
Өнөөдөр, хүмүүс Бурханд итгэх итгэл үнэмшлээрээ Бурханд хэрхэн үйлчилж, ямар нөхцөл байдлыг хангасан байх ёстой, Бурханд үйлчилдэг хүмүүс юу ойлгох хэрэгтэй, мөн та нарын үйлчлэлд ямар буруу хазайлт байдаг талаар бид эхлээд ярих болно. Та нар энэ бүхнийг ойлгох ёстой. Эдгээр асуудлууд нь та нарын Бурханд хэрхэн итгэх, Ариун Сүнсээр удирдуулсан зам мөрийн дагуу хэрхэн явах, мөн та нарын бүх зүйл хэрхэн Бурханаар зохицуулагддаг талаар хөндөх ба тэдгээр нь та нарын төлөө хийх Бурханы ажлын алхам бүрийг мэдэх боломжийг та нарт олгох болно. Та нар тэр түвшинд хүрэх үедээ, Бурханд итгэх итгэл гэж юу болох, Бурханд яаж зөв зохистой итгэх болон Бурханы хүсэл зорилгод нийцүүлэн юу хийх хэрэгтэй талаарх ойлголтод хүрнэ. Энэ нь та нарыг Бурханы ажилд бүрэн дүүрэн бөгөөд бүрмөсөн дуулгавартай болгоно, мөн та нар гомдоллохгүй, шүүж, дүгнэлт хийхгүй, судалгааг бол дурдах ч хэрэггүй. Түүнчлэн, та бүхэн үхэл хүртэл Бурханд дуулгавартай байх чадвартай болно, Бурханаар та нар удирдуулан жолоодуулж, та нарыг хонь шиг нядлахыг зөвшөөрнө, тэгээд та бүхэн 1990-ээд оны Петр болж, тэр ч байтугай загалмай дээр хадуулсан ч гэсэн өчүүхэн ч гомдолгүйгээр Бурханыг хайрлаж чадна. Зөвхөн тэр цагт л та нар 1990-ээд оны Петрийн адилаар амьдарч чадна.