Showing posts with label Библи. Show all posts
Showing posts with label Библи. Show all posts

2017-11-21

Бурханы ажлын үзэгдэл (1)

















   Иохан Есүсийн төлөө долоон жил ажилласан бөгөөд Есүсийг ирэх үед аль хэдийн замыг зассан байв. Үүнээс өмнө, Иоханы тунхагласан тэнгэрийн хаанчлалын сайн мэдээ нь газар нутаг даяар сонсогдсон болохоор энэ нь Иудей даяар түгсэн бөгөөд хүн бүхэн түүнийг эш үзүүлэгч гэж нэрлэсэн.

2017-10-31

Чуулгануудад хандсан Ариун Сүнсний үг | Библийн талаар (4)


Библийг ойлгож, тайлах чадвартай байх нь зөв замыг олохтой адил гэж олон хүмүүс итгэдэг, гэхдээ үнэндээ аливаа зүйлс үнэхээр ийм энгийн гэж үү? Хэн ч Библийн бодит байдлыг мэдэхгүй: энэ нь Бурханы ажлын түүхэн бичлэг буюу Бурханы ажлын өмнөх хоёр үе шатны гэрээнээс өөр юу ч биш бөгөөд Бурханы ажлын зорилгын талаарх ямар ч ойлголтыг чамд өгдөггүй.

2017-10-06

Библийн талаар (3)

Библийн талаар (3)

Библид байгаа бүхэн нь Бурханы биечлэн хэлсэн үгсийн бичлэг биш. Библи нь зүгээр л Бурханы ажлын өмнөх хоёр үе шатыг баримтжуулсан, үүний нэг хэсэг нь эш үзүүлэгчдийн зөгнөлүүдийн бичлэг, нөгөө хэсэг нь эрин үеүдийн туршид Бурханаар ашиглагдаж байсан хүмүүсийн бичсэн дадлага туршлага, мэдлэг юм. Хүний дадлага туршлага нь хүний санаа бодол, мэдлэгээр бохирддог, үүнээс зайлсхийх аргагүй. Библийн олон номонд хүний үзэл, хүний хандлага, хүний утга учиргүй тайллууд байдаг. Мэдээж үгний ихэнх нь Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлгийн үр дүн бөгөөд тэдгээр нь зөв тайлал юм, гэхдээ тэдгээрийг үнэний бүрэн зөв илэрхийлэл гэж хэлж болохгүй.