл хаа сайгүй байдаг билээ. Эдгээр хууль, дүрэм бүр нь Түүний үйл хэргийн биелэл бөгөөд тэд нэг бүрчлэн Түүний мэргэн ухаан, эрх мэдлийг илчилдэг. Түүний дээд эрхээс хэн өөрсдийгөө чөлөөлж чадах вэ? Түүний зохицуулалтаас хэн өөрийгөө гаргаж чадах вэ? Бүх зүйл Түүний харцан дор оршдог, түүнчлэн бүх зүйл Түүний дээд эрх дор амьдардаг. Түүний үйл хэрэг болон Түүний хүч чадал нь, Тэр үнэхээр оршин байдаг ба бүх зүйлийг захирдаг баримтыг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүргэдэг. Түүнээс өөр нэг ч зүйл орчлон ертөнцийг захирч чадахгүй, тэр ч бүү хэл энэ хүн төрөлхтнийг тасралтгүй хангаж чадахгүй. Чи Бурханы үйл хэргийг танин мэдэж чадах эсэхээс үл хамааран, Бурханы оршин тогтнолд итгэх эсэхээс чинь үл шалтгаалан чиний хувь заяа Бурханы захирамж дотор оршдог гэдэгт эргэлзэх зүйлгүй бөгөөд Бурхан үүрд мөнх бүх зүйлийг захирдаг гэдэгт эргэлзэх юмгүй билээ. Түүний оршин тогтнол, эрх мэдэл нь хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрөх, ойлгох эсэхээр тогтоогдохгүй. Зөвхөн Тэр л хүн төрөлхтний өнгөрсөн, одоо, ирээдүйг мэддэг ба зөвхөн Тэр л хүн төрөлхтний хувь заяаг тодорхойлж чадна. Чи энэхүү бодит байдлыг хүлээн зөвшөөрч чадах эсэхээс үл хамааран, хүн төрөлхтөн энэ бүхнийг нэг их удалгүй өөрсдийн нүдээр харах ба энэ нь Бурханы удахгүй биелүүлэх бодит баримт юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүн зөвхөн Бурханы удирдлага дунд аврагдаж чадна”-аас

Бурхан энэ ертөнцийг бүтээсэн, энэ хүн төрөлхтнийг бүтээсэн, түүнчлэн эртний Грекийн соёл, хүний соёл иргэншлийг зохион бүтээгч нь Тэр байсан. Бурхан л энэ хүн төрөлхтнийг тайтгаруулж, Бурхан л энэ хүн төрөлхтөнд өдөр, шөнөгүй санаа тавьдаг. Хүн төрөлхтний хөгжил, дэвшил нь Бурханы дээд эрхээс салшгүй бөгөөд хүний түүх болон ирээдүй Бурханы зохиомжоос салгашгүй. Хэрвээ чи жинхэнэ Христийн шашинтан бол аливаа улс, үндэстний мандаж, доройтох нь Бурханы зохиомжийн дагуу явагддаг гэдэгт лавтай итгэнэ. Бурхан л ганцаараа аливаа улс, үндэстний хувь заяаг мэддэг ба Бурхан ганцаараа энэ хүн төрөлхтний амьдралын явцыг хянадаг. Хэрвээ хүн төрөлхтөн сайн хувь заяатай байхыг хүсвэл, хэрвээ улс орон сайн хувь заяа хүсэж байвал хүн зөвхөн Бурханыг шүтэн мөргөж, Бурханы өмнө гэмшиж, нүглээ улайх ёстой, эс бөгөөс хүний хувь заяа, хүрэх газар гамшиг сүйрлээр дуусах нь гарцаагүй.

Ноагийн бүхээгийн цаг үеийг эргэн хар: Хүн төрөлхтөн гүн ялзарсан, Бурханы ерөөлөөс гажсан, Бурханаар халамжлуулахаа больсон, Бурханы амлалтыг алдчихсан байсан. Тэд Бурханы гэрэлгүйгээр харанхуйд амьдарч байв. Тиймээс тэд уг чанартаа садар самуун болж, өөрсдийгөө үзэшгүй бузар байдалд хаясан юм. Тийм хүмүүс Бурханы амлалтыг хүлээж авч чадахгүй болсон; тэд Бурханы нүүрийг харахад ч, Бурханы дуу хоолойг сонсоход ч тохирохгүй байлаа, учир нь тэд Бурханыг хаяж, Түүний хайрласан бүх зүйлийг орхиж, Бурханы сургаалыг мартчихсан. Тэдний зүрх сэтгэл Бурханаас улам бүр холдсоноор тэд хамаг эрүүл ухаан, хүн чанараа алдан доройтож, улам ёрын муу болсон юм. Тиймээс тэд үхэл рүүгээ бүр ч ойртож, Бурханы уур хилэн, шийтгэлд өртсөн. Ноа л Бурханд шүтэн мөргөж, муугаас зайлсан учир Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы зааврыг сонсож чаджээ. Ноа Бурханы үгийн зааврын дагуу бүхээг барьж, бүх төрлийн амьтдыг цуглуулсан. Ингэж бүх зүйл бэлэн болсны дараа Бурхан дэлхийд сүйрлээ эхлүүлсэн. Ноа болон түүний гэр бүлийн долоон гишүүн л сүйрлээс амь гарсан, учир нь Ноа Еховаг шүтэн мөргөж, муугаас зайлсан билээ.

Тэгвэл өнөө үеийг хар л даа: Бурханыг шүтэн мөргөж муугаас зайлж чадах Ноа шиг зөв шударга хүмүүс оршин байхаа больжээ. Гэсэн ч Бурхан хүн төрөлхтөнд мөн л өршөөнгүй байж, энэхүү төгсгөлийн эрин үеийн хүн төрөлхтнийг уучилсан. Өөрийнх нь илрэхийг хүсэн хүлээдэг хүмүүсийг Бурхан хайдаг. Өөрийнх нь үгийг сонсож чадах, Түүний даалгаврыг мартаагүй, өөрсдийн зүрх сэтгэл, бие махбодыг Түүнд зориулдаг хүмүүсийг Тэр хайдаг. Өөрийнх нь өмнө хүүхэд шиг дуулгавартай байдаг, Өөрийг нь эсэргүүцдэггүй хүмүүсийг Тэр хайдаг. Хэрвээ чи Бурханд ямар нэг хүчний саадгүйгээр биеэ зориулж байгаа бол Бурхан чамайг ивээн үзэх ба чамд Өөрийнхөө ерөөлийг хайрлана. Хэрвээ чи өндөр байр суурьтай, нэр хүндтэй, арвин мэдлэгтэй, элбэг их эд хөрөнгийн эзэн, олон дэмжигчтэй байсан ч эдгээр зүйл нь Бурханы дуудлага болон даалгаврыг хүлээн авч, Бурханы чамаас хүссэн зүйлийг хийхээр Бурханы өмнө очиход чинь саад болохгүй байвал чиний хийсэн бүхэн дэлхийд хамгийн чухал ач холбогдолтой, мөн хүн төрөлхтний хамгийн зөв шударга үйлс байх болно. Хэрвээ чи өөрийн байр суурь, зорилгын төлөө Бурханы дуудлагаас татгалзвал хийсэн бүхэн чинь хараагдаж, бүр Бурханд жигшигдэнэ. Чи ерөнхийлөгч, эрдэмтэн, пастор, эсвэл ахлагч байж магадгүй, гэхдээ ажил үүрэгтээ зөвхөн өөрийн мэдлэг, чадварт найдвал чиний албан тушаал хэр өндөр байхаас үл хамааран чи үргэлж бүтэлгүйтэж, Бурханы ерөөлөөс хагацна, учир нь Бурхан чиний хийдэг юуг ч хүлээн зөвшөөрдөггүй, мөн чиний ажлыг зөв шударга гэж зөвшөөрдөггүй, эсвэл чамайг хүн төрөлхтний ашиг тусын төлөө ажиллаж байна гэж үздэггүй. Чиний хийдэг бүхэн бол хүнийг Бурханы хамгаалалтгүй болгож, Бурханы ерөөлийг үгүйсгэхэд хүн төрөлхтний мэдлэг, хүч чадлыг ашиглах явдал юм гэж Тэр хэлнэ. Чи хүн төрөлхтнийг харанхуй руу, үхэл рүү, мөн хүн Бурханыг болон Түүний ерөөлийг алдсан хязгааргүй оршин тогтнолын эхлэл рүү хөтөлж байна гэж Тэр хэлнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг”-аас

Хүн анх нийгмийн шинжлэх ухаантай болсон цагаас оюун санаа нь шинжлэх ухаан болон мэдлэгт эзэмдүүлсэн юм. Тэгээд шинжлэх ухаан, мэдлэг нь хүн төрөлхтнийг удирдах хэрэгсэл болсон ба Бурханыг шүтэн мөргөх хангалттай зай хүнд байхаа больж, Бурхан шүтэх таатай нөхцөл үлдсэнгүй. Хүний зүрх сэтгэл дэх Бурханы байр суурь улам доошилжээ. Хүний зүрх сэтгэлд Бурханыг багтаах орон зайгүй ертөнц харанхуй, итгэл найдваргүй агаад хоосон. Иймээс ч хүний оюун ухаан, зүрх сэтгэлийг дүүргэхийн тулд нийгмийн ухааны эрдэмтэд, түүхчид, улс төрчид нь Бурхан хүнийг бүтээсэн гэдэг үнэнээс зөрчсөн нийгмийн шинжлэх ухааны онолууд, хүний хувьслын онол болон бусад онолыг илэрхийлэхээр гарч ирсэн билээ. Ийнхүү Бурхан бүхнийг бүтээсэн гэдэгт итгэдэг байсан хүмүүсийн тоо ихэд буурч, хувьслын онолд итгэгчдийн тоо бүр олширсон юм. Хуучин гэрээний үеийн Бурханы ажлын тухай тэмдэглэл, Түүний үгсийг улам олон хүн үлгэр, домог мэтээр үздэг. Хүмүүс зүрх сэтгэлдээ Бурханы агуу байдал болон эрхэм чанарыг, Бурхан оршдог бөгөөд бүх зүйлийг ноёрхдог гэдэг зарчмыг хайхрахаа байсан. Хүн төрөлхтний амьдрал ба үхэл, улс, үндэстний хувь заяа ч тэдэнд чухал биш болсон. Хүмүүс идэх, уухыг, таашаал хөөцөлдөхийг л боддог хоосон ертөнцөд амьдардаг… Бурхан өнөөдөр хаана ажлаа хийдгийг эрж хайх, эсвэл Тэр хүн төрөлхтний хүрэх газрыг хэрхэн захирч зохицуулж байдгийг хайхаар өөрсдөө шийддэг цөөхөн хүн байдаг. Ийм маягаар хүнийг мэдээгүй байхад хүний соёл иргэншил хүний хүсэлд нийцэх нь улам бүр багасаж, ийм ертөнцөд амьдрах нь талийгчдаас ч аз жаргалгүй байх шиг санах хүн бүр олон байна. Урьд нь өндөр соёл иргэншилтэй байсан орнуудын хүмүүс хүртэл ийм гомдол тоочиж байна. Учир нь Бурханы удирдамжгүйгээр хүн төрөлхтний соёл иргэншлийг хадгалахын тулд эрх баригчид, нийгэм судлаач нар тархиа хэчнээн их гашилгавч тусыг эс олно. Хэн ч хүний амь байж чадахгүй учраас хэн ч хүний зүрхэн дэх хоосныг дүүргэж чадахгүй, ямар ч нийгмийн онол хүнийг зовоож буй хоосролоос чөлөөлж чадахгүй. Шинжлэх ухаан, мэдлэг, эрх чөлөө, ардчилал, амралт, тав тух гэх мэт эдгээр зүйл хүнд зөвхөн түрхэн зуурын тайтгарал өгнө. Эдгээр зүйл байсан ч хүмүүс гарцаагүй нүгэл үйлдэж, нийгмийн шударга бус байдалд гомдоллосоор байх болно. Эдгээр зүйл хүний шинжлэн судлах хүслэн, хорхойслыг барьж чадахгүй. Хүнийг Бурхан бүтээсэн учраас хүний утга учиргүй золиослол, судалгаа шинжилгээ нь илүү их гай зовлон руу л хөтөлнө. Хүмүүс байнгын айдастай байдалд оршиж, хүн төрөлхтний ирээдүйтэй хэрхэн тулахаа мэдэхгүй, ирээдүйн замтай хэрхэн нүүр тулахаа мэдэхгүй. Тэр ч бүү хэл, хүн шинжлэх ухаан, мэдлэгээс айдаг, мөн өөрийнхөө доторх хоосон мэдрэмжээс бүр ч их айдаг. Энэ ертөнцөд, эрх чөлөөтэй оронд, эсвэл хүний эрх үгүй оронд амьдарч байна уу гэдгээс үл хамааран чи хүн төрөлхтний хувь заяанаас зугтаж огтхон ч чадахгүй. Чи захирагч, захирагдагчийн аль нь ч бай, хүн төрөлхтний хувь заяа, нууц, хүрэх газрыг судалж шинжлэх хүслэнгээс зугтаж огтхон ч чадахгүй. Чи хоосон байдлын балмагдуулсан мэдрэмжээс зугтаж бүр ч чадахгүй. Бүх хүн төрөлхтөнд нийтлэг байдаг ийм үзэгдлийг нийгэм судлаачид нийгмийн үзэгдэл гэдэг, гэвч ийм асуудлыг шийдэхээр гарч ирж чадах агуу хүн одоохондоо алга л байна. Эцсийн эцэст хүн бол хүн. Бурханы байр суурь болон амийг ямар ч хүн орлож чадахгүй. Хүн төрөлхтөн, хүн бүр тарган цатгалан, эрх тэгш, чөлөөтэй байх шударга нийгмийг төдийгүй Бурханы аврал болон Түүний өгдөг амийн хангалтыг шаарддаг. Бурханы аврал болон Түүний амийн хангалтыг хүртэж байж л хүний хэрэгцээ, судалж шинжлэх хүслэн, санаа сэтгэлийн хоосон мэдрэмж нь шийдэгдэж чаддаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг”-аас

Ертөнцийн өргөн уудам чөлөөнд тоо томшгүй олон өөрчлөлт ахин дахин тохиолдож, далай тэнгис лаг шаварт идэгдэн хээр тал болж, хээр тал үерлэн далай тэнгис болж хувирсаар байна. Бүх зүйлийг захирдаг Нэгнээс өөр хэн ч энэ хүн төрөлхтнийг удирдаж, замчилж чадахгүй. Энэхүү хүн төрөлхтөнд зориулан хөдөлмөрлөж, бэлтгэл базаах хүчирхэг нэгэн үгүй бөгөөд энэхүү хүн төрөлхтнийг гэрэл гэгээтэй хүрэх газар луу хөтөлж, хүний ертөнцийн шударга бус байдлаас чөлөөлж чадах нэгэн бүр ч байхгүй билээ. Бурхан хүн төрөлхтний ирээдүйд халаглаж, хүн төрөлхтний уналтад гашуудан, мөн хүн төрөлхтөн алхам алхмаар доройтол руу, эргэж ирэхгүй зам руу алхаж байгаад шаналдаг. Бурханы зүрх сэтгэлийг эмтрүүлж, Түүнийг хөсөр хаяад ёрын муу нэгнийг эрж хайдаг хүн төрөлхтөн хаашаа явахыг хэн нэгэн ер нь бодож үзэж байсан уу? Ийм учраас л Бурханы уур хилэнг хэн ч мэдэрдэггүй, Бурханы таалалд нийцэх замыг хэн ч эрж хайдаггүй, Бурхантай ойртох гэж хэн ч хичээдэггүй, түүнчлэн Бурханы уй гашуу, шаналлыг ойлгох гэж хэн ч эрж хайдаггүй. Бурханы дуу хоолойг сонссоныхоо дараа ч гэсэн хүн өөрийнхөө замаар үргэлжлүүлэн явж, Бурханаас холдон, Бурханы нигүүлсэл, халамжаас зайлсхийж, Түүний үнэнээс зайлж, Бурханы дайсан болох Сатанд өөрийгөө худалдахыг илүүд үздэг. Хүн зөрүүдэлсэн хэвээр байвал, Өөрийг нь эргэж ч харалгүй орхисон энэ хүн төрөлхтөнд Бурхан хэрхэн хандах тухай хэн бодож үзсэн бэ? Хүний махан бие, сүнс тэсвэрлэшгүй, өмнө нь хэзээ ч байгаагүй гай гамшгийг Бурхан гартаа бэлтгээд байгаа учраас л хүн төрөлхтөнд дахин давтан анхааруулж, сануулдаг гэдгийг хэн ч мэддэггүй. Энэхүү гай гамшиг нь ердөө хүний махан биеийн бус, бас сүнсний шийтгэл байдаг. Чи үүнийг мэдэх хэрэгтэй: Бурханы төлөвлөгөө бүтэлгүйтэж, Түүний анхааруулга, сануулгад хариу өгөөгүй үед Бурхан ямар уур хилэнг гаргах бол? Үүнийг ямар ч бүтээгдсэн зүйл урьд нь ердөө мэдэрч, сонсож байгаагүй. Иймээс энэхүү гай гамшиг нь анхдагч бөгөөд хэзээ ч давтагдахгүй гэж Би хэлдэг. Учир нь хүн төрөлхтнийг ганц л удаа бүтээж, мөн хүн төрөлхтнийг ганц л удаа аврах нь Бурханы төлөвлөгөө билээ. Энэ бол эхнийх төдийгүй эцсийнх юм. Тиймээс энэ удаад хүн төрөлхтнийг авардаг Бурханы уйгагүй сэтгэл, яарсан хүлээлтийг хэн ч ойлгож чадаaгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан бол хүний амийн эх сурвалж”-аас

Бурхан энэ дэлхийг бүтээж, Өөрийн амь хайрласан амьд биет болох хүнийг дэлхийд авчирсан. Дараа нь хүн эцэг эх, төрөл төрөгсөдтэй болж, ганцаар байхаа больсон юм. Хүн энэхүү материаллаг ертөнцийг анх харснаасаа хойш Бурханы тогтоосноор оршин байх заяатай байв. Бурханаас гарсан амийн амьсгал л амьд биет болгоныг өсөж, нас бие гүйцэх хугацааных нь турш дэмждэг билээ. Энэ явцад, хүн Бурханы халамжин дор өсөж байна гэдгийг хэн ч мэдэрдэггүй, харин эцэг эхийнхээ хайр халамжин дор өсөж байгаа ба хүний амийн зөн билэг өсөх үйл явцыг нь чиглүүлдэг хэмээн итгэдэг. Учир нь өөрийнх нь амийг хэн хайрлаж, амь хаанаас ирснийг хүн мэддэггүй бөгөөд амийн зөн билэг хэрхэн гайхамшгийг бүтээдгийг бүр ч мэддэггүй. Хоол хүнс бол хүний амийн үргэлжилдэг үндэс, уйгагүй хичээл зүтгэл бол хүний оршин тогтнолын эх сурвалж бөгөөд оюун санаан дахь итгэл бол хүний оршин тогтнолын эд хөрөнгө гэдгийг л хүн мэддэг. Бурханы нигүүлсэл, хангалтыг хүн огт мэддэггүй, энэ маягаар Бурханы өөрт нь хайрласан амийг дэмий үрдэг... Бурханы өдөр, шөнөгүй халамжилдаг энэхүү хүмүүсээс ганц нь ч Бурханыг шүтэн мөргөх санаачилга гаргадаггүй. Бурхан төлөвлөсөн ёсоороо, ямар ч найдлагагүй хүн дээр үргэлжлүүлэн ажилласаар л байдаг. Нэг л өдөр хүн зүүднээсээ сэрээд амийн үнэ цэнэ, утга учрыг, мөн хүнд өгсөн бүхнийхээ төлөө Бурханы төлсөн төлөөсийг, хүнийг Өөр лүү нь эргээсэй хэмээн хүлээдэг Бурханы яарсан сэтгэлийг гэнэт ухаарна хэмээн Тэр найддаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан бол хүний амийн эх сурвалж”-аас

Төгс Хүчитийн амийн хангалтаас холдсон хүмүүс оршин тогтнолын зорилгыг мэддэггүй боловч ямартай ч үхлээс эмээдэг. Тэд тусламж, дэмжлэггүй байдаг атлаа нүдээ аних хүсэлгүй хэвээр бөгөөд энэ дэлхий дээр сүнсний мэдрэмжгүй бие махбодод өөдгүйгээр оршин тогтнож, эрэмгийгээр амь зуусаар байдаг. Чи ийм маягаар итгэл найдваргүй, тэр ч тийм маягаар зорилгогүй амьдардаг. Зовлонгийнхоо дунд ёолон, Өөрийнх нь ирэхийг цөхрөнгөө баран хүсэн хүлээж байгаа хүмүүсийг үлгэр домгийн Ариун Нэгэн л аварна. Одоог хүртэл, ухамсар дутмаг хүмүүст ийм итгэл биеллээ олоогүй. Гэсэн ч хүмүүс одоо ч ингэж хүсэн эрмэлзсээр байдаг. Гүнээ зовсон энэ хүмүүсийг Төгс Хүчит Нэгэн өршөөдөг; үүний зэрэгцээ, хүмүүсийн хариултыг хэтэрхий удаан хүлээх ёстой байсан тул ухамсар дутмаг энэ хүмүүсээс Тэр залхсан. Тэрээр эрж хайхыг хүсдэг, зүрх сэтгэл, сүнсийг чинь эрж хайн, чамд ус, хоол хүнс авчирч, чамайг сэрээхийг хүсдэг, бас чамайг өлсөж цангахаа байгаасай гэж хүсдэг. Эцэж ядран, энэ дэлхийн зэврүүн хоосролын заримыг мэдэрч эхлэх үедээ бүү төөрөлд, бүү уйл. Төгс Хүчит Бурхан, Харгалзагч, чамайг хэдийд ч ирсэн баяртайгаар угтана. Тэр хажуугаас чинь ажиглаж, эргэж буцахыг чинь хүлээж байгаа. Бурханаас ирсэн гэдгээ, мөн хэдийд ч юм бэ зүг чигээ алдаж, замдаа ухаанаа алдаж, “эцэг”-тэй болсон гэдгээ ухаарахыг чинь; түүнчлэн Төгс Хүчит үргэлж ажиглаж, эргэн ирэхийг чинь маш урт удаан хугацаанд хүлээж байсан гэдгийг ухааран, гэнэтхэн ой санамжаа сэргээх өдрийг чинь Тэр хүлээж байгаа. Тэрээр цөхөрсөн мөрөөсөлтэйгөөр ажиглаж, хариултгүй хариуг хүлээсээр ирсэн. Түүний хүлээлтийг үнэлж баршгүй бөгөөд энэ нь хүний зүрх сэтгэл, сүнсний төлөө байдаг. Магадгүй энэхүү хүлээлт нь тодорхойгүй хугацаатай, мөн энэ нь төгсгөлдөө очсон байж ч магадгүй. Гэхдээ зүрх сэтгэл болон сүнс чинь яг одоо хаана байгааг чи мэдэх ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс Хүчитийн санаа алдалт”-аас


No comments:

Post a Comment