2018-02-05

Эхний өдөр нь Бурханы эрх мэдлийн улмаас хүн төрөлхтний өдөр, шөнө бий болж бат зогсов

Эхний өдөр нь Бурханы эрх мэдлийн улмаас хүн төрөлхтний өдөр, шөнө бий болж бат зогсов

Эхний ишлэлийг харцгаая: “Мөн Бурхан –‘Гэрэл бий болог!’ гэхэд тэнд гэрэл бий болов. Бурхан сайхан гэрэл буйг хараад, гэрлийг харанхуйгаас таслан авав. Дараа нь Бурхан гэрлийг Өдөр, харанхуйг Шөнө гэж нэрлэв. Ийн үдэш болон өглөө болсон нь эхний өдөр байсан юм.” (Эхлэл 1:3-5). Энэ ишлэл нь бүтээлийн эхэн дэх Бурханы эхний үйлдлийг, мөн үдэш болж өглөө болсноор Бурханы өнгөрүүлсэн эхний өдрийг дүрсэлдэг. Гэхдээ энэ нь ер бусын өдөр байсан: Бурхан бүх зүйлийн төлөө гэрлийг бэлдэж эхэлсэн ба цаашлаад харанхуйгаас гэрлийг салгасан. Энэ өдөр Бурхан ярьж эхэлсэн бөгөөд Түүний үг болон эрх мэдэл зэрэгцэн оршиж байсан юм. Түүний үгийн үр дүнд Түүний эрх мэдэл бүх зүйлийн дунд харагдаж, Түүний хүч чадал бүх зүйлийн дунд тархаж эхэлсэн. Энэ өдрөөс эхлээд Бурханы үг, Бурханы эрх мэдэл, Бурханы хүч чадлын улмаас бүх зүйл бүтээгдэж, бий болсон бөгөөд Бурханы үг, Бурханы эрх мэдэл, Бурханы хүч чадлын ачаар тэдгээр нь үүргээ биелүүлж эхэлсэн билээ.

2018-02-04

Яагаад Бурханд итгэхдээ хүн Бурханыг бодит амьдралдаа заавал авчрах хэрэгтэй гэж хэлсэн бэ?

Яагаад Бурханд итгэхдээ хүн Бурханыг бодит амьдралдаа заавал авчрах хэрэгтэй гэж хэлсэн бэ?
Чуулганы амьдрал бол хүмүүс Бурханы үгсээс амтлах гэж цуглардаг амьдрал бөгөөд энэ нь тухайн хүний амьдралын өчүүхэн бага хэлтэрхий төдий юм. Хэрэв тухайн хүний бодит амьдрал чуулганы амьдрал шиг нь зохистой сүнслэг амьдралтай, Бурханы үгсээс зохистойгоор амталдаг, зөв зохистойгоор Бурханд залбирч, Түүнтэй ойр байдаг, Бурханы хүслийн дагуу бүхнийг үйлддэг бодит амьдралтай, үнэнээр бүгдийг үйлддэг бодит амьдралтай, залбирлыг үйлдэж, Бурханы өмнө тайван байдаг, магтан дуу дуулж, бүжиглэдэг бодит амьдралтай бол зөвхөн тийм амьдрал л түүнийг Бурханы үгсийн амьдралд аваачих болно.

2018-02-02

Бурхан бол хүн төрөлхтний цорын ганц аврал юм




2008 оны 05 дугаар сарын 12-ны Веньчуаний газар хөдлөлтийн үеэр нэгэн тосгон бүрэн устгагдсан байсан. Тэр нь Сычуань аймгийн Мианжү хотын Чинпин тосгон байсан юм. Хятадын Коммунист намын засгийн газрын өнгөлөн далдлалтаас болж маш цөөхөн хүмүүс үүний тухай мэддэг.Чинпин тосгон нь Мианжү хотын Ханванг тосгоны баруун-хойд зүгт уулсын гүнд байрладаг байлаа. Газар хөдлөлтөөс өмнө энэ газар нь цэвэр агаар, цэнгэг ус, цэнхэр тэнгэртэй, киви жимс болон гинкгоор баялаг диваажингийн орон байсан юм.

2018-02-01

Алдагдсан Хонины тухай сургаалт зүйрлэл

Алдагдсан Хонины тухай сургаалт зүйрлэл
Алдагдсан Хонины тухай сургаалт зүйрлэл

(Matай 18:12-14) Чи хэрхэн тунгааж байна? Хүн зуун хоньтой, тэдний нэг нь төөрч явсан бөгөөд тэр ерэн есөн хоньтой үлдэх атал уул руу явж, төөрсөн нэг хонийг эрж хайхгүй гэж үү? Тэгээд түүнийг олбол, та бүхэнд үнэнийг хэлэхэд тэр төөрч яваагүй үлдсэн ерэн есөн хониноосоо ч илүү баярлах болно. Тиймд энэ багачуудаас нэг нь алдагдах нь тэнгэр дэх таны Эцэгийн хүсэл биш юм.