2018-04-06

УРАН УНШЛАГУУД | Бурханыг мэддэггүй бүхэн нь Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм

Бурханыг мэддэггүй бүхэн нь Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм


Бурханы ажлын зорилго, хүнд үзүүлэх үр нөлөө болон хүний төлөөх Бурханы хүслийг ухаарах нь Бурханыг дагаж буй хүн бүхний биелүүлэх ёстой зүйл юм. Одоо бүх хүмүүст дутагдаж байгаа зүйл бол Бурханы ажлын талаарх мэдлэг билээ. Хүн, дэлхийг бүтээснээс хойших хүний төлөө хийсэн Бурханы үйл хэрэг, мөн Бурханы хүсэл болоод Бурханы бүх ажлыг яг юу бүрдүүлдгийг ухаардаггүй бас ойлгодоггүй.

2018-04-04

Төгс Xүчит Бурханы үг




 Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

Чуулгануудад хандсан Ариун Сүнсний үг | Чи амилсан хүн мөн үү?




Чи энгийн хүн чанарыг амьдран харуулж, төгс болгуулсан үедээ, хэдийгээр зөгнөл эсвэл ямар нэгэн нууцын тухай ярьж чадахгүй байсан ч гэсэн чи хүний дүр төрхийг амьдран харуулж, илчлэх болно. Бурхан хүнийг бүтээж, үүнийх нь дараа хүн Сатанаар завхруулагдсан ба энэхүү завхрал нь хүмүүсийг үхмэл биес болгосон—тиймээс өөрчлөгдсөнийхөө дараа чи эдгээр үхмэл биеэс өөр байх болно. Хүмүүсийн сүнсэнд амь хайрлаж, тэднийг дахин сэргээдэг зүйл нь Бурханы үгс бөгөөд хүмүүсийн сүнс дахин сэргэх үед тэд эргэн амьдрах болно.