19 настай охины туршлага—Гэм нүглээс чөлөөтэй байх арга замаа олох нь
Филиппин, Мару
Би бол Мару, Филиппинийх. Миний гэр бүлийнхэн бүгдээрээ Христэд итгэгч. Би хүүхэд байхаасаа Эзэнд итгэж эхэлсэн бөгөөд мессежүүдийг тогтмол сонсох гэсэн сүмд явдаг байлаа. Пасторууд Иаков 4:4: “дэлхийтэй найзлах нь Бурхантай дайсагнаж байгаа хэрэг гэдгийг чи мэдэхгүй юу? Тиймээс дэлхийтэй найз хэн боловч Бурханы дайсан байх болно.”-ийг байнга тайлбарлана. Хэдийгээр энэ ишлэлтэй танилцсан боловч би итгэгч бус хүний адил амьдарч байсан. Өдөр бүр миний сэтгэлийг суралцах даалгавар, сургууль дээр болох янз бүрийн үйл ажиллагаанууд бүрэн эзэлнэ. Ангийнхантайгаа байхдаа би байнга тэднийг дагаж дэлгүүр явах зэргээр сургууль дээрээ байдаггүй бөгөөд дэлхийн хандлагын дагуу саваагүй зан гаргана. Тиймээс надад Библи унших, Бурханд залбирах илүү цаг үгүй, миний сэтгэлд Бурханд зориулах орон зай огт байхгүй байв. Пасторын номлолыг сонсох бүртээ би өөрийгөө өөрчлөх юмсан гэж хүсэх боловч дараа нь миний амьдрал хэвээрээ үлдэнэ.