Showing posts with label Togs huchit Burhanii Chuulgan. Show all posts
Showing posts with label Togs huchit Burhanii Chuulgan. Show all posts

2019-07-02

Эзэн Есүсийн хоёр дахь ирэлтийн сайн мэдээг хүлээн зөвшөөрч, Бурханы өмнө өргөгдөх нь


“Миний хэрэгт бүү оролц”киноны клип: Эзэн Есүсийн хоёр дахь ирэлтийн сайн мэдээг хүлээн зөвшөөрч, Бурханы өмнө өргөгдөх нь (Монгол хэлээр)

Библид Паул, “Христийн нигүүлсэл рүү та нарыг дуудсан Түүнээс та нар ийм түргэн салж, өөр сайн мэдээ рүү эргэсэнд би гайхаж байна.” (Галат 1 : 6) гэж хэлсэн. Пасторууд болон ахлагч нар Паулын эдгээр үгийг буруугаар тайлбарлаж, энэ нь урвалт бөгөөд Эзэнээс урваж буй хэрэг гэж хэлэн, Эзэн Есүсийн хоёр дахь ирэлтийн сайн мэдээг хүлээн зөвшөөрсөн бүх хүнийг ялладаг. Тиймээс зарим итгэгч хууртагдсанаас болж Эзэнийг угтан авах боломжоо алддаг. Энэ бичвэрийн жинхэнэ утгын талаар тодорхой ойлгох нь Эзэний эргэн ирэлтийг угтан авахад туйлын чухал гэдэг нь илэрхий байна. Тэгэхээр Бичвэрийн энэ хэсгийн жинхэнэ утга учир юу вэ? Энэ видео танд хариултыг нь илчилнэ.

2019-06-29

“Шившлэгээс чөлөөлөгд” киноны клип: Бид Эзэний эргэн ирэлтийг хэрхэн хүлээн авах вэ? (Монгол хэлээр)


 Бид Эзэний эргэн ирэлтийг хэрхэн хүлээн авах вэ?

Цуст дөрвөн сар аль хэдийн гарсан. Энэ нь Иоелийн номд эш үзүүлсэнчлэн “Түүнчлэн эдгээр өдрүүдэд зарц нар болон шивэгчид дээр ч мөн адил Би Өөрийн Сүнсээ цутгах болно. Мөн Би тэнгэр болон газарт цус, гал, утааны баганын гайхамшгийг үзүүлэх болно. Еховагийн ирэлтийн агуу бөгөөд аймшигт өдөр болохоос өмнө нар хав харанхуй болж сар цусаар бүрхэх болно.” (Иоел 2: 29-31) Гай гамшиг удахгүй биднийг нөмөрнө гэсэн утгатай юм. Гай гамшиг бидэнд нүүрлэхээс өмнө Бурханы Сүнс Түүний зарц нар болон шивэгчдийг усалж, бүлэг ялагчдыг бүтээх болно. Хэрэв бид гай гамшгаас өмнө өргөгдөж чадахгүй бол бид тэрхүү гамшгийн дунд сүйрэх болно. Одоо “Зүүний Аянга” нь Эзэн Есүс аль хэдийн эргэн ирсэн ба үнэнийг илэрхийлж, бүлэг ялагчдыг бүтээсэн гэдгийг гэрчилж байна. Энэ нь Библийн зөгнөлүүд биелэлээ олсыг харуулж байна, тийм уу? “Зүүний Аянга” нь Эзэний илрэлт болон ажил биш гэж үү?

2019-06-28

Бид Эзэний хоёр дахь ирэлтийг хэрхэн харуулдан хүлээх хэрэгтэй вэ?


Эзэн дахин ирэхдээ үүлтэй бууж ирэх үү, эсвэл хулгайч шиг нууцхан ирэх үү? Эзэний хоёр дахь ирэлттэй та хэрхэн учрах вэ? Хуурамч Христэд мэхлэгдэхээс хэтэрхий айсандаа Түүнийг эрж хайхаас татгалзах уу, эсвэл ухаалаг охидын нэг болж, Бурханы дуу хоолойд гярхай анхаарал хандуулах уу? Бид хэрхэн “харуулдан хүлээснээр” Эзэнийг эргэн ирэхэд нь угтан авч чадах вэ? Энэ богино видео бичлэгийг үзнэ үү!

2019-06-26

“Ялалтын Дуу” киноны хэсэг: Эзэн эргэж ирэхдээ хэрхэн илэрч, ажлаа хийх вэ? (Монгол хэлээр)


Библийн кино “Ялалтын Дуу” киноны хэсэг: Эзэн эргэж ирэхдээ хэрхэн илэрч, ажлаа хийх вэ? 

  Эцсийн өдрүүдийн үеэрх агуу гамшгийг ёрлосон дөрвөн цуст сар гарч, тэнгэр дэх одод хачирхалтайгаар харагдсан; агуу гамшиг ойртож байгаа ба Эзэнд итгэдэг олон хүн Түүний хоёр дахь ирэлтийг буюу Тэр аль хэдийн эргэн ирснийг мэдэрч байна. Хүн бүхэн Эзэний хоёр дахь ирэлтийг догдлон хүлээж байх зуур бид дараах асуултуудын талаар бодсон байх: Эзэн эцсийн өдрүүдэд эргэн ирэхдээ хүнд яаж харагдах бол? Эзэн эргэн ирэхдээ ямар ажил хийх вэ? Илчлэлийн Ном дахь агуу цагаан сэнтийн шүүлтийн тухай зөгнөл яг яаж биелэх юм бол? Энэхүү богино видео танд эдгээр асуултын хариуг өгөх болно! 

2019-06-22

Христийн сүмийн шинэ магтан дуу “Бурханд итгэхийн жинхэнэ утга учир”


Христийн сүмийн шинэ магтан дуу “Бурханд итгэхийн жинхэнэ утга учир”

Бурханд итгэдэг хүн зөндөө олон ч,
маш цөөхөн нь Бурханд итгэхийн утга учир,
Бурханы зүрх сэтгэлийн дагуу байхын тулд
юу хийх хэрэгтэйг мэддэг.
“Бурхан” гэдэг үг болон “Бурханы ажил” хэмээх хэлцийг
олон хүн мэддэг хэдий ч,
тэд Бурханыг, Бурханы ажлыг ч мэддэггүй.
Тэдний итгэл сохор байдгийг гайхах зүйлгүй.
Бурханд итгэх нь тэдэнд танил бус, хачин зүйл учир.
Тэд үүнийг нухацтайгаар авч үздэггүй.

2019-06-20

Mongolian Christian Praise and Worship Songs “Бурханы хөлийн мөрийг яаж хайх вэ”


Христийн сүмийн шинэ магтан дуу “Бурханы хөлийн мөрийг яаж хайх вэ” 

Бид Бурханы хөлийн мөрийг хайж байгаа учраас
Бурханы хүсэл, Бурханы үг, Бурханы яриаг ч бид хайх ёстой
Бурханы үг, Бурханы яриаг хайх ёстой
Учир нь Бурханы шинэ үг хаана байна
Тэнд Бурханы дуу хоолой байдаг, 
Бурханы хөлийн мөр хаана байна, 
Тэнд Бурханы үйл хэрэг байдаг, Тэнд Бурханы үйл хэрэг байдаг.
Бурханы илэрхийлэл хаана байна,      
Тэнд Бурханы илрэлт байдаг, 
Тэнд Бурханы илрэлт байдаг.
Тэнд үнэн, зам ба амь оршин байдаг.

2019-06-14

“Яасан сайхан дуу хоолой вэ” киноны клип: Эзэн Есүсийн эргэн ирэлтийн зөгнөлүүд яаж биелдэг вэ?


“Яасан сайхан дуу хоолой вэ” киноны клип: Эзэн Есүсийн эргэн ирэлтийн зөгнөлүүд яаж биелдэг вэ?

  Шашны хүрээний олон хүн Эзэн үүл хөлөглөн бууж ирнэ гэдэг зөгнөлийг дагадаг бөгөөд тэд Түүнийг ийм маягаар ирж өөрсдийг нь тэнгэрийн хаанчлалд өргөнө гэж хүлээдэг нь Эзэний нууцаар ирнэ гэсэн зөгнөлийг орхигдуулсан хэрэг юм:“Харагтун, Би хулгайч мэт ирнэ” (Илчлэл 16: 15). “Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, сүйт залуу ирлээ; түүнийг угтан авцгаа’ гэлээ” (Матай 25: 6). Тэгвэл Эзэний эргэн ирэлтийн эдгээр зөгнөлүүд яаж биелэгдэх хэрэг вэ? Одоо бид яаж Эзэний эргэн ирэлтийг угтах ухаалагнтай охид болох вэ ?

  Анхны видео линк: Библийн киноЯасан сайхан дуу хоолой вэ” Чуулгануудад хэлсэн Ариун Сүнсний үг (Монгол хэлээр)

2019-06-11

Бурханы үгийн магтан дуу “Бурханы ялгамж чанар ба байр суурь” Бурхан бол бүх бүтээлийн Захирагч


Бурханы үгийн магтан дуу “Бурханы ялгамж чанар ба байр суурь” Бурхан бол бүх бүтээлийн Захирагч

Бурхан бол бүгдийн дээгүүр Захирагч Нэгэн билээ,
Бурхан бол бүгдийг Тэргүүлэгч Нэгэн билээ.
Тэр бүгдийг бүтээсэн, бүгдийг Тэргүүлэгч,
Тэр бүгдийг захирдаг бөгөөд бүгдийг хангадаг.
Энэ бол Бурханы байр суурь, Түүний хэн болох нь юм.
Бүгдийн төлөө, бүх бүтээлүүдийн төлөө,
Тэр бол бүгдийг Бүтээгч, бүх зүйлсийн Эзэн билээ.

2019-06-08

Христийн сүмийн шинэ магтан дуу “Хүн Өөрийг нь мэдэж, ойлгож чадна гэж Бурхан найддаг”


Христийн сүмийн шинэ магтан дуу “Хүн Өөрийг нь мэдэж, ойлгож чадна гэж Бурхан найддаг”

Хүн төрөлхтөнд анх хүрснээсээ хойш Бурхан
Өөрийн мөн чанар, Тэр юу болох, Түүнд юу байгааг
зогсолтгүй илчилсээр ирсэн.
Эрин үеүдийн туршид хүмүүс харж,
ойлгосон эсэх нь хамаагүй,
Бурхан зан чанар ба мөн чанараа харуулахаар
ярьж бас ажилладаг.
Тэр хэзээ ч далдалж, нуугдахгүйгээр, юу үлдэлгүйгээр
Бурханы мөн чанар ба зан чанарыг,
Түүний оршихуй ба эзэмшилийг
ажиллаж, хүн төрөлхтөнтэй харилцах зуур нь илчилдэг.

2019-06-07

Шинэ магтан дуу “Зөвхөн Бүтээгч энэ хүн төрөлxтнийг өрөвддөг” Эзэний хайранд талархал магтаал өргөе


Шинэ магтан дуу “Зөвхөн Бүтээгч энэ хүн төрөлxтнийг өрөвддөг” Эзэний хайранд талархал магтаал өргөе

Зөвхөн Бүтээгч тасрашгүй өршөөл, хайраа
хүн төрөлxтөнтэй xуваалцдаг.
Зөвхөн тэр Өөрийн бүх бүтээлүүдээ энэрдэг,
Тэр үнэхээр Нэгэн билээ.
Түүний бодол бүр нь үргэлж
хүн төрөлxтний төлөө байдаг.
Түүний сэтгэл хөдлөл бүр нь
тэдний оршин тогтнолтой xолбоотой.
Тэр ямагт яаран аялж
Өөрийн амийн мөч бүрээ Тэр үүнд зориулан
Өөрийн амийн хором бүрээ Тэр үггүй бүхэнд өргөнө.
Тэр хэн болох, түүнд байгаа бүгдээрээ
бүх хүн төрөлхтний төлөө юм.
Энэ бүгд хүн төрөлxтний төлөө
Тэр зүрхнийхээ гүнд хүмүүсийн үйлийг мэдэрдэг.

2019-06-02

Magtan duu MV 2019 “Бурханы хайрыг би харсан” (Praise and Worship)


Magtan duu MV 2019 “Бурханы хайрыг би харсан” (Praise and Worship)

Төгс Хүчит Бурхан минь, Та л намайг хайрладаг.
Бузар булай ертөнцөөс Та намайг сонголоо!
Тэгээд би Таны өмнө ирлээ,
тийм ээ, би Таны өмнө ирлээ,
чуулганы амьдралаар амьдарч,
Таны үгийг өдөр бүр эдэлдэг.
Ийм ерөөлтэй байна гэдэг
Та өнөөдөр намайг өргөсөн хэрэг!

2019-05-31

магтан дуу | Христийн мөн чанар бол Бурхан


магтан дуу | Христийн мөн чанар бол Бурхан

Бие махбодтой болсон Бурхан бол Христ
Тиймээс хүмүүст үнэнийг өгч чаддаг Христийг Бурхан гэдэг.
Бурханы мөн чанартай Түүний хувьд
ингэж хэлэх нь хэтрүүлэл биш юм.
Түүний ажилд хүний хүрч чадахгүй
Бурханы зан чанар, ажлын мэргэн ухаан байдаг.
Өөрсдийгөө Христ гэх атлаа
Бурханы ажлыг хийж чадахгүй бол луйварчид юм.

2019-05-26

Гоё магтан дуу “Бурханы хайр болон мөн чанар аминч бус ” (Praise and Worship Song)


Гоё магтан дуу “Бурханы хайр болон мөн чанар аминч бус ” (Praise and Worship Song)

Бурхан хамгийн сайныгаа, хамгийн сайн зүйлээ өгдөг. 
Хамгийн сайн зүйлийг, үнэхээр сайн зүйлийг өгдөг.
Зовлон зүдгүүрээ хэзээ ч ил гаргаж, харуулалгүй,
Бурхан тэвчээртэйгээр, чимээгүй хүлээдэг.
Хүйтэн, хөшүүн биш, сул доройн шинжгүй.
Бурханы мөн чанар ба хайр үргэлж аминч бус байдаг.
Бурхан хамгийн сайныгаа, хамгийн сайн зүйлээ өгдөг. 
Хамгийн сайн зүйлийг, үнэхээр сайн зүйлийг өгдөг.

2019-05-24

Христийн сүмийн магтан дуу “Бурхан хүн төрөлхтнийг удирдахын ач холбогдол” Бурханы хайр болон аварл


Христийн сүмийн магтан дуу “Бурхан хүн төрөлхтнийг удирдахын ач холбогдол” Бурханы хайр болон аварл 

Бурханы удирдлага бол 
Түүнийг шүтэн мөргөж, дагах Хүмүүсийг олж авах юм.
Сатаны ялзруулсан энэ хүн төрөлхтөн
түүнийг эцгээ гэж харахаа болино.
Хүмүүс түүний муухай царайг мэдээд голж,
Бурханы шүүлт гэсгээлтийг хүлээн авна.
Тэд муу муухай хийгээд ариун байдлын ялгааг мэддэг.
Тэд Бурханы агуу ба Сатаны хорон мууг ухаардаг.
Тэд ахин Сатаны төлөө ажиллаж, 
түүнийг шүтэж, тахихгүй.
Учир нь тэд бол үнэхээр Бурханы олж авсан 
бүлэг хүмүүс билээ.
Энэ бол Бурхан хүн төрөлхтнийг 
удирдахын ач холбогдол.

2019-05-19

Mongolian Christian Worship Song “Хаанчлалын эрин үед, үг бүгдийг биелүүлдэг” (Magtan duu 2019)


Mongolian Christian Worship Song “Хаанчлалын эрин үед, үг бүгдийг биелүүлдэг” (Magtan duu 2019)

Хаанчлалын эрин үед, Бурхан
үгээр шинэ эрин үеийг эхлүүлдэг.
Тэр Өөрийн ажлын арга барилыг өөрчлөн,
бүхэл бүтэн эрин үеийн ажлыг
үгээр дамжуулан хийдэг билээ.
Энэ бол Үгийн эрин үед Бурханы ажилладаг зарчим.
Өөр өөр өнцгөөс ярихын тулд Тэр махбод болдог.
Иймээс хүн Үг нь махбодоор илэрдэг Бурханыг хардаг.

2019-05-17

Magtan duu “Үзэл, төсөөллөөр чи Бурханыг хэзээ ч мэдэхгүй”


 Magtan duu “Үзэл, төсөөллөөр чи Бурханыг хэзээ ч мэдэхгүй”

Бурханы тухай мэдлэг
туршлага, төсөөлөлд тулгуурлахгүй.
Эдгээрийг хэзээ ч Бурханд тулгаж болохгүй.
Хүний туршлага, төсөөлөл хэдий баялаг байвч
хязгаартай, бодит биш, үнэн биш байдаг.
Бурханы жинхэнэ зан чанартай бас нийцдэггүй.
Бурханы жинхэнэ мөн чанартай ч зөрчилддөг.
Бурханы зөвт зан чанар бол
Өөрийнх нь жинхэнэ мөн чанар,
үүнийг хүн зохиодоггүй, Өөрийнх нь бүтээлтэй ч адилгүй.
Бурхан бол Бурхан, Тэр хэзээ ч бүтээлийн нэг болохгүй.
Тэр хүмүүсийн дунд орсон ч,
зан чанар, мөн чанар нь өөрчлөгдөхгүй.

2019-05-10

Христийн сүмийн гоё дуу “Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал хэрэгтэй”


Христийн сүмийн гоё дуу “Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал хэрэгтэй”

Бурханы ажлын бай нь 
Сатаны сүнс, биегүй зүйл биш хүн учир
Бурхан махбод болсон билээ.
Хүний махан биеийг Сатан ялзруулсан учир
Бурханы ажлын бай болсон.
Бурханы авралын бай бол хүн билээ, хүн билээ.
Хүн бол мах цустай мөнх бус оршихуй,
Бурхан л түүнийг аварч чадна.
Өөрийн ажлыг хийж, сайн үр дүнд хүрэхийн тулд
Бурханд хүний махбод, бүх зүйл байх ёстой.
Хүн махан биеэрээ нүглийг ялж чадахгүй тул 
Бурхан махбод болох ёстой.
Хүн махан биеийн хүлээснээс салж чадахгүй учир
Бурхан махбод болох ёстой.

2019-05-07

Чуулганы магтан дуу “Бурхан хүн төрөлхтний ирээдүйн төлөө шаналдаг”


Чуулганы магтан дуу “Бурхан хүн төрөлхтний ирээдүйн төлөө шаналдаг”

Түүхийн өмнөх үеэс хойш
тоймгүй олон удаа өөрчлөгдсөн энэ уудам дэлхийд
Бүхнийг Захирагч Түүнээс өөр хэн ч
хүнийг удирдаж, хөтлөөгүй.
Ямар ч агуу нэгэн хүн төрөлхтний хэрэгцээний төлөө
хөдөлмөрлөж, бэлддэггүй.
Хэн ч тэднийг гэрэлт ирээдүй рүү удирдаж,
Энэ дэлхийн шударга бус явдлаас чөлөөлж чадахгүй.

2019-04-28

Magtan duu “Бурханы мөн чанар үнэхээр оршдог”


Magtan duu “Бурханы мөн чанар үнэхээр оршдог”

Бурханы мөн чанар зөвхөн харагдах байдал биш
Бурханы хайр татам байдал нь ч
зөвхөн харагдах байдал биш
Бурханы мөн чанар оршин байдаг бөгөөд 
Бусдын нэмсэн зүйл биш юм
Бас эрин үе, цаг хугацаа, орон зайг хамааран 
Өөрчлөгддөг зүйл ч биш

2019-04-27

Magtan duu | Бурхан тэнгэрт, мѳн дэлхийд оршдог


Magtan duu | Бурхан тэнгэрт, мѳн дэлхийд оршдог

Газартаа Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлд бодитой.
Тэнгэртээ Бурхан бүх бүтээлийн Захирагч нь билээ.
Уулс, усны дээгүүр Бурхан алгуур аялахдаа,
Хүн төрлөхтний дунд Тэр зугаалдаг.
Бурхан тэнгэрт бас дэлхийд оршдог.
Бүх зүйлс юмсын дунд байдаг, 
Бүх хүн төрлөхтний ч дунд Бурхан оршино.
Бурханд хүмүүс хүрч болно,
Бурханыг хүмүүс харж болно.