Бурханы үгийн магтан дуу “Үгийн ажлаар дамжуулан хүмүүс Бурханыг илүү их мэддэг” (lyrics)
Ⅰ
Эцсийн өдрүүдэд Бурхан хүнийг төгс болгохдоо
голчлон үг ашигладаг,
хүнийг дарангуйлж, итгүүлэхээр
тэмдэг, гайхамшиг ашигладаггүй.
Эдгээр нь Бурханы хүч чадлыг тайлбарлаж чадахгүй.
Хэрэв Бурхан тэмдэг, гайхамшиг л үзүүлсэн бол,
Бурханы бодит байдлыг ил болгож,
хүнийг төгс болгох боломжгүй байх байлаа.
Бурхан тэмдэг, гайхамшгаар хүнийг төгс болгодоггүй,
харин үг ашиглан хүнийг усалж, хариулж,
хүнийг дуулгавартай, Бурханы тухай мэдлэгтэй болгодог.
Энэ бол Түүний ажил ба үгийн зорилго.
Бурхан хүнийг төгс болгохдоо
тэмдэг, гайхамшиг ашигладаггүй.
Цэвэршүүлэлт, харьцалт, засалт, үгийн хангалт гэх мэт
олон янзын ажил болон үг ашигладаг.
Хүнийг төгс болгож, Бурханы ажил, мэргэн ухаан,
гайхалтай байдлын талаар илүү их мэдлэг өгөхийн тулд
өөр өөр өнцгөөс Бурхан ярьдаг.