2017-09-07

Төгс Xүчит Бурханы үг | Чи мэдэх үү? Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийсэн


"Хуучин эрин үе төгсөж, шинэ эрин үе ирлээ. Жилээс жилд, өдрөөс өдөрт Бурхан маш их ажил хийсэн. Тэр дэлхий ертөнцөд ирээд дараа нь эргээд эндээс явж оддог. Ийм мөчлөг олон үе дамжин үргэлжилсэн юм. Энэ өдөр Бурхан Өөрийн хийх ёстой ажлаа, Өөрийн хараахан дуусгаагүй ажлаа урьдын адил үргэлжлүүлэн хийдэг, учир нь өнөөг хүртэл Тэр хараахан амралтад ороогүй байгаа билээ. Бүтээлийн цаг үеэс эхлээд өнөөдрийг хүртэл, Бурхан маш их ажил хийсэн, гэвч Бурханы өнөөдөр хийдэг ажил өмнөхөөсөө хамаагүй их бөгөөд цар хүрээ нь хамаагүй илүү агуу гэдгийг чи мэдсэн үү? Ийм учраас Би, Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийсэн гэж хэлдэг. Бурханы бүх ажил хүний хувьд ч эсвэл Бурханы хувьд ч маш чухал, учир нь Түүний ажлын юм бүхэн хүнтэй хамаатай байдаг билээ.

2017-09-06

Төгс Хүчит Бурханы Чуулган | Аврагч аль хэдийн “цагаан үүлэн” дээр сууж эргэн ирсэн


Хэдэн мянган жилийн туршид хүн Аврагчийн ирэхийг нүдээр харахыг хүсэн хүлээсэн. Түүнийг мянга мянган жилийн турш хүсэн эрмэлзсэн хүмүүсийн дунд Аврагч Есүс өөрөө цагаан үүлэн дээр бууж ирэхийг хүн харахыг хүссэн. Аврагч эргэн ирж, хүмүүстэй дахин нэгдэхийг өөрөөр хэлбэл Аврагч Есүс мянга мянган жилийн туршид хол байсан хүмүүс рүүгээ буцаж ирэхийг хүн хүсэн хүлээсэн. Иудейчүүдын дунд хийсэн золилтын ажлаа Тэр дахин нэг удаа хэрэгжүүлж, хүнд энэрэнгүй элэгсэг хандаж, хүний нүглийг уучилж, хүний нүглийг үүрч тэр ч бүү хэл хүний бүх гэм бурууг үүрч, хүнийг нүглээс гэтэлгэх болно хэмээн хүн найддаг. Тэд Аврагч Есүсийг өмнөхтэй адил буюу сэтгэл татам, нөхөрсөг, эрхэм бөгөөд хэзээ ч хүнд хилэгнэдэггүй, хэзээ ч хүнийг зэмлэн буруушаадаггүй Аврагч байхыг хүсэн хүлээдэг. Энэ Аврагч нь хүний бүх нүглийг уучилж, үүрч бүр дахин нэг удаа хүний төлөө загалмай дээр нас эцэслэдэг. 

2017-09-05

Төгс Xүчит Бурханы үг | Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болох ач холбогдлыг гүйцээдэг


"Бурханы хийсэн ажлын үе шат болгон ач холбогдолтой. Есүс ирэхдээ эрэгтэй хүн байсан бөгөөд энэ удаад Тэр эмэгтэй хүн байгаа. Үүнээс чи Бурхан эрэгтэй болон эмэгтэй хүнийг хоёуланг нь Өөрийн ажилд зориулан бүтээснийг харж болох ба Түүнд хүйсийн ялгаа байхгүй. Түүний Сүнс ирэхдээ, Тэр ямар ч махан биеийг дураараа сонгон авах бөгөөд тэрхүү махан бие Түүнийг төлөөлдөг. Энэ нь бие махбод болсон Түүний махан бие мөн тохиолдолд эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хоёулаа л Бурханыг төлөөлдөг. 

2017-09-04

Төгс Хүчит Бурханы Чуулган | “Библийн талаар”-ын тухай Бурханы үгний дөрвөн хэсгээс авсан -түүвэр


"Олон жилийн туршид хүмүүсийн итгэлийн (дэлхийн гурван үндсэн шашны нэг болох Христийн шашны) уламжлалт арга барил нь Библийг унших байсан; Библиэс холдох нь Эзэнд итгэх итгэл биш, Библиэс холдох нь муу гаж урсгал, тэрс үзэл ба хэдий хүмүүс өөр номнуудыг уншиж байсан ч эдгээр номны үндэс суурь нь Библийн тайллууд байх ёстой. Өөрөөр хэлбэл, хэрвээ чи Эзэнд итгэдэг гэж хэлбэл чи Библийг унших ёстой, чи Библийг идэж уух ёстой бөгөөд Библиэс гадна чи Библийг агуулаагүй ямар ч номыг шүтэх ёсгүй.