2018-11-14

Загалмайн агуу хайр | “Золилтын эрин үе дэх ажлын цаад үнэн түүх” | Бурханы айлдвар


Загалмайн агуу хайр | “Золилтын эрин үе дэх ажлын цаад үнэн түүх” | Бурханы айлдвар

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Нигүүлслийн эрин үед хүн аль хэдийн Сатанаар ялзруулагдсан байсан ба иймээс бүх хүн төрөлхтнийг золин аврах ажил нь үр дүнд хүрэхийн тулд арвин их нигүүлсэл, эцэс төгсгөлгүй их тэвчээр тэсвэр, тэр ч байтугай хүн төрөлхтний нүглийг төлөхөд хангалттай тахилыг шаардсан. Нигүүлслийн эрин үед хүмүүсийн харсан зүйл нь ердөө хүн төрөлхтний нүглийг төлөөх Миний тахил буюу Есүс байсан юм. Тэдний мэддэг бүхэн нь Бурхан өршөөнгүй бөгөөд тэвчээртэй байдаг гэдэг бөгөөд тэдний харсан бүхэн нь Есүсийн өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэл байв. Энэ нь тэд Нигүүлслийн эрин үед амьдарч байснаас болсон юм.”

2018-11-13

Аврагдах болон авралын хоорондох үндсэн ялгаа юу вэ?

Аврагдах болон авралын хоорондох үндсэн ялгаа юу вэ?

   Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

  “Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцгийн хүслийг биелүүлдэг хүн орно” (Матай 7:21).

  “Тиймээс та нар ариун бай, учир нь Би ариун билээ” (Леви 11:45).

  Холбогдолтой Бурханы үгс:

  Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд ихээхэн ажил хийсэн ч, Тэр зөвхөн бүх хүн төрөлхтний авралыг гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон бөгөөд хүнийг бүх ялзармал зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсийг нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхэд хүргээд зогсохгүй, хүнийг Сатанаар ялзруулагдсан зан чанараас нь бүрэн салгахын тулд Бурханыг бүр илүү агуу ажил хийхийг шаарддаг. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махан биед эргэн ирж гэсгээлт, шүүлтийн ажлыг эхэлсэн бөгөөд энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагдсан бүх хүмүүс илүү өндөр үнэнийг эзэмшиж, илүү агуу ерөөлийг хүлээн авах болно. Тэд үнэхээр гэрэлд амьдрах ба үнэн, зам, амийг олж авах болно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас

2018-11-12

Аврагдах гэж юу вэ? Аврал гэж юу вэ?

Аврагдах гэж юу вэ? Аврал гэж юу вэ?

   Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

  “Итгэж, баптисм хүртдэг хүн аврагдах болно; харин итгээгүй хүн яллагдана” (Марк 16:16).

  “Учир нь энэ бол нүглийг уучлахын тулд олон хүний төлөө урсгах шинэ гэрээний цус минь билээ” (Матай 26:28).

  “Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцгийн хүслийг биелүүлдэг хүн орно” (Матай 7:21).

2018-11-11

Бурханы айлдвар |“Чи итгэлийн талаар юу мэдэх вэ?”| Бурханд итгэх жинхэнэ итгэл гэж юу вэ?


  Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Би хүнд хэтэрхий их нигүүлслийг өгсөн бөгөөд олж авах зүйл хэтэрхий олон байгаа учраас хүн Надад итгэдэг гэж Би хэлдэг. Иудейчүүд Миний нигүүлслээс болж Надад итгэсэн ба явсан газар бүрд минь тэд Намайг дагасан. Хязгаарлагдмал мэдлэг болон туршлагатай энэ хүмүүс Миний үзүүлсэн тэмдэг, гайхамшгуудыг олж харахыг л эрмэлзсэн. Тэд Намайг хамгийн агуу хүчит үйлс бүтээж чаддаг Иудейчүүдийн гэрийн тэргүүн мэт авч үзсэн. Тиймээс хүмүүсээс чөтгөрийг хөөн зайлуулах үед тэд Намайг Елиа, Мосе, мөн бүх эш үзүүлэгчдээс хамгийн эртнийх нь, бүх эмч нараас хамгийн сайн нь хэмээн хэлж, өөр хоорондоо үймэлдэн ярилцсан юм.