2018-04-15

Магтан дуу | “Бурханы үг үнэн, үүрд мөнхөд хувирашгүй” | Их Эзэний үг бол миний хөл дэх дэнлүү


 Бурханы үг үнэн, үүрд мөнхөд хувирашгүй

Бурханы үг үнэн, үүрд мөнхөд хувирашгүй  
Бурхан бол амиар хангагч, цор ганц хөтөч  
Түүний үгийн утга учир, үнэ цэнэ  
Тэднийг хүн хүлээн авч, танин мэдсэн эсэхээс 
үл хамааран
Мөн чанараар нь тодорхойлогдоно

2018-04-12

Сүнс чуулгануудад юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун | Өөрийн үзлээр Бурханыг тодорхойлсон хүн хэрхэн Бурханы илчлэлийг хүлээн авах билээ?

Бурханы ажил үргэлжлэн урагшилсаар байдаг ба хэдийгээр Түүний ажлын зорилго өөрчлөгддөггүй боловч Түүний ажилладаг арга барил үргэлж өөрчлөгдөж байдаг, энэ утгаараа Бурханыг дагадаг хүмүүс ч бас өөрчлөгддөг. Бурханы ажил хэдий чинээ их байна, хүн Бурханыг төдий чинээ нэгд нэггүй мэдэж авдаг бөгөөд хүний зан чанар Бурханы ажлын дагуу өөрчлөгддөг. Гэсэн хэдий ч Бурханы ажил үргэлжид өөрчлөгдөж байдаг учраас Ариун Сүнсний ажлыг мэддэггүй хүмүүс болон үнэнийг мэддэггүй тэдгээр мулгуу хүмүүс Бурханы дайсан болдог.

2018-04-11

Чуулгануудад хэлсэн Ариун Сүнсний үг | Хэдий хүн төрөлхтөн ялзруулагдсан ч гэсэн тэд Бурханы дээд эрх дор амьдарсаар байдаг

Хэдий хүн төрөлхтөн ялзруулагдсан ч гэсэн тэд Бурханы дээд эрх дор амьдарсаар байдаг

Сатан хүн төрөлхтнийг хэдэн мянган жилийн турш ялзруулсаар ирсэн. Энэ нь тоолохын аргагүй олон хорон мууг хийсэн, үеэс үед хууран мэхэлсэн ба дэлхий дээр маш жигшүүртэй гэмт хэргийг үйлдсэн. Энэ нь хүнийг хүчирхийлж, хүнийг хуурч, хүнийг Бурханы эсрэг босгосон бөгөөд Бурханы удирдлагын төлөвлөгөөг нурааж, хохирол учруулах хорон муу үйл хэргийг ахин дахин үйлдсэн. Гэсэн ч, Бурханы эрх мэдэл дор бүх зүйл болон амьд амьтад Бурханы тогтоосон хууль, дүрэм журмыг үргэлжлүүлэн баримталдаг. Бурханы эрх мэдэлтэй харьцуулахад Сатаны хорон уг чанар болон эх захгүй явдал нь маш муухай, маш зэвүүн жигшмээр, маш өчүүхэн агаад зэвүүн юм. Хэдийгээр Сатан Бурханы бүтээсэн бүх зүйлийн дунд алхдаг ч, энэ нь Бурханаар тушаагдсан хүн, зүйлс, эд юманд өчүүхэн төдий ч өөрчлөлт гаргаж чадахгүй.

2018-04-08

Залбирлын дадлын талаар

Залбирлын дадлын талаар



Та нар өөрсдийн өдөр тутмын амьдралдаа залбиралд анхаарал хандуулдаггүй. Хүмүүс залбирлыг үргэлж орхигдуулсан. Өөрсдийн залбирлаараа тэд зүгээр л хийсэн дүр үзүүлж, хайхрамжгүй ханддаг, хэн ч өөрийн зүрх сэтгэлийг Бурханы өмнө бүрэн дүүрэн өгөөгүй бөгөөд Бурханд үнэхээр залбираагүй. Тэдэнд ямар нэгэн зүйл тохиолдох үед л хүмүүс Бурханд залбирдаг. Энэ бүх хугацаанд чи хэзээ нэгэн цагт Бурханд үнэхээр залбирч байсан уу?