"Сүүлийн уулзалтаараа бид маш чухал сэдвийг хуваалцсан билээ. Энэ нь юу байсныг та нар санаж байна уу? Би үүнийг давтаж хэлье. Бидний сүүлийн нөхөрлөлийн сэдэв бол: Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө байсан. Энэ сэдэв та нарт чухал уу? Үүний аль хэсэг нь та нарт хамгийн чухал байсан бэ? Бурханы ажил уу, Бурханы зан чанар уу эсвэл Бурхан Өөрөө юу? Алийг нь та нар хамгийн их сонирхож байна вэ? Аль хэсгийг нь та нар хамгийн их сонсохыг хүсэж байна вэ? Тэр асуултанд хариулах нь та нарын хувьд хэцүү гэдгийг Би мэдэж байна, учир нь Бурханы зан чанарыг Түүний ажлын бүх талуудаас харж болох бөгөөд Түүний зан чанар нь үргэлж, бүх газруудад Түүний ажлаар илчлэгддэг ба үнэндээ Бурханыг Өөрийг нь төлөөлдөг; Бурханы бүхий л удирдлагын төлөвлөгөөнд Бурханы ажил, Бурханы зан чанар болон Бурхан Өөрөө бүгд өөр хоорондоо салшгүй холбоотой.
2017-09-17
2017-09-16
Төгс Xүчит Бурханы үг | Бурханыг мэдэх нь Бурханаас эмээх болон муугаас зайлах зам юм
"Хүн бүхэн, Бурханыг гэсэн эрэл хайгуулдаа, Бурханыг үнэхээр ойлгож, үнэхээр танин мэдэж, үнэхээр мэдэж авсан эсэхээ, олон янзын хүмүүст Бурхан ямар хандлага баримталдгийг тэр үнэхээр мэддэг эсэхээ мөн Бурханы чиний дээр ажиллаж байгаа болон чиний үйлдэл бүрийг Бурхан хэрхэн тодорхойлдгийг үнэхээр ойлгож байгаа эсэхээ харахын тулд Бурханд итгэх өөрийн амьдралыг шинээр шинжилж үзэх ёстой.
2017-09-15
Төгс Xүчит Бурханы Чуулган | Ажил ба оролт (4)
"Хэрвээ хүн Ариун сүнсний ажлын дагуу үнэхээр орж чадах юм бол түүний амь хаврын борооны дараа ургасан хулсны навч шиг маш хурдан нахиалах болно. Ихэнх хүмүүсийн одоогийн биеийн хэмжээнээс үзэх юм бол, хэн ч амийг чухалчлахгүй, харин эсрэгээрээ зарим нэгэн авцалдаагүй өнгөц асуудлуудыг чухалчилдаг. Эсвэл тэд ийш тийш яаран, ямар ч төвгүй, зорилгогүйгээр хааш яаш ажиллаж, хэний төлөө вэ гэдгээ мэдэх нь байтугай ямар чиглэлд явахаа ч мэддэггүй. Тэд зүгээр л “өөрсдийгөө даруухнаар нууж” байдаг. Үнэндээ, та нарын дотроос цөөн хэд нь л эцсийн өдрүүд дэх Бурханы санааг мэддэг. Та нарын бараг хэн нь ч Бурханы хөлийн мөрийг мэдэхгүй, түүнээс ч цөөхөн нь Бурханы эцсийн амжилт юу байхыг мэддэг. Гэсэн ч хүн бүхэн зөвхөн сэтгэлийн тэнхээгээрээ сахилга бат болон харьцааг бусдаас хүлээн зөвшөөрч, эцэстээ үүнийгээ дуусгаж, амрах өдөртөө бэлтгэн[a] хүлээж байгаа мэт байдаг.
Хятад тахь шашны хавчилт шахалтын он тооллын бичиг: Үүр цайхын өмнөх харанхуй хугацаа | Трейлер
1949 онд эрх мэдэлд хүрснээсээ хойш Хятадын Коммунист Нам, шашны итгэл бишрэлийг тасралтгүй хавчин шахсаар ирсэн. Энэ нь Христэд итгэгчдийг улайран баривчлан хөнөөж, Хятадад үйл ажиллагаа явуулж буй шашин нэвтрүүлэгчдийг хөөн гаргаж, хүчирхийлж, Библийн тоо томшгүй олон хувийг хураан авч, шатааж, чуулганы барилгуудыг битүүмжлэн нурааж, бүх гэр чуулгануудыг устгахаар оролдсон юм. Энэ баримтат кино нь Бурханд итгэх итгэлийнхээ улмаас ХКН-ын засгийн газарт баривчлагдаж, тамлуулж, зэрлэг харьцаанаас нь болж нас барсан Хятадын Христэд итгэгч, Янг Хуизигийн бодит туршлагыг дүрслэн үзүүлсэн. Янг Хуизиг нас барсны дараа түүний үхэл зүрхний шигдээснээс болсон гэж ХКН хуурамчаар нотолсон юм. Гэр бүлийнхэн нь түүний төлөө шударга ёсыг олж авахаар хүссэн боловч ХКН-ын заналхийллийн улмаас тэд эцэстээ айж чимээгүй болжээ.
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.
Subscribe to:
Posts (Atom)