2018-01-17

Библи дэх Иовын талаарх Бурханы үнэлгээ

Библи дэх Иовын талаарх Бурханы үнэлгээ
Библи дэх Иовын талаарх Бурханы үнэлгээ

Библи дэх Иовын талаарх Бурханы үнэлгээ
( Иов 1:1) Узын нутаг дэвсгэрт Иов нэртэй нэгэн эр байв; Тэрээр төгс, зөв шударга хүн бөгөөд Бурханаас эмээдэг, бузар муугаас холдон зайлдаг нэг юм.
( Иов 1:5) Тэдний найрлах өдрүүд өнгөрөхөд Иов хүн томилон тэднийг ариусгаж, өглөө эртлэн босож, тэдний тоогоор шатаалт тахил өргөв: Иов: –“Хөвгүүд минь нүгэл үйлдэж, Бурханыг зүрх сэтгэлээсээ орхисон байж мэднэ” гээд үүнийгээ үргэлж үйлддэг байв.
( Иов 1:8) Ехова Сатанд хандан, –“Миний зарц Иов шиг төгс, шулуун шударга, Бурханаас эмээж, муу бүхнээс зайлагч хүн газар дэлхий дээр хаана ч байхгүй гэдгийг харсан уу?” хэмээв.

2018-01-15

Төгс хүчит Бурханы Чуулган | Бие махбодтой болсон нууц (3)

Бие махбодтой болсон нууц (3)
Төгс хүчит Бурханы Чуулган | Бие махбодтой болсон нууц (3)

    Бурхан Өөрийн ажлыг хийх үедээ Тэр ямар нэг бүтээн байгуулалт эсвэл хөдөлгөөнүүдэд оролцдоггүй; Тэр Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж эхэлдэг. Тэр бие махбодтой болох болгонд энэ нь зөвхөн ажлын уг үе шатыг биелүүлж, шинэ эрин үеийг нээхийн төлөө байдаг. Одоо энэ нь Хаанчлалын эрин үе бөгөөд хүн хаанчлалын сургуулилтанд орсон.

2018-01-12

Бүтээгч хүн төрөлхтний төлөөх Өөрийн жинхэнэ мэдрэмжийг илэрхийлдэг

Бүтээгч хүн төрөлхтний төлөөх Өөрийн жинхэнэ мэдрэмжийг илэрхийлдэг

Бүтээгч хүн төрөлхтний төлөөх Өөрийн жинхэнэ мэдрэмжийг илэрхийлдэг
Ехова Бурханы болон Ионагийн хоорондох энэ яриа нь гарцаагүй хүн төрөлхтний төлөөх Бүтээгчийн жинхэнэ мэдрэмжүүдийн илэрхийлэл юм. Нэг талаар энэ нь, Түүний дээд эрхэн дор байдаг бүх бүтээлийн тухай Бүтээгчийн ойлголтыг хүмүүст мэдэгддэг; Ехова Бурханы хэлснээр, “Тэгэхэд Би, баруун, зүүн гарынхаа хоорондохыг ялгаж салгаж ойлгож чадахгүй зуун хорин мянгаас илүү хүнтэй бас олон малтай их хот Ниневег Би өрөвдөх хэрэггүй гэж үү?” Өөрөөр хэлбэл, Ниневегийн талаарх Бурханы ойлголт нь өнгөцхөн ойлголтоос хамаагүй өөр байсан. Тэр зөвхөн хотын доторх амьд зүйлсийн (хүмүүс болон амьтдыг оролцуулаад) тоог мэдээд зогсохгүй Тэр мөн хэчнээн хүн баруун, зүүн гараа ялгаж мэдэхгүй байгааг–өөрөөр хэлбэл, хэчнээн хүүхэд, залуучууд байгааг мэдэж байсан. Энэ нь хүн төрөлхтний талаарх Бурханы гайхалтай ойлголтын бодит баталгаа юм. Нөгөө талаар энэ яриа нь, хүн төрөлхтөнд хандах Бүтээгчийн хандлагын талаар, өөрөөр хэлбэл Бүтээгчийн зүрх сэтгэлд хүн төрөлхтний эзлэх жингийн талаар хүмүүст мэдэгддэг. Энэ нь Ехова Бурханы хэлсэнчлэн: “Чи өөрөө хөдөлмөрлөж, ургуулаагүй, нэг шөнийн дотор ургаад, мөхдөг ургамлын төлөө харамссан. Тэгэхэд... их хот Ниневег Би хэлтрүүлэх хэрэггүй гэж үү?” Эдгээр нь Ионаг буруушаасан Ехова Бурханы үг боловч тэдгээр нь бүгд үнэн юм.

2018-01-11

Бүтээгчийн хүн төрөлхтөнд хандах чин сэтгэлийн мэдрэмжүүд

Бүтээгчийн хүн төрөлхтөнд хандах чин сэтгэлийн мэдрэмжүүд

Бурханыг мэдэх нь амархан зүйл биш гэж хүмүүс ихэвчлэн хэлдэг. Гэхдээ Би, Бурханыг мэдэх нь огтхон ч хэцүү зүйл биш гэж хэлдэг, учир нь Түүний үйл хэргийг нүдээр харах боломжийг Бурхан хүнд олон удаа олгодог. Тэр хүн төрөлхтөнтэй ярилцах яриагаа хэзээ ч зогсоогоогүй; Тэр хэзээ ч Өөрийгөө хүнээс нууцлаагүй, мөн Тэр Өөрийгөө нуугаагүй. Түүний бодол, Түүний санаа, Түүний үг болон Түүний үйл хэрэг нь бүгд хүн төрөлхтөнд илчлэгдсэн. Тиймээс хүн Бурханыг мэдэхийг хүссээр байгаа цагт тэр бүх төрлийн арга барил, арга замаар дамжуулан Түүнийг ойлгож, мэдэж чадна.