2018-12-02

Ниневегийн хааны гэмшил Ехова Бурханы сайшаалыг хүлээсэн

Ниневегийн хааны гэмшил Ехова Бурханы сайшаалыг хүлээсэн

🍀 Хүн төрөлхтөн чин сэтгэлийн гэмшлээр дамжуулан Бурханы өршөөл энэрэл, хүлээцтэй байдлыг олж авдаг

🍀   Ниневегийн хааны гэмшил Ехова Бурханы сайшаалыг хүлээсэн

💎  Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Ниневегийн хаан энэ мэдээг сонсох үед сэнтийнээсээ босоод, нөмрөгөө тайлан хаяж, таар нөмрөн үнсэн дээр суусан. Тэгээд тэр, хотод байгаа ямар ч хүн юу ч амсаж болохгүй ба ямар ч амьтан, үхэр хонь идээшилж эсвэл ус ууж болохгүй хэмээн тунхагласан. Хүн болон мал амьтад бүгд таар өмсөх учиртай байсан; хүмүүс чин сэтгэлээсээ Бурханаас гуйх ёстой байсан. Түүнчлэн хаан, хүн бүр муу замаасаа эргэж, гар дахь хүчирхийллээ хаях ёстой гэж тунхагласан. Эдгээр үйлдлүүдээс үзвэл, Ниневегийн хаан өөрийн үнэн сэтгэлийн гэмшлийг харуулсан. Түүний хийсэн үйлдлүүд—сэнтийнээсээ босож, нөмрөгөө тайлан хаяж, таар нөмрөн, үнсэн дээр суусан нь—Ниневегийн хаан өөрийн язгууртны байр суурийг хойш тавьж, энгийн ардын хамтаар таар өмссөн гэдгийг хүмүүст хэлдэг. Өөрөөр хэлбэл, Ехова Бурханы мэдэгдлийг сонссоныхоо дараа Ниневегийн хаан өөрийн муу замыг эсвэл өөрийн гар дахь хүчирхийллийг үргэлжлүүлэхийн тулд хаан суудлаа хадгалаагүй; харин ч тэр өөрийн атгаж байсан эрх мэдлийг хойш тавьж, Ехова Бурханы өмнө гэмшсэн. 

2018-12-01

Хүмүүс өөрсдийн хувь заяаг үнэхээр хянадаг уу?

Хүмүүс өөрсдийн хувь заяаг үнэхээр хянадаг уу?

💭 Одоо, “Хүний хувь тавилан өөрийнх нь гарт байдаг”, “Хүн өөрийнхөө гараар тааламжтай сайхан гэр орныг цогцлоож чадна” гэх үгсийг хүмүүс алдартай үг гэж баримталдаг. Тэд хувь тавилангаа өөрчлөхийн тулд илүү их мэдлэг, ур чадвар эзэмшиж, хичээл чармайлтаа зориулахыг хүсдэг. Ингэлээ гээд энэ хүмүүс хувь тавилангаа өөрчилж чадах уу? Чухам хэний гарт хүний хувь тавилан байдаг вэ?

  🔶 Үнэндээ, Бурханд итгэхээсээ өмнө би Хүний хувь тавилан өөрийнх нь гарт байдаг гэх үгийг уриагаа болгож байсан. Би өөрийн ур чадвараар бизнес эрхэлж гарцаагүй чадна гэж итгэж байсан. Коллежоо төгссөний дараа би сургуульд багшаар ажиллах боломжоо орхиод ангийнхаа хэдэн хүнтэй хамт барилгын компани эхлүүлэхээр нөхөрлөл үүсгэн байгуулсан. Гэвч Азийн санхүүгийн хямрал нүүрлэж, компани маань дампуурах үед би хоёр жил ч хүрэхгүй ажилласны дээр оруулсан мөнгөө ч эргүүлж олж авч чадаагүй.

  🔶 Гэхдээ би үүнтэй эвлэрэлгүй тахиа үржүүлгийн газар байгуулахаар банкнаас зээл авсан ч шувууны ханиад гарна гэж огт бодоогүйн зэрэгцээ ханиадны голомтот халдвар манай бүсэд хамгийн их байснаас болоод бүх тахиагаа амьдаар нь булахаас өөр аргагүй болсон. Миний хөрөнгө оруулсан хэдэн зуун мянган юань эргэж олдоогүй.

2018-11-29

Эцсийн өдрүүдэд, шүүлтийн ажлыг хийхийн тулд Бурхан яагаад хүний Хүүгийн махбодын хэлбэртэйгээр бие махбодтой болох юм бэ?



Эцсийн өдрүүдэд, шүүлтийн ажлыг хийхийн тулд Бурхан яагаад хүний Хүүгийн махбодын хэлбэртэйгээр бие махбодтой болох юм бэ?

🔷 “Тэр бол хүний Хүү учраас Түүнд шүүлтийг гүйцэтгэх эрх мэдэл өгчээ” (Иохан 5:27).

🔷“Учир нь Эцэг хүнийг шүүдэггүй, харин бүх шүүлтийг Хүүдээ даатгасан…” (Иохан 5:22).

🔷 Ах эгч нар аа, Бурханы хоёр дахь ирэлтийн эцсийн өдрүүдэд гүйцэтгэдэг шүүлтийн ажил нь хүнийг ариусгаж, аварч, төгс болгохын тулд үгийн илэрхийллийг ашигладаг, үүний зорилго нь ч бас хүнийг илчилж, таягдаж, хүнийг төрөл төрлөөр нь ялгаж, дараа нь мууг шийтгэх зуураа сайныг нь шагнахын төлөө байдаг. Хэрвээ Бурхан, Өөрийн сүнслэг биеэр хүнд харагддаг байсан бол сайн, муу бүх хүн Түүний өмнө нүүрээрээ газар унан мөргөх байсан, тэгвэл Тэр яаж сайн, мууг ялгаж чадах юм бэ?

🔷Бас, хэрвээ Бурхан Өөрийн сүнслэг биеэр харагддаг байсан бол хүн тэвдэн сандрах байсан ба эмх замбараагүй явдал дэлхий даяар дэгдэх байлаа. Хэрвээ тийм байсан бол эцсийн өдрүүд дэх Өөрийн шүүлтийн ажлыг Бурхан яаж хэвийн явуулж чадах юм бэ? Бас, гай гамшгийн өмнө Бурханы хүсэлтэй нийцэх бүлэг хүмүүсийг бий болгох Өөрийнхөө төлөвлөгөөг Бурхан яаж гүйцэтгэж чадах юм бэ?

2018-11-28

Яагаад хүний амьдрал ийм их зүдэргээтэй, хэцүү байдаг юм бэ?


🔷  Энэ дэлхий дээр амьдарч байгаа бол хүн баян эсвэл ядуу байх, амжилтад хүрэх эсвэл бүтэлгүйтэх нь огт хамаагүй, зовлон шаналлаас ангид байж чадахгүйг би ойлгосон.

💭   Яагаад хүний амьдрал ийм их зүдэргээтэй, хэцүү байдаг юм бэ?

🔷 Үнэндээ хүн бүр амьдралынхаа замд олон саад тотгор, бэрхшээлтэй тулгарч олон бүтэлгүйтэл, зовлонт туршлагатай болох болно. Гэхдээ бид энэ бүх зовлон зүдгүүрийг үүсгэж буй эх сурвалж юу болохыг мэдэх хэрэгтэй.

🔷  Эхлээд Бурханы бүтээсэн Адам, Eва хоёр Еден цэцэрлэгт Бурханы хамт амьдардаг байсан. Тэд Бурханыг үгийг дагаж, Бурханы дээд эрх, зохицуулалтад дуулгавартай байж, Бурханы хамгаалалт, халамж дор амьдардаг байв. Өвчин зовлон, уй гашуу гэж байсангүй. Үхэл ч бас байсангүй. Гэвч хожим нь Адам, Ева хоёр Сатанд уруу татагдсан юм. Тэд Сатаны худал үгэнд итгээд Бурханаас урваж, Бурханыг дуулгавартай дагаж, хүндлэхээ больжээ. Үүнээс болж тэд Бурханы хамгаалалт, халамжийг алдаж, Сатаны эзэмшилд унав. Сатан тэр хоёрыг хуурч мэхлээд зовлон зүдгүүр авчирчээ. Хүн төрөлхтний дараа дараагийн үе бүхэн Сатаны нөлөөгөөр улам гүнзгий завхарч, хүмүүс Бурханыг мартаж, Бурханы үг зүрх сэтгэлд нь байхаа больсон юм. Тэд бүхэлдээ Сатаны логик, гүн ухааны дагуу амьдарч байв. Тэд мөнгө, нэр алдар, байр суурийн араас хөөцөлдөж нүгэлт таашаалыг өөгшүүлдэг байсан. Ингээд, хүмүүсийн амьдрал улам бүр хэцүү бэрх, хоосон болж, тэд Сатаны торонд бүрмөсөн унаж эргэж гарч чадахааргүй болов. Тэд үхэн үхтлээ алхам алхмаар Сатаны нөлөөгөөр ихэд зовж шаналах болжээ.

💎 Хүн төрөлхтний зовлонт амьдралын эх үндсийн талаар Төгс Хүчит Бурхан тодорхой хэлсэн байдаг. Бид Төгс Хүчит Бурханы үгийн зарим хэсгийг унших юм бол үүнийг ойлгох болно.