Showing posts with label Бурханы эрх мэдэл. Show all posts
Showing posts with label Бурханы эрх мэдэл. Show all posts

2019-08-07

Христийн сүмийн дуу хөгжим “Бүхнийг захирагч нэгэн” Бурханы эрх мэдлийг гэрчлэх нь (Баримтат кино)


Христийн сүмийн дуу хөгжим “Бүхнийг захирагч нэгэн” Бурханы эрх мэдлийг гэрчлэх нь (Баримтат кино) (Монгол хэлээр)
Өргөн уудам орчлон ертөнц даяар тэнгэрийн бүх эрхэс өөр өөрсдийн тойрог замаар маш нарийн шилжин хөдөлдөг. Тэнгэрийн доор уулс, гол, нуур бүгд өөрсдийн гэсэн хил хязгаартай бөгөөд амийн хуулийн дагуу бүх бүтээл дөрвөн улирлын туршид амьдарч, нөхөн үржиж байдаг... Энэ нь ч бас маш нарийн загварчлагдсан—энэ бүхнийг захирч, зохицуулж байгаа Хүчит Нэгэн байдаг уу? Энэ дэлхийд дуугаа хадаан ирснээсээ хойш бид амьдралдаа өөр өөр үүрэг роль гүйцэтгэж эхэлсэн. Бид төрөлтөөс эхлээд өтөл нас хүртэл, өвчнөөс үхэл хүртэл нүүдэллэдэг, баяр хөөр, гуниг зовлонгийн хооронд бэдрэн явдаг... Хүн төрөлхтөн үнэхээр хаанаас ирдэг юм бэ, мөн бид үнэндээ хаашаа явах юм бэ? Бидний хувь заяаг хэн захирч байна вэ? Эрт цаг үеэс өнөөг хүртэл түүхийн урсгалд агуу улс үндэстнүүд үүсэж, гүрэн улсууд гарч ирж, үгүй болж, улс орон болон ард түмэн цэцэглэн мандаж, устан мөхсөн билээ...Байгалийн хуулийн нэгэн адилаар хүн төрөлхтний хөгжлийн хуулиуд цаглашгүй их нууцыг агуулдаг. Та тэдгээрийн хариултыг мэдэхийг хүсэж байна уу? “Бүхнийг Захирагч Нэгэн” хэмээх баримтат кино нь энэ бүхний уг үндсийг мэдэж, энэ бүх нууцыг тайлахад таныг залж чиглүүлэх болно! 

2018-10-04

Магтан дуу “Бурханы эрх мэдлийн дор Сатан юуг ч өөрчилж чадахгүй” Бурханы төгс хүчийг магтан дуулъя


Бурханы эрх мэдлийн дор Сатан юуг ч өөрчилж чадахгүй

Хэчнээн жил, хэдэн мянган жил
Сатан хүн төрөлхтнийг ялзруулан, 
маш их нүгэл үйлдсэн.
Үе удмууд нэг нэгээрээ хууртсаар байна.
Өө хэчнээн гэмт хэрэг, 
аймшигт гэмт хэргийг Сатан дэлхий дээр үйлдсэн билээ.
Хүнийг Бурхантай тэмцэлдүүлж, хүчирхийлж, хууран
Бурханы удирдлагын төлөвлөгөөг сүйрүүлэхийг зорьдог.
Сатан Бурханы бүтээлүүд дундуур алхдаг хэдий ч 
Тэр өчүүхэн ч өөрчилж чадахгүй, 
хүмүүс болон бүтээлийг өөрчилж чадахгүй.
Сатан Бурханы бүтээлүүд дундуур алхдаг хэдий ч 
Түүний өөрчилж чадах нэг ч зүйл үгүй.
Бурханы тушаал дор юу ч өөрчлөгдөхгүй,
юу ч өөрчлөгдөхгүй.