2018-12-06

Христийн Сэнтийн ѳмнөх шүүлт—Төөрөлдсөн нь болон Замаа олохуй


Төөрөлдсөн нь болон Замаа олохуй

Шиавобинг   Аньхуй муж, Шуанзөү хот

  “Өнөөдөр чиний шунан эдэлж буй зүйл бол чиний ирээдүйг сүйрүүлж байгаа яг тэр зүйл, харин өнөөдөр чиний амсаж байгаа зовлон бол чамайг хамгаалж буй яг тэр зүйл юм. Нарыг халхалсан өтгөн мананд орохоос зайлсхийж, уруу таталтын дэгээнээс хол байхын тулд чи эдгээр зүйлийг сайн мэдэж байх ёстой. …” Бурханы үгийн “Махан биеийн тав тухыг эдлэх нь ирээдүйг чинь сүйтгэнэ” гэх энэ дууг дуулах болгондоо би өөрийн Бурханаас урваж, сорьж байсан үеэ боддог бөгөөд ингэхдээ хязгааргүй харамсал төрөхийн зэрэгцээ мөн ер бусын талархлыг мэдэрдэг.

  1997 онд би Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авсаны дараа тун удалгүй сайн мэдээ түгээх ажилд өөрийгөө бүхэлд нь чин сэтгэлээсээ дайчилж эхэлсэн бөгөөд Бурханы сэтгэлийг хангалуун байлгахын тулд Түүний төлөө бүх чадлаараа өөрийгөө зориулахаар Түүний өмнө шийдвэрлэсэн. Харин Бурханы ажил солигдоход, Бурханы ажил миний өөрийн үзэл баримтлалд нийцэхгүй болж, миний хүсэл биелэгдэхгүй болсон үед миний Бурханд хандсан “зориулалт” ямар ч ул мөргүй алга болж, Бурханаас урваж буй миний уг чанар бүрэн илчлэгдсэн.

2018-12-04

Итгэгчдийн хувиар Бурхан бүхнийг захирдаг гэдгийг бид мэдэх хэрэгтэй


 🔹 Хүн оюун санаандаа ирээдүйгээ зураглаж чадвар чадавхаараа тэмцэж бас бодож олж чадах ч эцэстээ өөрийн зорилго, хүсэл эрмэлзлийг биелүүлж чадах тухайд хүн өөрөө үүнийг шийдэхгүй, энэ нь хүний хэрээс хэтэрсэн зүйл. “Тэнгэрийн төлөвлөгөө биднийхийг орлодог,” “Хүний хувь заяаг Тэнгэр тодорхойлдог” гэх үгс бий. Энэ нь бүхэлдээ Бурханы захиралт хийгээд төөрөг зургаас хамааралтай!

 🔹 Бурханы бидэнд хүртээснийг л бид олж авна. Бурхан хэр ихийг бидэнд хүртээнэ, тэр хэрээр бид олж авна. Бурхан бидэнд юу ч хүртээхгүй бол бид хэчнээн хичээгээд ч эцэстээ бүгд хий дэмий болно.

 🔹 Энэ нь: “Хүний ур чадвар агуу их эсвэл маш бага, оюун ухаан нь их эсвэл бага, сэтгэлийн тэнхээтэй эсвэл тэнхээгүй байлаа гээд үүндээ найдсанаар хүн өөрийн хувь тавиланг өөрчилж чадахгүй” гэх баримтыг бидэнд ойлгуулж байна. Тиймээс, энэ ертөнцийн элдэв хэрэг явдлыг биеэр туулсан зарим хүн үүнийг хэдэн зүйр үгээр дүгнэсэн байдаг. Үүнд: “Хүн гуйж Бурхан өгдөг”, “Хүн тарьж, Тэнгэр хураадаг”, мөн “Хэрвээ та амьдралдаа ямар нэг юмтай байх заяатай бол түүнийгээ авч л таарна. Ямар нэг зүйлийг авах заяагүй бол түүнийг бүү нэх”. Бас тэгээд ахмад хүмүүсийн амнаас бидний дандаа сонсдог энэ үг ч бий: “Энэ бол амьдрал!”

2018-12-02

Ниневегийн хааны гэмшил Ехова Бурханы сайшаалыг хүлээсэн

Ниневегийн хааны гэмшил Ехова Бурханы сайшаалыг хүлээсэн

🍀 Хүн төрөлхтөн чин сэтгэлийн гэмшлээр дамжуулан Бурханы өршөөл энэрэл, хүлээцтэй байдлыг олж авдаг

🍀   Ниневегийн хааны гэмшил Ехова Бурханы сайшаалыг хүлээсэн

💎  Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Ниневегийн хаан энэ мэдээг сонсох үед сэнтийнээсээ босоод, нөмрөгөө тайлан хаяж, таар нөмрөн үнсэн дээр суусан. Тэгээд тэр, хотод байгаа ямар ч хүн юу ч амсаж болохгүй ба ямар ч амьтан, үхэр хонь идээшилж эсвэл ус ууж болохгүй хэмээн тунхагласан. Хүн болон мал амьтад бүгд таар өмсөх учиртай байсан; хүмүүс чин сэтгэлээсээ Бурханаас гуйх ёстой байсан. Түүнчлэн хаан, хүн бүр муу замаасаа эргэж, гар дахь хүчирхийллээ хаях ёстой гэж тунхагласан. Эдгээр үйлдлүүдээс үзвэл, Ниневегийн хаан өөрийн үнэн сэтгэлийн гэмшлийг харуулсан. Түүний хийсэн үйлдлүүд—сэнтийнээсээ босож, нөмрөгөө тайлан хаяж, таар нөмрөн, үнсэн дээр суусан нь—Ниневегийн хаан өөрийн язгууртны байр суурийг хойш тавьж, энгийн ардын хамтаар таар өмссөн гэдгийг хүмүүст хэлдэг. Өөрөөр хэлбэл, Ехова Бурханы мэдэгдлийг сонссоныхоо дараа Ниневегийн хаан өөрийн муу замыг эсвэл өөрийн гар дахь хүчирхийллийг үргэлжлүүлэхийн тулд хаан суудлаа хадгалаагүй; харин ч тэр өөрийн атгаж байсан эрх мэдлийг хойш тавьж, Ехова Бурханы өмнө гэмшсэн. 

2018-12-01

Хүмүүс өөрсдийн хувь заяаг үнэхээр хянадаг уу?

Хүмүүс өөрсдийн хувь заяаг үнэхээр хянадаг уу?

💭 Одоо, “Хүний хувь тавилан өөрийнх нь гарт байдаг”, “Хүн өөрийнхөө гараар тааламжтай сайхан гэр орныг цогцлоож чадна” гэх үгсийг хүмүүс алдартай үг гэж баримталдаг. Тэд хувь тавилангаа өөрчлөхийн тулд илүү их мэдлэг, ур чадвар эзэмшиж, хичээл чармайлтаа зориулахыг хүсдэг. Ингэлээ гээд энэ хүмүүс хувь тавилангаа өөрчилж чадах уу? Чухам хэний гарт хүний хувь тавилан байдаг вэ?

  🔶 Үнэндээ, Бурханд итгэхээсээ өмнө би Хүний хувь тавилан өөрийнх нь гарт байдаг гэх үгийг уриагаа болгож байсан. Би өөрийн ур чадвараар бизнес эрхэлж гарцаагүй чадна гэж итгэж байсан. Коллежоо төгссөний дараа би сургуульд багшаар ажиллах боломжоо орхиод ангийнхаа хэдэн хүнтэй хамт барилгын компани эхлүүлэхээр нөхөрлөл үүсгэн байгуулсан. Гэвч Азийн санхүүгийн хямрал нүүрлэж, компани маань дампуурах үед би хоёр жил ч хүрэхгүй ажилласны дээр оруулсан мөнгөө ч эргүүлж олж авч чадаагүй.

  🔶 Гэхдээ би үүнтэй эвлэрэлгүй тахиа үржүүлгийн газар байгуулахаар банкнаас зээл авсан ч шувууны ханиад гарна гэж огт бодоогүйн зэрэгцээ ханиадны голомтот халдвар манай бүсэд хамгийн их байснаас болоод бүх тахиагаа амьдаар нь булахаас өөр аргагүй болсон. Миний хөрөнгө оруулсан хэдэн зуун мянган юань эргэж олдоогүй.