Showing posts with label Библийн кино. Show all posts
Showing posts with label Библийн кино. Show all posts

2019-07-18

Бие махбодтой болсноор дамжуулан Бурхан Өөрийн ажлыг хийх шаардлага(Монгол хэлээр)


Бие махбодтой болсноор дамжуулан Бурхан Өөрийн ажлыг хийх шаардлага (Монгол хэлээр)
Бурхан бие махбодтой болох нь ялзарсан хүн төрөлхтнийг аврахад илүү ач тустай гэж яагаад хэлдэг вэ? Бурхан бие махбодтой болохын хэрэгцээ ба үндсэн ач холбогдлыг юунаас харж болох вэ? Төгс Хүчит Бурхан ийнхүү хэлдэг, “Хүний махан бие Сатанаар ялзруулагдаж, хамгийн их сохорч, гүн гүнзгий хорлогдсон. Бурхан махбодоор биечлэн ажилладагийн хамгийн үндсэн шалтгаан нь, Түүний авралын бай нь махан биеэс бүтсэн хүн бөгөөд бас Бурханы ажилд саад хийхийн тулд Сатан хүний махан биеийг ашигладагаас болдог. Сатантай тулалдах тулаан нь чухамдаа хүнийг байлдан дагуулах ажил бөгөөд үүний зэрэгцээ хүн бас Бурханы авралын бай юм. Ийнхүү бие махбодтой болсон Бурханы ажил чухал билээ. Сатан хүний махан биеийг ялзруулж, хүн Сатаны биелэл болсон ба Бурханд ялагдах зүйл болсон. Ийм байдлаар Сатантай тулалдах, хүн төрөлхтнийг аврах ажил газар дэлхий дээр болдог бөгөөд Сатантай тулалдахын тулд Бурхан хүн болох ёстой. Энэ бол хамгийн бодитой ажил юм” (“Үг нь махбодоор илэрсэн” номоос).

2019-06-26

“Ялалтын Дуу” киноны хэсэг: Эзэн эргэж ирэхдээ хэрхэн илэрч, ажлаа хийх вэ? (Монгол хэлээр)


Библийн кино “Ялалтын Дуу” киноны хэсэг: Эзэн эргэж ирэхдээ хэрхэн илэрч, ажлаа хийх вэ? 

  Эцсийн өдрүүдийн үеэрх агуу гамшгийг ёрлосон дөрвөн цуст сар гарч, тэнгэр дэх одод хачирхалтайгаар харагдсан; агуу гамшиг ойртож байгаа ба Эзэнд итгэдэг олон хүн Түүний хоёр дахь ирэлтийг буюу Тэр аль хэдийн эргэн ирснийг мэдэрч байна. Хүн бүхэн Эзэний хоёр дахь ирэлтийг догдлон хүлээж байх зуур бид дараах асуултуудын талаар бодсон байх: Эзэн эцсийн өдрүүдэд эргэн ирэхдээ хүнд яаж харагдах бол? Эзэн эргэн ирэхдээ ямар ажил хийх вэ? Илчлэлийн Ном дахь агуу цагаан сэнтийн шүүлтийн тухай зөгнөл яг яаж биелэх юм бол? Энэхүү богино видео танд эдгээр асуултын хариуг өгөх болно! 

2019-06-14

“Яасан сайхан дуу хоолой вэ” киноны клип: Эзэн Есүсийн эргэн ирэлтийн зөгнөлүүд яаж биелдэг вэ?


“Яасан сайхан дуу хоолой вэ” киноны клип: Эзэн Есүсийн эргэн ирэлтийн зөгнөлүүд яаж биелдэг вэ?

  Шашны хүрээний олон хүн Эзэн үүл хөлөглөн бууж ирнэ гэдэг зөгнөлийг дагадаг бөгөөд тэд Түүнийг ийм маягаар ирж өөрсдийг нь тэнгэрийн хаанчлалд өргөнө гэж хүлээдэг нь Эзэний нууцаар ирнэ гэсэн зөгнөлийг орхигдуулсан хэрэг юм:“Харагтун, Би хулгайч мэт ирнэ” (Илчлэл 16: 15). “Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, сүйт залуу ирлээ; түүнийг угтан авцгаа’ гэлээ” (Матай 25: 6). Тэгвэл Эзэний эргэн ирэлтийн эдгээр зөгнөлүүд яаж биелэгдэх хэрэг вэ? Одоо бид яаж Эзэний эргэн ирэлтийг угтах ухаалагнтай охид болох вэ ?

  Анхны видео линк: Библийн киноЯасан сайхан дуу хоолой вэ” Чуулгануудад хэлсэн Ариун Сүнсний үг (Монгол хэлээр)