Амьдрал ба үхлийн тулаан
Чанг Моянг Жэнжоу хот, Хэнань муж
“Чи махан биеийнхээ эсрэг тэмцэх үед чиний дотор гарцаагүй тулаан болох болно. Чамаар үүнийг дагуулахаар Сатан оролдох болно, махан биеийн үзлийг дагаж, махан биеийн сонирхлыг хамгаалахад чамайг хүргэхээр хичээх болно, гэхдээ Бурханы үгс чамайг дотроос чинь гэгээрүүлж гэрэлтүүлэх бөгөөд энэ үед Бурханыг дагах уу эсвэл Сатаныг дагах уу гэдгээ чи өөрөө шийднэ. Хүмүүс үнэнийг хэрэгжүүлэх бүрд эсвэл Бурханы хайрыг хэрэгжүүлэх бүрд агуу тулаан болдог бөгөөд тэдний махан бие нь бүхэлдээ зүгээр мэт боловч тэдний зүрх сэтгэлийн гүнд үнэндээ үхэл амьдралын тулаан үргэлжилж байдаг ба зөвхөн энэхүү хүчтэй тулааны дараа, асар их хэмжээний эргэцүүллийн дараа л ялалт эсвэл ялагдал нь шийдэгдэнэ. бусдын нүднээс далдуур хэмжээлшгүй их гунигийн нулимсыг урсгах болно…” (Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “махан биеийнхээ эсрэг тэмцэх үед дотороо гарцаагүй тулаан болох болно”-аас). Би Бурханы үгсийг энэ дуунаас сонсох бүртээ ингэж боддог байлаа: Үнэнийг хэрэгжүүлэх үнэхээр тийм хэцүү гэж үү? Хүмүүс үнэнийг ойлгохгүй бол хэрэгжүүлж чаддаггүй. Түүнийг ойлгосон цагт Бурханы хүсэлд нийцүүлэн үйлдэх нь хангалттай бус гэж үү? Энэ нь “зүрх сэтгэлийн гүнд үнэндээ үхэл амьдралын тулаан үргэлжилж байдаг”? адил үнэхээр тийм ноцтой байна гэж үү? Хожим би өөрийн бодит туршлагаар дамжуулан үнэнийг хэрэгжүүлнэ гэдэг амар биш гэдгийг амтлах хүртэл ийм байсангүй. Бурханы хэлсэн зүйл үнэнтэй бүрэн дүүрэн нийцдэг; өчүүхэн төдий хэтрүүлсэн зүйл байхгүй.