2018-03-31

Магтан дуу | Өөрийг нь сонсдог, дуулгавартай нэгнийг Бурхан нандигнадаг | Их Эзэний амлалт ба ерөөл



Өөрийг нь сонсдог, дуулгавартай нэгнийг Бурхан нандигнадаг

I

Бурханд хэн нэгний даруу эсвэл агуу байх нь хамаагүй
Бурханы үгийг сонсч,
Тушааж даалгаж байгаа зүйлд нь дуулгавартай байж,
Бурханы ажил, төлөвлөгөө,
Түүний хүсэлд хамтарвал
Бурханы хүсэл болон төлөвлөгөө
Ямар ч саадгүй үргэлжлэх болно
Ийм үйлдэл нь зохистой,
Бурханд дурсагдахад зохистой
Түүний ерөөлийг хүлээн авахад,
Хүлээн авахад зохистой
Ийм хүмүүсийг Бурхан нандигнан,
Тэдний үйлс хийгээд
Түүнийг хайрлах зүрх сэтгэлийг нь хайрладаг
Энэ бол Бурханы хандлага билээ 

2018-03-28

Төгс Хүчит Бурханы Чуулган | Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал

Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал


Хэдийгээр Бурханы зан чанарыг ойлгох нь үнэхээр чухал агаад Бурханы мөн чанарыг мэдэх явдлыг үл ойшоож болохгүй боловч эдгээр асуудлыг хэн ч нягтлан шалгаж, юмуу гүнзгий судлаагүй юм. Та нар бүгдээрээ Миний гаргасан захиргааны зарлигийг үл хэрэгсдэг нь харахад илт байдаг. Хэрэв Бурханы зан чанарыг ойлгодоггүй бол та нар Түүний зан чанарыг хялбар уурлуулах болно.

2018-03-27

Бурхан бидний гамшигт нэрвэгдсэн гэр бүлийг хамгаалдаг

Бурхан бидний гамшигт нэрвэгдсэн гэр бүлийг хамгаалдаг

Бурхан бидний гамшигт нэрвэгдсэн гэр бүлийг хамгаалдаг

Ван Лан, Бээжин
2012.08.06
2012 оны 7-р сарын 21-нд жаран жилд тохиосон хамгийн том үер болсон. Тэнгэрээс буух гамшигт үерийн ус нь шавар, чулуутай холилдож, бүх тосгоныг сүйтгэсэн. Ихэнх байшин ус болон шаврын гулгалтад сүйрэв.

2018-03-26

Эцсийн өдрүүдийн Христ Хятадад илэрсний болон Түүний ажлын үндэслэлийн талаарх товч танилцуулга


Хятад бол агуу улаан луу байдаг газар нутаг бөгөөд түүхийн явцад Бурханыг хамгийн ихээр эсэргүүцэж буруутгасан газар. Хятад нутаг яг л буг чөтгөрүүдийн цайз, хорон муу санаатнуудын хяналтанд байдаг шорон мэт нэвтэрч боломгүй, нягт шигүү. Цаашилбал, агуу улаан лууны дэглэм бүх түвшний хамгаалалтанд зогсож, айл өрх бүрт хаалт хориг бий болгосон. Үр дүнд нь Бурханы сайн мэдээг түгээх, Бурханы ажлыг хийхэд хамгийн хэцүү газар болсон.