2019-06-26

“Ялалтын Дуу” киноны хэсэг: Эзэн эргэж ирэхдээ хэрхэн илэрч, ажлаа хийх вэ? (Монгол хэлээр)


Библийн кино “Ялалтын Дуу” киноны хэсэг: Эзэн эргэж ирэхдээ хэрхэн илэрч, ажлаа хийх вэ? 

  Эцсийн өдрүүдийн үеэрх агуу гамшгийг ёрлосон дөрвөн цуст сар гарч, тэнгэр дэх одод хачирхалтайгаар харагдсан; агуу гамшиг ойртож байгаа ба Эзэнд итгэдэг олон хүн Түүний хоёр дахь ирэлтийг буюу Тэр аль хэдийн эргэн ирснийг мэдэрч байна. Хүн бүхэн Эзэний хоёр дахь ирэлтийг догдлон хүлээж байх зуур бид дараах асуултуудын талаар бодсон байх: Эзэн эцсийн өдрүүдэд эргэн ирэхдээ хүнд яаж харагдах бол? Эзэн эргэн ирэхдээ ямар ажил хийх вэ? Илчлэлийн Ном дахь агуу цагаан сэнтийн шүүлтийн тухай зөгнөл яг яаж биелэх юм бол? Энэхүү богино видео танд эдгээр асуултын хариуг өгөх болно! 

2019-06-22

Христийн сүмийн шинэ магтан дуу “Бурханд итгэхийн жинхэнэ утга учир”


Христийн сүмийн шинэ магтан дуу “Бурханд итгэхийн жинхэнэ утга учир”

Бурханд итгэдэг хүн зөндөө олон ч,
маш цөөхөн нь Бурханд итгэхийн утга учир,
Бурханы зүрх сэтгэлийн дагуу байхын тулд
юу хийх хэрэгтэйг мэддэг.
“Бурхан” гэдэг үг болон “Бурханы ажил” хэмээх хэлцийг
олон хүн мэддэг хэдий ч,
тэд Бурханыг, Бурханы ажлыг ч мэддэггүй.
Тэдний итгэл сохор байдгийг гайхах зүйлгүй.
Бурханд итгэх нь тэдэнд танил бус, хачин зүйл учир.
Тэд үүнийг нухацтайгаар авч үздэггүй.

2019-06-20

Mongolian Christian Praise and Worship Songs “Бурханы хөлийн мөрийг яаж хайх вэ”


Христийн сүмийн шинэ магтан дуу “Бурханы хөлийн мөрийг яаж хайх вэ” 

Бид Бурханы хөлийн мөрийг хайж байгаа учраас
Бурханы хүсэл, Бурханы үг, Бурханы яриаг ч бид хайх ёстой
Бурханы үг, Бурханы яриаг хайх ёстой
Учир нь Бурханы шинэ үг хаана байна
Тэнд Бурханы дуу хоолой байдаг, 
Бурханы хөлийн мөр хаана байна, 
Тэнд Бурханы үйл хэрэг байдаг, Тэнд Бурханы үйл хэрэг байдаг.
Бурханы илэрхийлэл хаана байна,      
Тэнд Бурханы илрэлт байдаг, 
Тэнд Бурханы илрэлт байдаг.
Тэнд үнэн, зам ба амь оршин байдаг.

2019-06-14

“Яасан сайхан дуу хоолой вэ” киноны клип: Эзэн Есүсийн эргэн ирэлтийн зөгнөлүүд яаж биелдэг вэ?


“Яасан сайхан дуу хоолой вэ” киноны клип: Эзэн Есүсийн эргэн ирэлтийн зөгнөлүүд яаж биелдэг вэ?

  Шашны хүрээний олон хүн Эзэн үүл хөлөглөн бууж ирнэ гэдэг зөгнөлийг дагадаг бөгөөд тэд Түүнийг ийм маягаар ирж өөрсдийг нь тэнгэрийн хаанчлалд өргөнө гэж хүлээдэг нь Эзэний нууцаар ирнэ гэсэн зөгнөлийг орхигдуулсан хэрэг юм:“Харагтун, Би хулгайч мэт ирнэ” (Илчлэл 16: 15). “Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, сүйт залуу ирлээ; түүнийг угтан авцгаа’ гэлээ” (Матай 25: 6). Тэгвэл Эзэний эргэн ирэлтийн эдгээр зөгнөлүүд яаж биелэгдэх хэрэг вэ? Одоо бид яаж Эзэний эргэн ирэлтийг угтах ухаалагнтай охид болох вэ ?

  Анхны видео линк: Библийн киноЯасан сайхан дуу хоолой вэ” Чуулгануудад хэлсэн Ариун Сүнсний үг (Монгол хэлээр)