2018-12-12

Христийн Сэнтийн ѳмнөх шүүлт—Аврагдах тухай ойлголж авах


Аврагдах тухай ойлголж авах

Аврагдах тухай ойлголж авах

Линь Чинг   Чинжоу хот, Шаньдун муж

  Бурханыг дагаж байгаа эдгээр хэдэн жилийн хугацаанд би өөрийн гэр бүл, махан биеийг орхиж, чуулганд үүргээ гүйцэтгэн өдөржин завгүй байдаг байлаа. Тиймээс би ингэж итгэсэн: Би чуулганы надад оноосон ажлыг орхилгүй, Бурханаас урвалгүй, чуулганыг орхиж явалгүй, Бурханыг эцсээ хүртэл дагаж байгаа цагт Бурхан намайг энэрч, аврах болно. Мөн би өөрийгөө Бурханы авралын замаар алхаж байгаа бөгөөд миний хийх ёстой зүйл бол Түүнийг эцсээ хүртэл дагах гэж итгэж байв.

2018-12-11

Христийн Сэнтийн ѳмнөх шүүлт—Бурханыг мэдэх замыг би хардаг

Бурханыг мэдэх замыг би хардаг

Бурханыг мэдэх замыг би хардаг

Шиаоцао    Чанжи хот, Шаньси муж

  Нэг өдөр би Бурханы үгээс “Петр Есүсийг мэдэхээр ирсэн нь” хэсэг дэх дараах ишлэлийг олж харсан юм: “Есүсийг дагасан хугацаандаа Петр, Түүний амьдралын талаарх бүх зүйлийг буюу Түүний үйлдэл, үг, хөдөлгөөн, илэрхийллийг ажиглаж, үнэн сэтгэлээсээ авч үзсэн. … Тэр үргэлж тогтвортой үйлддэг, хэзээ ч яардаггүй, ямар нэгэн зүйлийг хэзээ ч хэтрүүлдэггүй эсвэл дордуулдаггүй бөгөөд Өөрийнхөө амьдралыг хэвийн агаад биширмээр байдлаар авч явдаг байсан. Ярихдаа Есүс ойлгомжтой агаад аятайхан, нээлттэй агаад хөгжилтэй атлаа амарлингуй бөгөөд Өөрийнхөө ажлыг гүйцэтгэхдээ эрхэм чанараа хэзээ ч алдаагүй.  Есүс заримдаа үг дуу цөөнтэй байдаг байсан ч бусад үед зогсолтгүй ярьж байхыг Петр харсан. Тэр заримдаа маш их баярласандаа тагтаа мэт шаламгай, цовоо болдог байсан ч заримдаа Тэр маш их гунигласандаа огтхон ч ярьдаггүй, нар салхинд борлосон ээж шиг байдаг байв. Заримдаа Тэр уур хилэнгээр дүүрч, дайснаа хөнөөхөөр дайрч буй зоригт цэрэг шиг байдаг ба заримдаа бүр архирч буй арслан шиг байдаг. Заримдаа тэр инээж; бусад үед нь Тэр залбирч, уйлж байв. Есүс хэрхэн авирлахаас үл хамааран, Петрт Түүнийг гэсэн хязгааргүй хайр, хүндлэл бий болсон. Есүсийн инээд түүнийг аз жаргалаар бялхуулж, Түүний уй гашуу түүнийг уйтгар гунигт автуулж, Түүний уур хилэн түүнийг айлгаж байсан, гэсэн ч Түүний өршөөл, уучлал, хатуу чанд байдал нь түүнийг Есүст үнэхээр хайртай болгож, Түүнийг үнэхээр хүндэлж, хүсэн хүлээх эрмэлзэлийг нь хөгжүүлсэн. Мэдээж хэрэг, Петр хэдэн жилийн турш Есүсийн хажууд амьдарч байхдаа энэ бүхнийг аажмаар ухаарч эхэлсэн юм. ”

2018-12-10

Сайн мэдээний хошин яриа “Эзэн яг яаж ирдэг вэ”?


💭 Та нар бүгдээрээ Эзэний ирэлтийг угтан авахаар анхааралтай хүлээж байгаа гэдэгт би итгэж байна.

🔷 Одоогийн байдлаар, Эзэний эргэн ирэлтийн тухай зөгнөл үндсэндээ биелэгдсэн гэдгийг бүхий л шашны ертөнц хүлээн зөвшөөрдөг. Эзэний илрэлтээр цангадаг олон хүн, Эзэн Есүс аль хэдийн эргэн ирсэн хэмээх зөн совинг хэдийнээ мэдэрсэн.

💭 Эцсийн өдрүүдэд, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг хүлээж байгаа Христэд итгэгчдийн сэтгэл улам хөөрөн догдолж байгаа ч, Эзэн яг яаж эргэн ирэх вэ?

💬 Зарим нь “Эзэн Есүс үүлэн дээр ирнэ” гэцгээдэг. Бусад нь “Түүний эргэн ирэлтийг зөгнөсөн зөгнөлүүд бас ‘Харагтун, Би хулгайч мэт ирнэ’” (Илчлэл 16: 15). “Гэхдээ тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно” (Лук 17: 25). “Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа гэлээ” (Матай 25: 6 ) хэмээдэг гэцгээдэг. Тэр бүгдэд харагдахаар үүлэн дээр ирдэг юм бол, Түүний нууцаар ирж, зовж, гологддогийн нууц болон Түүний эргэн ирэлтийг бусад нь гэрчилнэ гэх үгийг хэрхэн тайлбарлах вэ?

💎 Эзэн бидэнд хэрхэн илрэх вэ? Эзэн яг яаж ирдэг вэ хэмээх хөгжөөнт хошин яриа нь энэ асуудлын талаарх бидний эргэлзээг тайлахаар оролдоно.

2018-12-08

Бурхан олон саад бэрхшээл, бүтэлгүйтэл хүмүүст тулгарахыг Бурхан яагаад зөвшөөрсөн юм бол, энд ямар утга учир байгаа юм бол?


🔷 Хайлуур нь мөнгөнд, зуух нь алтанд, Хүний зүрхэнд ЭЗЭН шалгуур юм.     Сургаалт үгс 17:3     АБ2013

💭 Бурхан олон саад бэрхшээл, бүтэлгүйтэл хүмүүст тулгарахыг Бурхан яагаад зөвшөөрсөн юм бол, энд ямар утга учир байгаа юм бол? 

🔷 Хүний хувь тавилан хэлбэлздэг, бид бүхэн үүнийг сайн мэднэ. Гэтэл Бурхан хүн төрөлхтөнд яагаад ийм амьдралын хуулийг бэлдсэн юм бол, бас олон саад бэрхшээл, бүтэлгүйтэл хүмүүст тулгарахыг Бурхан яагаад зөвшөөрсөн юм бол, энд ямар утга учир байгаа юм бол гэдгийг завхарсан хүн төрөлхтний хувьд ойлгоход хэцүү.

🔷 Сатан хүн төрөлхтнийг завхруулсны дараа хүмүүс “Мэдлэг хувь заяаг чинь өөрчилж чадна”, “Хүний хувь тавилан өөрийнх нь гарч байдаг” гэдэгт итгээд нэн биеэ тоосон, ихэрхүү бардам, хүсэл эрмэлзэл, зорилго тэмүүллээр дүүрэн болсон. Үүн дээр нэмээд хүмүүс мэдлэг чадвар ихтэй болж өөрсдийн хичээл зүтгэлдээ найдаад ажил, албан тушаал ахихдаа өөрсдийн хүчээр гарцаагүй хүрч чадна гэж итгэдэг болсон. Ялангуяа сургуулиа дөнгөж төгссөн залуу хүмүүс хүсэл эрмэлзэл ихтэй, бардам ихэрхүү, ихэмсэг дээрэнгүй байдалтай, бүгд байгальтай тэрсэлдэж өөрсдийнхөө нэрийг гаргаж бусдаас дээгүүр байх хүсэлтэй байдаг. Хэрвээ хэн нэг хүн: “Бурхан хүн төрөлхтний хувь заяаг захирдаг, иймээс хүмүүс Бурханд итгэж, Бурханд шүтэн мөргөх учиртай” хэмээн гэрчлэл хийх юм бол хүмүүс үгийг нь сонсохгүйгээр барахгүй элэг доог хийх болно.