2018-02-16

Өөрийн амилалын дараа шавь нартаа хэлсэн Есүсийн үгс

Өөрийн амилалын дараа шавь нартаа хэлсэн Есүсийн үгс
Өөрийн амилалын дараа шавь нартаа хэлсэн Есүсийн үгс

(Иохан 20:26-29) Тэгээд найман өдрийн дараа Түүний шавь нар, мөн Томасын хамт байхад Есүс ирж, хаалга хаалтай байсан ч голд нь зогсоод, –“Энх тайван та нарт байх болтугай” гэв. Дараа нь тэр Томаст хандан –“Энд хуруугаа хүргээд Миний гарыг барь” хэмээгээд; –“энд гараа хүргэж, Над руу түлх; итгэлтэй бөгөөд үнэмшилтэй хий”. Томас Түүнд хариулт өгөн, –“Эзэн минь, Бурхан минь” гэв. Есүс Томаст –“Чи Намайг харсан учир Надад итгэсэн; хараагүй атлаа итгэсэн нь ерөөлтэй еэ!” гэжээ.
(Иохан 21:16-17 ) Тэрбээр хоёр дахь удаагаа Иоханы хүү, Симонд –“Надад хайртай юу?” гэхэд Тэр –“Тийм ээ, Их Эзэн минь, намайг Танд хайртай гэдгийг Та мэднэ шүү дээ” гэв. Тэр түүнд хандан –“Миний хонийг хариул” гэжээ. Тэрбээр гурав дахь удаагаа, Иоханы хүү, Симоноос –“Надад хайртай юу?” гэхэд Петр гурав дахь удаагаа ингэж асууж байгаа учир шаналан, –“ЭЗЭН минь, Та бүхнийг мэднэ, намайг Танд хайртай гэдгийг Та мэднэ” гэв. Есүс “Хонинуудыг минь хоньчил” гэжээ.

2018-02-15

Есүс Фарисайчуудыг зэмлэсэн нь

Есүс Фарисайчуудыг зэмлэсэн нь
Есүс Фарисайчуудыг зэмлэсэн нь

1. Есүсийн талаарх Фарисайчуудын шүүлт
(Mарк 3:21-22) Түүний хамаатан нь энэ тухай сонсоод Түүнийг барьж авахаар явав: Тэд “Тэр галзуу болжээ” хэмээв. Иерусалимаас бууж ирсэн хуулийн багш нар “Түүнд Беелзебүл байгаа, Тэр чөтгөрүүдийн захирагчаар шулмуудыг хөөн зайлуулдаг” гэв.
2. Есүс Фарисайчуудыг зэмлэсэн нь
(Maтай 12:31-32) Би та нарт хэлж буйгийн учир нь, хүмүүсийн бүх нүгэл болон доромжилсон үгсийг уучилж болох ч, Ариун Сүнснийг доромжилсон гэм нүгэл уучлагдахгүй. Хэн Хүний Хүүгийн эсрэг үг хэлнэ, энэ нь уучлагдаж болно; Ариун Сүнсний эсрэг ярьсан бүхэн энэ үед ч, мөн ирэх үед ч уучлагдах боломжгүй.
(Maтай 23:13-15) Харин та нар, хоёр нүүрт хуулийн багш нар болон фарисайчууд золгүй еэ! Яагаад гэвэл хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хааж, өөрсдөө орохгүй бөгөөд орж буй хүмүүсийг ч оруулахгүй. (Бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэрийг цөлмөж, мөн нэг дүрээр урт залбирал хийдэг тул та нар илүү ял хүлээн авах болно. Хоёр нүүрт хуулийн багш нар болон фарисайчууд золгүй еэ! ) Та тэнгис далай болон газар нутгийг тойрч, ганц хүнийг сүсэгтнээ болгохын тулд уруу татдаг. Түүнийг сүсэгтэн болоход та нар түүнийг өөрсдөөсөө хоёр дахин дор тамын хүү болгодог.

2018-02-14

Лазарын амилал Бурханыг алдаршуулсан нь

Лазарын амилал Бурханыг алдаршуулсан нь
Лазарын амилал Бурханыг алдаршуулсан нь
Лазарын амилал Бурханыг алдаршуулсан нь

(Иохан 11:43-44) Тэр ийнхүү ярьсныхаа дараа, чанга дуугаар хашгирч, “Лазар, гараад ир!” гэсэнд, гар хөлдөө бүс ороолттой, нүүр нь алчуураар бүтээгдсэн тэр үхсэн хүн гарч ирэв. Есүс тэдэнд, “Түүнийг суллаж явуул” гэв.
Дараа нь энэ ишлэлийг авч үзэцгээе: Лазарын амилал Бурханыг алдаршуулсан нь.

2018-02-13

Есүс таван мянган хүнийг хооллосон нь

Есүс таван мянган хүнийг хооллосон нь
Есүс таван мянган хүнийг хооллосон нь
Есүс таван мянган хүнийг хооллосон нь

       (Иохан 6:8-13) Шавь нарын нэг болох Симон Петрийн дүү Андрей Түүнд, энд таван арвайн талх, хоёр загастай хүүхэд байна: гэвч энэ нь тэр олон хүнд юу болох вэ? гэсэнд Есүс хүмүүсийг суулга гэв. Тэр газарт зүлэг их байв. Ийнхүү таван мянга орчим хүн сууцгаалаа. Тэгээд Есүс талхнуудыг авч, талархал өргөөд, шавь нартаа өгч, шавь нар нь суугсдад тарааж өгөв. Мөн загасыг ч хүссэнээр нь өгчээ. Хүмүүс цадсаны дараа, Тэр шавь нартаа, юу ч хаяхгүйн тулд үлдсэн цөвдлийг цуглуул гэв. Тиймээс хүмүүсийг хооллоод илүү гарсан таван арвайн талхны үлдсэн цөвдлийг тэд бүгдийг нь цуглуулахад арван хоёр сагс дүүрчээ.
……