2018-02-20

Төгс Хүчит Бурхан бол бүх зүйлийг захирдаг нэгэн жинхэнэ Бурхан юм


Орчлон ертөнц дээрх бүх зүйлийн Захирагч хэн болохыг хүн төрөлхтөн мэддэггүй, тэр ч бүү хэл хүн төрөлхтний эхлэл болон ирээдүйг хүн мэддэггүй. Хүн төрөлхтөн ердөө хүссэн хүсээгүй энэ хуулийн дунд амьдардаг. Хэн ч үүнээс зугтаж чадахгүй ба хэн ч үүнийг өөрчилж чадахгүй, учир нь бүх зүйлийн дунд болон тэнгэрт, мөнхийн мөнхөд бүх зүйлийг захирдаг Нэгэн байдаг.

2018-02-19

Зүүний Аянгын хөгжил цэцэглэлтийн эх үндэс

Зүүний Аянгын хөгжил цэцэглэлтийн эх үндэс
Зүүний Аянгын хөгжил цэцэглэлтийн эх үндэс

Зүүний Аянга дурдагдах болгонд Эзэн доторх олон ах эгч нар будилж байлаа: Шашны урсгал болгон Зүүний аянгыг яллан цөлөхдөө илүү няхуур, хуучинсаг болох тусам шашны нийгэмлэг бүхэлдээ улам бүр орхигдон доройтож байхад, яагаад Зүүний аянга орхигдон унахгүй байгаагаас гадна, зогсоохын аргагүй давалгаа шиг долгилж, эх газрын Хятад улсыг хамарч байна вэ? Одоо энэ нь бүр Хятадын хилийг давж гадаад улс, бүс нутаг руу тэлэн, дэлхий дахинд илүү их хүмүүст хүлээн зөвшөөрөгдөж байна гэж үү? Үнэндээ шалтгаан нь маш энгийн байхад, энэ байдалтай тулгараад шашны хүмүүс бүхэлдээ толгой нь эргэсэн байх юм: Зүүний Аянгыг шашны урсгал бүр хэрхэн дууддаг вэ гэвэл тэнгэрээс "цагаан үүл" хөлөглөн бууж ирсэн, эцсийн өдрүүдийн эргэн ирсэн Аврагч Есүс; бие махбодод эргэн ирсэн үнэн бодит Бурхан Өөрөө юм гэдэг! Эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурхан Христийн авчирдаг зүйл нь хүний зан чанарыг өөрчилж, түүнийг цэвэрлэх шүүлтийн ажил юм, ингэснээр хүн төрөлхтөн авралд хүрч, төгс болгуулж чадна. Төгс Xүчит Бурхан хүн төрөлхтнийг цэвэрлэж, аварч, төгс болгох бүх үнэнийг өгүүлдэг. Ийм шалтгаанаар, дэлхий дахины бүх шашны бүлэглэл эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурханыг эсвэл Түүний ажлыг эсэргүүцэж, дайрч довтолж, хавчин шахаж, яллаж байсан ч Түүний биелүүлэхийг хүсэж буй зүйлд хэн ч, ямар ч хүч саад болж хориглож чадахгүй. Бурханы эрх мэдэл, хүч чадал болон Түүний төгс хүчит байдал, мэргэн ухааныг Сатаны ямар ч хүч давж гарч чадахгүй.

2018-02-17

Есүс дахин амилсныхаа дараа талх идэж Бичвэрийг тайлбарласан нь

Есүс дахин амилсныхаа дараа талх идэж Бичвэрийг тайлбарласан нь
Есүс дахин амилсныхаа дараа талх идэж Бичвэрийг тайлбарласан нь

(Лук 24:30–32) Энэ үе өнгөрөхөд Тэр тэдэнтэй хамт ширээнээ тухлан сууж талх авч түүнийг адислаад тэдэнд хуваан өгөв. Тэдний нүд нь гэрэлтэж, Түүнийг танихад, Тэрээр нүднийх нь өмнө алга болжээ. Мөн тэд нэг нэгэндээ, –“Биднийг ярилцаж байхад Тэр бидэнд Ариун Библийг нээн үзүүлэхэд зүрх маань бидний дотор шатаж байгаагүй гэж үү?” гэцгээв.
(Лук 24:36–43) Мөн тэд ийнхүү ярьж байхад нь Есүс Өөрөө тэдний дунд зогсоод, –“Амар амгалан та нарт байх болтугай” гэв. Гэвч тэд айн сандарч, сүнс харсан мэт болов. Тэр –“Та бүхэн яагаад шаналав? Яагаад түмэн бодол та нарын зүрх сэтгэлд эргэлдэв? Миний гар, хөлийг минь хар, энэ бол Би Өөрөө юм: Намайг бариад хар; сүнсэнд яс, мах байхгүй, Надад байгааг та нар харж байна” гэв. Тэр ийнхүү яриад, тэдэнд гар, хөлөө үзүүлэв. Тэднийг итгэж ядан гайхширч байх зуур Тэрээр: –“та нарт энд ямар идэх юм байна уу?” гэхэд тэд хайрсан загасны хэсгийг зөгийн балтай өгөв. Тэр үүнийг авч, тэдний өмнө идэв.

2018-02-16

Өөрийн амилалын дараа шавь нартаа хэлсэн Есүсийн үгс

Өөрийн амилалын дараа шавь нартаа хэлсэн Есүсийн үгс
Өөрийн амилалын дараа шавь нартаа хэлсэн Есүсийн үгс

(Иохан 20:26-29) Тэгээд найман өдрийн дараа Түүний шавь нар, мөн Томасын хамт байхад Есүс ирж, хаалга хаалтай байсан ч голд нь зогсоод, –“Энх тайван та нарт байх болтугай” гэв. Дараа нь тэр Томаст хандан –“Энд хуруугаа хүргээд Миний гарыг барь” хэмээгээд; –“энд гараа хүргэж, Над руу түлх; итгэлтэй бөгөөд үнэмшилтэй хий”. Томас Түүнд хариулт өгөн, –“Эзэн минь, Бурхан минь” гэв. Есүс Томаст –“Чи Намайг харсан учир Надад итгэсэн; хараагүй атлаа итгэсэн нь ерөөлтэй еэ!” гэжээ.
(Иохан 21:16-17 ) Тэрбээр хоёр дахь удаагаа Иоханы хүү, Симонд –“Надад хайртай юу?” гэхэд Тэр –“Тийм ээ, Их Эзэн минь, намайг Танд хайртай гэдгийг Та мэднэ шүү дээ” гэв. Тэр түүнд хандан –“Миний хонийг хариул” гэжээ. Тэрбээр гурав дахь удаагаа, Иоханы хүү, Симоноос –“Надад хайртай юу?” гэхэд Петр гурав дахь удаагаа ингэж асууж байгаа учир шаналан, –“ЭЗЭН минь, Та бүхнийг мэднэ, намайг Танд хайртай гэдгийг Та мэднэ” гэв. Есүс “Хонинуудыг минь хоньчил” гэжээ.