2018-04-21

Магтаалын найрал дуу | Эзэний хаанчлал дэлхий дээр бууж ирснийг магтацгаая


Хаанчлалын сүлд дуулал (I) Хаанчлал дэлхий дээр бууж ирдэг
Хаанчлалын сүлд дуулал (II) Бурхан ирсэн, Бурхан хаанчилдаг
Хаанчлалын сүлд дуулал (III) Хүмүүс ээ! Баярлан цэнгэ!

Хаанчлалын сүлд дуулал (I) Хаанчлал дэлхий дээр бууж ирдэг

Хүмүүс Бурханыг сайшааж, хүмүүс Бурханыг магтдаг;
бүх ам нэгэн жинхэнэ Бурханыг нэрлэдэг.
Хаанчлал дэлхий дээр бууж ирдэг.
Хүмүүс Бурханыг сайшааж, хүмүүс Бурханыг магтдаг;
бүх ам нэгэн жинхэнэ Бурханыг нэрлэж,
бүх хүн Бурханы үйл хэргийг харахын тулд нүдээ нээдэг.

Христийн сүмийн магтан дуу | “Бурхан бидний дунд чимээгүй ирсэн” | Эцсийн өдрүүдийн шүүлд эхэлсэн


Бурхан бидний дунд чимээгүй ирсэн

Тэр чимээгүй байж, бидэнд харагдахгүй ч
Түүний ажил хэзээ ч зогсож байгаагүй
Тэр газар дэлхийг бүхлээр нь захирдаг
Хүний бүх үйлдэл хэргийг харж байдаг.
Тэр бүхнийг Өөрийн хүслээр
Тэр бүхнийг Өөрийн төлөвлөгөөний дагуу
Алхам алхамаар 
Алхам алхамаар удирддаг.

2018-04-15

Магтан дуу | “Бурханы үг үнэн, үүрд мөнхөд хувирашгүй” | Их Эзэний үг бол миний хөл дэх дэнлүү


 Бурханы үг үнэн, үүрд мөнхөд хувирашгүй

Бурханы үг үнэн, үүрд мөнхөд хувирашгүй  
Бурхан бол амиар хангагч, цор ганц хөтөч  
Түүний үгийн утга учир, үнэ цэнэ  
Тэднийг хүн хүлээн авч, танин мэдсэн эсэхээс 
үл хамааран
Мөн чанараар нь тодорхойлогдоно

2018-04-12

Сүнс чуулгануудад юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун | Өөрийн үзлээр Бурханыг тодорхойлсон хүн хэрхэн Бурханы илчлэлийг хүлээн авах билээ?

Бурханы ажил үргэлжлэн урагшилсаар байдаг ба хэдийгээр Түүний ажлын зорилго өөрчлөгддөггүй боловч Түүний ажилладаг арга барил үргэлж өөрчлөгдөж байдаг, энэ утгаараа Бурханыг дагадаг хүмүүс ч бас өөрчлөгддөг. Бурханы ажил хэдий чинээ их байна, хүн Бурханыг төдий чинээ нэгд нэггүй мэдэж авдаг бөгөөд хүний зан чанар Бурханы ажлын дагуу өөрчлөгддөг. Гэсэн хэдий ч Бурханы ажил үргэлжид өөрчлөгдөж байдаг учраас Ариун Сүнсний ажлыг мэддэггүй хүмүүс болон үнэнийг мэддэггүй тэдгээр мулгуу хүмүүс Бурханы дайсан болдог.