Бурхан өөр өөр эрин үеийн дагуу Өөрийн үгийг хэлж, Өөрийн ажлаа хийдэг ба өөр өөр эрин үеүдэд Тэр өөр өөр үг хэлдэг. Бурхан ямар нэгэн дүрэмд захирагддаггүй, ижил ажлыг давтан хийдэггүй, өнгөрсөн үеийн зүйлсийг санагалздаггүй; Тэр бол үргэлж шинээрээ байдаг, хэзээ ч хуучирдаггүй Бурхан бөгөөд өдөр бүр Тэр шинэ үгсийг ярьдаг.
2017-11-16
2017-11-15
Төгс Xүчит Бурханы үг | Хэрэгжүүлэлт (2)
Төгс Xүчит Бурханы үг | Хэрэгжүүлэлт (2) |
Өнгөрсөн үед хүмүүс “цаг үргэлжид Бурхантай хамт байж, сүнсэн дунд амьдрахын тулд” өөрсдийгөө сургадаг байсан, үүнийг өнөөдрийн хэрэгжүүлэлттэй адилтгаж болох бөгөөд энэ нь энгийн сүнслэг сургуулилт юм. Ийм хэрэгжүүлэлт нь хүмүүсийн амийн зөв замд орох оролтын өмнө нь байдаг бөгөөд энэ нь хэрэгжүүлэлтийн бүх арга барилуудаас хамгийн өнгөц, хамгийн энгийн нь юм.
2017-11-13
Төгс Xүчит Бурханы үг | Хэрэгжүүлэлт (1)
Төгс Xүчит Бурханы үг | Хэрэгжүүлэлт (1) |
Өмнө нь хүмүүсийн туршлагажих байдалд маш их гажуудал байсан бөгөөд энэ нь бүр хөгийн байдаг байсан. Тэд зүгээр л Бурханы шаардлагын стандартыг ойлгоогүй учраас хүмүүсийн дадлага туршлага бүтэлгүй болсон олон талбар байсан юм. Тэд энгийн хүн чанарыг амьдран харуулах чадвартай байхыг Бурхан хүнээс шаарддаг. Жишээлбэл, хоол хүнс, хувцаслалттай холбоотой орчин үеийн хүний зам. Тэд костюм өмсөж, зангиа зүүж болно, мөн тэд орчин үеийн урлагийн талаар суралцаж, өөрсдийн чөлөөт цагаараа бага зэргийн зугаатай, бичгийн амьдралтай байж болно. Тэд дурсамжтай зураг авч, ном уншин мэдлэгтэй болж, харьцангуй сайн амьдралын орчинтой байж болно.
2017-11-12
Бурханыг мэддэг хүмүүс л Бурханыг гэрчилж чадна
Бурханд итгэж, Бурханыг мэдэх нь тэнгэрийн хууль, газрын зарчим бөгөөд өнөөдөр бие махбод болсон Бурхан Өөрийн ажлыг биечлэн хийх энэ эрин үе нь Бурханыг мэдэх тун зөв цаг юм. Бурханы сэтгэлд нийцэх нь Бурханы хүслийг ойлгосон суурин дээр биелдэг ба Бурханы хүслийг ойлгохын тулд Бурханыг мэдэх шаардлагатай.
Subscribe to:
Posts (Atom)