2019-01-11

Бурхан миний гэрлэлтийг аварсан


Бурхан миний гэрлэлтийг аварсан

“Бурхан намайг авраагүй бол”
Бурхан намайг авраагүй бол хорвоод би одоо ч төөрсөөр,
нүгэл дотор зүдэж, зовсоор өдөр бүр хоосон хөндий, найдваргүй байх байсан.
Бурхан намайг авраагүй бол чөтгөрийн хөлд би одоо ч гишгүүлсээр,
нүгэл ба түүний зугаа цэнгэлд урхидуулж, амьдрал минь яахыг ч мэдэхгүй явах байсан.
Бурхан намайг авраагүй бол өнөөдөр би ивээл ерөөлгүй,
яагаад амьдрах ёстойгоо ч мэдэхгүй, амьдралын утга учрыг ч ухаарахгүйсэн.
Бурхан намайг авраагүй бол итгэлийнхээ талаар би одоо ч будилж,
өдөр хоногийг хий хоосон өнгөрүүлж, хэнд найдахаа ч мэдэхгүй байх байсан.
Бурханы хайрын мутар гараас минь атгаад бид хамт явж байгааг одоо би ойлгосон.
Ийм гайхалтай зам дээр би байгаа болохоор замаасаа хэзээ ч холдохгүй, хэзээ ч гажихгүй.
Хүнийг гэх Бурханы сэтгэлийг, Түүний халамжийг би одоо ойлгосон.

  Одоо “Хэрэв Бурхан намайг авраагүй бол” хэмээх энэ дууг дуулах тоолондоо би зүрх сэтгэлдээ Бурханд талархаж, магтаал өргөхгүй байж чаддаггүй! Миний гэрлэлтийг аварсны төлөө Бурханд талархъя.

2019-01-10

Бурханы дуу хоолой | “Чи мэдэх үү? Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийсэн” | уран уншлага


  Хуучин эрин үе төгсөж, шинэ эрин үе ирлээ. Жилээс жилд, өдрөөс өдөрт Бурхан маш их ажил хийсэн. Тэр дэлхий ертөнцөд ирээд дараа нь эргээд эндээс явж оддог. Ийм мөчлөг олон үе дамжин үргэлжилсэн юм. Энэ өдөр Бурхан Өөрийн хийх ёстой ажлаа, Өөрийн хараахан дуусгаагүй ажлаа урьдын адил үргэлжлүүлэн хийдэг, учир нь өнөөг хүртэл Тэр хараахан амралтад ороогүй байгаа билээ. Бүтээлийн цаг үеэс эхлээд өнөөдрийг хүртэл, Бурхан маш их ажил хийсэн, гэвч Бурханы өнөөдөр хийдэг ажил өмнөхөөсөө хамаагүй их бөгөөд цар хүрээ нь хамаагүй илүү агуу гэдгийг чи мэдсэн үү? Ийм учраас Би, Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийсэн гэж хэлдэг. Бурханы бүх ажил хүний хувьд ч эсвэл Бурханы хувьд ч маш чухал, учир нь Түүний ажлын юм бүхэн хүнтэй хамаатай байдаг билээ.

2019-01-07

Шүүлт бол буруутгал биш


Шүүлт бол буруутгал биш

Малайз, Энхуй

  2015 онд манай хэсгээс намайг өөр хотод ажиллуулахаар илгээв. Тэр үед ажилдаа дарагдаад би Ням гараг болгонд сүмд явж чадахгүй байлаа. Гэрлэсний дараа нөхөр маань итгэгч биш байсан, би шинэ орчинд хүрч ирээд нөхөрлөлийн амьдралаа алдсан. Дараа нь эцэг эх маань насан эцэслэж би бас өвчтэй үлдэж сайжралыг олохгүй байлаа. Тэгэхэд би өөрөө мэдэлгүй Эзэнд итгэх итгэлээ алдаж өмнөхөөсөө бага залбирдаг болж байнга сул дорой амьдарч байв. Хэдийгээр би дандаа завгүй байсан ч надад онцгой хоосон мэдрэмж төрдөг байлаа.

2019-01-06

Сорилт дунд итгэлээ хэрхэн хүчирхэгжүүлэх вэ?


Сорилт дунд итгэлээ хэрхэн хүчирхэгжүүлэх вэ?

Тайвань, Шангжин

  Mиний хүүхэд эрүүл мэндийн ховор нөхцөлтэй төрсөн бөгөөд 29 насандаа насан эцэслэсэн. Хүүхэд маань өнгөрөхөөс өмнө энэ нь зүгээр л цаг хугацааны асуудал байсныг бид мэдэж байсан боловч түүнийг нас барах үед маш их шаналан зовж байв. Миний эхнэр Христэд итгэгч байсан бөгөөд манай хүүхдийг нас барсны дараа би түүнийг зовлон шаналлаасаа эртхэн салаасай гэж хүссэн, улмаар түүнийг дэмжин зоригжуулж түүнийг дагаж сүмд явсан.