2019-08-07

Христийн сүмийн дуу хөгжим “Бүхнийг захирагч нэгэн” Бурханы эрх мэдлийг гэрчлэх нь (Баримтат кино)


Христийн сүмийн дуу хөгжим “Бүхнийг захирагч нэгэн” Бурханы эрх мэдлийг гэрчлэх нь (Баримтат кино) (Монгол хэлээр)
Өргөн уудам орчлон ертөнц даяар тэнгэрийн бүх эрхэс өөр өөрсдийн тойрог замаар маш нарийн шилжин хөдөлдөг. Тэнгэрийн доор уулс, гол, нуур бүгд өөрсдийн гэсэн хил хязгаартай бөгөөд амийн хуулийн дагуу бүх бүтээл дөрвөн улирлын туршид амьдарч, нөхөн үржиж байдаг... Энэ нь ч бас маш нарийн загварчлагдсан—энэ бүхнийг захирч, зохицуулж байгаа Хүчит Нэгэн байдаг уу? Энэ дэлхийд дуугаа хадаан ирснээсээ хойш бид амьдралдаа өөр өөр үүрэг роль гүйцэтгэж эхэлсэн. Бид төрөлтөөс эхлээд өтөл нас хүртэл, өвчнөөс үхэл хүртэл нүүдэллэдэг, баяр хөөр, гуниг зовлонгийн хооронд бэдрэн явдаг... Хүн төрөлхтөн үнэхээр хаанаас ирдэг юм бэ, мөн бид үнэндээ хаашаа явах юм бэ? Бидний хувь заяаг хэн захирч байна вэ? Эрт цаг үеэс өнөөг хүртэл түүхийн урсгалд агуу улс үндэстнүүд үүсэж, гүрэн улсууд гарч ирж, үгүй болж, улс орон болон ард түмэн цэцэглэн мандаж, устан мөхсөн билээ...Байгалийн хуулийн нэгэн адилаар хүн төрөлхтний хөгжлийн хуулиуд цаглашгүй их нууцыг агуулдаг. Та тэдгээрийн хариултыг мэдэхийг хүсэж байна уу? “Бүхнийг Захирагч Нэгэн” хэмээх баримтат кино нь энэ бүхний уг үндсийг мэдэж, энэ бүх нууцыг тайлахад таныг залж чиглүүлэх болно! 

2019-08-06

Бурхан хоёр удаа бие махбодтой болохын ач холбогдлыг ойлгох нь (Монгол хэлээр)


Сайн мэдээний киноны клип: Бурхан хоёр удаа бие махбодтой болохын ач холбогдлыг ойлгох нь (Монгол хэлээр)

Эхний удаад бие махбодтой болсон Бурхан загалмайд цовдлогдож, тэгснээрээ хүн төрөлхтнийг золин аврах ажлыг гүйцэлдүүлсэн. Эцсийн өдрүүдэд хоёр дахь удаа бие махбодтой болсон Бурхан, хүнийг Сатны эзэмшлээс бүрмөсөн авран үнэнийг илэрхийлж, Өөрийн шүүлт, гэсгээлтийн ажлыг хийдэг. Бурхан хоёр удаа бие махбодтой болсон нь гүн гүнзгий ач холбогдолтой, Төгс Хүчит Бурханы хэлсэнчлэн, Есүс ‘Үг Бурхантай хамт байсан’ гэдгийн мөн чанарыг биелүүлсэн ажлын үе шатыг л хийсэн: Бурханы үнэн Бурхантай хамт байсан, Бурханы Сүнс махбодтой байсан ба Түүнээс салшгүй байсан өөрөөр хэлбэл махбод болсон Бурханы бие Бурханы Сүнстэй хамт байсан ба энэ нь бие махбодтой болсон Есүс бол эхний удаа бие махбодтой болсон Бурхан байсан гэдгийн баталгаа юм. Ажлын энэ үе шат нь ‘Үг махбод болсон’ гэдгийн дотоод утга учрыг биелүүлж, ‘Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байсан’ гэдэгт илүү гүн утгыг нэмсэн…”   “Үг нь махбодоор илэрсэн” номоос 

2019-08-05

Гоё магтан дуу “Бурханы эрх мэдэл цор ганц” Praise and Worship (Lyrics)


Гоё магтан дуу “Бурханы эрх мэдэл цор ганц” Praise and Worship (Lyrics)

Бурханы эрх мэдэл хосгүй;
Түүний тусгай илэрхийлэл, мөн чанар,
бүтээгдсэн болон үл бүтээгдсэн бүхэнд заяадаггүй. 
Бүтээгч л ийм эрх мэдэлтэй. 
Хосгүй Бурхан ийм мөн чанартай.
Бурхан бүхнийг бүтээсэн, бүгдийг Тэр захирдаг.
Тэр хэсэгхэн гараг, бүтээл, 
хүн төрөлхтнийг захирдаггүй.
Харин Тэр оддоос эхлэн өчүүхэн эс хүртэл
том, жижиг үзэгдэх, үл үзэгдэх бүхнийг 
өөр хэлбэрт оршдог бүх оршихуйг 
хүчит гартаа атгадаг. 
Бурхан “бүхнийг” удирддаг гэсэн үг билээ.

Бурханы үгийн магтан дуу “Махбод дахь Бурхан хүн төрөлхтнийг аврахын тулд чимээгүй ажилладаг” worship


 Бурханы үгийн магтан дуу “Махбод дахь Бурхан хүн төрөлхтнийг аврахын тулд чимээгүй ажилладаг” worship  

Биднийг завхралаас аврах шинэ ажил хийхийн тулд
Бурхан махбод болж, хүмүүсийн дунд нуугдсан.
Тэр тайлбарыг нууцалдаг.
Хийсэн төлөвлөгөөнийхөө дагуу,
Өөрийн ажлыг алхам алхмаар хийдэг.
Өдөр өдрөөр Түүний үг нэмэгдэж байна,
Тайвшруулж, сануулж, зэмлэж бас анхааруулж байна.
Эелдэг зөөлнөөс эхлээд догшин,сүрлэг хүртэл,
Түүний үг энэрэл ба айдсыг шингээж байна.
Түүний хэлдэг бүхэн гүн гүнзгий нууцыг маань илчилдэг.