Showing posts with label Төгс хүчит Бурханы Чуулган. Show all posts
Showing posts with label Төгс хүчит Бурханы Чуулган. Show all posts

2018-05-18

“Бүхнийг Захирагч Нэгэн” баримтат киноны трейлер | Бурханы чүч чадлын тухай гэрчлэл


Анх Бурхан тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээсэн бөгөөд Тэр хүнийг Өөрийн гараар, Өөрийн дүр төрхөөр бий болгосон юм. Сатанаар завхруулагдсанаас нь хойш Бурхан хүмүүсийг өөр өөр эрин үед, өөр өөр арга замаар удирдаж, аварсан билээ. Хуулийн эрин үед Бурхан хүмүүсийг удирдахын тулд Мосегоор дамжуулан хууль гаргажээ. Нигүүлслийн эрин үед Бурхан хүмүүсийн дунд биечлэн алхаж, золин авралыг ажлыг хийв. Эцсийн өдрүүдэд Христ, Хаанчлалын эрин үеийг эхлүүлж, эцэстээ хүмүүсийг Бурханы хаанчлалд аваачин, хүн төрөлхтнийг шүүж, ариусгаж, аврахын тулд үнэнийг илэрхийлсэн юм. Та Бурханы аврал болон ерөөлийг хүртэж, Түүний хаанчлалд эргэн очихыг хүсэж байна уу? Бид таныг, Бүхнийг Захирагч Нэгэн хэмээх Христийн хөгжимт баримтат кино үзэхийг урьж байна.

2018-05-17

“Бүхнийг Захирагч Нэгэн” Баримтат Киноны Трейлер | Улс Орнуудын Үүсэл ба Уналт


Улс орон эсвэл үндэстний үүсэл, уналт нь хүний үйлдлийн үр дүн мөн үү? Энэ нь байгалийн хууль мөн үү? Үүн дотор ямар нууц агуулагдаж байна вэ? Улс орон, үндэстний үүсэл ба уналтыг яг хэн удирдаж байдаг юм бэ? Бүхнийг Захирагч Нэгэн хэмээх Христийн хөгжимт баримтат кино нь уг нууцыг удахгүй илчлэх болно! 

2018-05-14

Бурханы сүмийн магтан дуу | “Бурханд зүрх сэтгэлээ нээх үед” | Би Бурханы хайрыг харсан


 Бурханд зүрх сэтгэлээ нээх үед

Чи Бурханыг ойлгохгүй бол,
Түүний зан чанарыг мэдээгүй цагт
Чин үнэнээр Бурханд зүрх сэтгэлээ нээхгүй
Нэгэнт чи Бурханыг ойлгох юм бол
Түүний зүрх сэтгэлд юу байгааг ойлгож, 
Өөрийн итгэл, анхаарлаар 
Түүний дотор юу байгааг амтлана
Бурханы зүрх сэтгэлд юу байгааг амсах үед
Бага багаар, өдөр өдрөөр
Бурханы зүрх сэтгэлд юу байгааг амтлах үед
Зүрх чинь Түүний өмнө нээгдэх болно

2018-05-13

“Хүсэл тэмүүлэл”киноны клип | Ингэж Эзэн эргэн ирдэг


         Эзэний олон итгэгчид дараах библийн зөгнөлийг уншсан: “Тэд хүний Хүү тэнгэрийн үүлэн дээр хүч чадал, агуу алдартайгаар ирэхийг харах болно” (Матай 24:30) Эзэн эргэн ирэх үедээ гарцаагүй үүлэн дээр бууж ирнэ гэж тэд итгэдэг боловч “Харагтун, Би хулгайч мэт ирнэ” (Илчлэл 16:15) “Шөнө дөлөөр хашхирах дуу гарч,‘Хараач, сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ” (Матай 25:6) гэсэн өөр зөгнөлүүд Библид байдаг. Эзэн үүлэн дээр ил тод ирнэ гэсэн зөгнөл дээр нэмээд Тэр нууцаар ирнэ гэсэн зөгнөлүүд байдаг гэдэг нь илэрхий юм. Тэгвэл Түүний эргэн ирэлтийн талаарх үнэн юу вэ?

2018-05-12

Магтан дуу | “Бүхнийг халамжлах Бурханы төгс халамж” | Эзэн бол миний хоньчин


Бүхнийг халамжлах Бурханы төгс халамж

Агуу, ариун байдал, дээд эрх мэдэл хайр
Бурханы мөн чанар зан чанарын тодорхой байдал нь
Бурхан Өөрийн ажлаа гүйцэтгэх бүрт илчлэгдэж,
Хүнд хандсан Түүний хүсэл, 
Хүн бүрийн амьдралд биеллээ олсоноор харагддаг билээ

2018-05-09

“Бүхнийг Захирагч Нэгэн” баримтат киноны трейлер | Гай гамшгийн талаарх эргэцүүлэл


Христийн хөгжимт баримтат кино—Бүхнийг Захирагч Нэгэн
Хувь заяа нь өөрсдийнх нь гарт байдаг гэж олон хүн боддог. Гэвч гай гамшиг дайрах үед бидний мэдэрдэг бүхэн нь арчаагүй байдал, айдас, аймшиг байдаг бөгөөд бид өөрсдийнхөө амийн өчүүхэн агаад хэврэг байдлыг ухамсарладаг. Бидний цорын ганц аврал хэн бэ? Христийн хөгжимт баримтат кино—Бүхнийг Захирагч Нэгэн—удахгүй хариултыг нь илчлэх болно! 

“Бүхнийг Захирагч Нэгэн” баримтат киноны трейлер | Орчлон Ертөнцийг шинжлэх нь


 Христийн хөгжимт баримтат кино—Бүхнийг Захирагч Нэгэн
Оддоор дүүрэн өргөн уудам сансар огторгуйд, гарагууд мөргөлдөж, иж бүрэн цуврал үйл явцууд нь шинэ гарагуудыг бий болгодог... Сансар огторгуй дахь тоо томшгүй олон тэнгэрийн эрхэс бүгд эв зохицолтойгоор ажилладаг—хэн тэдгээрийг захирдаг вэ? Христийн хөгжимт баримтат кино—Бүхнийг Захирагч Нэгэн—удахгүй жинхэнэ баримтуудыг илчлэх болно! 

2018-05-01

“Хүү минь, гэртээ буцаад ирээч!” | Бурхан онлайн тоглоомын хүүхдийг аварсан | Трейлер


Ли Шингуан бол ахлах сургуулийн сурагч. Тэр балчир байхаасаа хүмүүжил сайтай, ухаалаг хүү байжээ. Эцэг эх, багш нар нь бүгд түүнд хайртай байв. Дунд ангид орох үедээ хүү компьютер тоглоомыг шохоорхож эхэлсэн байна. Интернет кафед тоглохын тулд тэр олон удаа хичээлээ таслах болжээ. Интернетийн донтолтоос хүүдээ туслахаар эцэг эх нь чадах бүхнээ хийж. Гэвч Ли Шингуаны донтолт улам газар авсаар байлаа. Тэр сүнс сүлдгүй юм шиг болж, аажмаар доройтолд орж эхэлсэн юм.... Ли Шингуаны эцэг эх нь аргаа барж байтал Бурхан хүмүүсийг аварч, интернетийн донтолт, Сатаны ялзруулалтаас салахад туслах чадалтайг олж мэджээ. Ингээд тэд Бурханд итгэхээр шийдэж, Бурхан хүүг нь аврахыг тэсгэлгүй хүлээлээ. Бурханы үгээс тэд хүн төрөлхтний ялзрал, ёс суртахууны доройтлын эх үүсвэр юу болохыг ойлгож авчээ. Тэд хүмүүсийн харанхуй, нүгэлт байдлын үнэнийг олж харж, зөвхөн Бурхан л хүн төрөлхтнийг Сатаны ялзруулалт, зовлонгоос чөлөөлж, аварч чадахыг ойлгосон юм.

2018-04-30

Бурханы сүмийн кино | “Сүсэг бишрэлийн нууц: Үргэлжлэл” | Христийн эргэн ирэлтийн сайн мэдээ


Лин Бо’ин бол Эзэнд олон арван жилийн турш итгэсэн ахмад номлогч. Эцсийн өдрүүдийн Христ болох Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрснөөсөө хойш тэр, пасторууд, ахлагчид, антихрист хүчнүүдээр ял тулгуулж, гадуурхагдаж, шашны нийгэмлэгээс хөөгдсөн юм. Хэдий Лин Бо’инийг дайрч давшилж, яллаж, зохиомлоор буруутгаж байсан ч тэр айсандаа ухарч зайлсхийсэнгүй. Харин ч түүний итгэл өмнөхөөсөө илүү шийдэмгий болсон ба энэ нь эцэстээ түүнийг, шашны ертөнцийн пасторууд болон ахлагчид ариун явдалтай дүр үзүүлж байна гэдгийг ойлгоход хүргэсэн билээ. Үүний зэрэгцээ тэр зөвхөн Христ л үнэн, зам, амь бөгөөд Христ л хүнийг аварч, ариусгаж, төгс болгож чадна гэдгийг мэдэж авчээ. Үүнээс болж тэр Христийг дагаж, Христэд гэрчлэл хийж, үнэнийг эрэлхийлж, зан чанараа өөрчлөхийн тулд чадах бүхнээ хийхээр шийдсэн, ингэснээр тэр Бурханы жинхэнэ гэрч болж чадах юм. Хятадын Коммунист Нам, Лин Бо’ин шоронгоос суллагдсан ба огт өөрчлөгдөөгүй, өөрийнхөө итгэлийг өчүүхэн төдий ч хаяагүй, тэр ч байтугай Зүүний Аянгад итгэж, Эзэн Есүс эргэн ирсэн ба Тэр бол Төгс Хүчит Бурхан юм гэдгийг гэрчлэхийн тулд хаа сайгүй явж байгааг олж мэдээд түүнийг эрэн сурвалжлагдаж байгаа хүний жагсаалтанд оруулж, түүнийг баривчлахын тулд хаа сайгүй явжээ. Лин Бо’ин гэр бүлийнхнээ орхих хэрэгтэй болсон бөгөөд хаа явсан газраа тэр, эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг гэрчилж, чин сэтгэлтэй, сайн уг чанартай олон итгэгчдийг Бурханы тал руу залж чиглүүлж чадсан юм. Энэхүү видео нь Лин Бо’ин сайн мэдээг түгээж, Бурханыг гэрчилсэн тухай үнэн түүхийг өгүүлдэг. 

2018-04-29

Бурханы сүмийн магтан дуу | “Бурханы зан чанарын бэлгэ тэмдэг” | Эзэний агуу байдалыг магтан дуулъя


Бурханы зан чанарын бэлгэ тэмдэг

Бурханы зан чанарт хүн төрөлхтний төлөөх
Түүний хайр, тайвшрал
Түүний үзэн ядалт, хүн төрөлхтний талаарх
ойлголт багтдаг
Бурханы зан чанар, 
Бурханы зан чанар бол амьд бүхнийг Захирагч 
Эсвэл бүх бүтээлийн эзэмшигч
Эзэний эзэмшдэг зүйл билээ

2018-04-26

Монгол магтан дуу | “Бие махбодтой болсон Бурхан бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулах ажлыг хийдэг”


Бие махбодтой болсон Бурхан бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулах ажлыг хийдэг

Бурханы махбодоор хийдэг ажил нь
 сүр хүчтэй ч бус нуугдмал ч биш
Нэг дээр нэгийг нэмэхэд хоёр байдаг шиг
 жинхэнэ бодитой,
Энэ нь нууц биш бас хоёр нүүртэй ч бус
Бүх хүмүүс бодит үнэнийг харж,
Үнэн, мэдлэгийг тэд олдог.

2018-04-25

Загалмайн агуу хайр | “Золилтын эрин үе дэх ажлын цаад үнэн түүх” | Бурханы айлдвар


      Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Нигүүлслийн эрин үед хүн аль хэдийн Сатанаар ялзруулагдсан байсан ба иймээс бүх хүн төрөлхтнийг золин аврах ажил нь үр дүнд хүрэхийн тулд арвин их нигүүлсэл, эцэс төгсгөлгүй их тэвчээр тэсвэр, тэр ч байтугай хүн төрөлхтний нүглийг төлөхөд хангалттай тахилыг шаардсан. Нигүүлслийн эрин үед хүмүүсийн харсан зүйл нь ердөө хүн төрөлхтний нүглийг төлөөх Миний тахил буюу Есүс байсан юм. Тэдний мэддэг бүхэн нь Бурхан өршөөнгүй бөгөөд тэвчээртэй байдаг гэдэг бөгөөд тэдний харсан бүхэн нь Есүсийн өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэл байв. Энэ нь тэд Нигүүлслийн эрин үед амьдарч байснаас болсон юм.”

2018-04-21

Магтаалын найрал дуу | Эзэний хаанчлал дэлхий дээр бууж ирснийг магтацгаая


Хаанчлалын сүлд дуулал (I) Хаанчлал дэлхий дээр бууж ирдэг
Хаанчлалын сүлд дуулал (II) Бурхан ирсэн, Бурхан хаанчилдаг
Хаанчлалын сүлд дуулал (III) Хүмүүс ээ! Баярлан цэнгэ!

Хаанчлалын сүлд дуулал (I) Хаанчлал дэлхий дээр бууж ирдэг

Хүмүүс Бурханыг сайшааж, хүмүүс Бурханыг магтдаг;
бүх ам нэгэн жинхэнэ Бурханыг нэрлэдэг.
Хаанчлал дэлхий дээр бууж ирдэг.
Хүмүүс Бурханыг сайшааж, хүмүүс Бурханыг магтдаг;
бүх ам нэгэн жинхэнэ Бурханыг нэрлэж,
бүх хүн Бурханы үйл хэргийг харахын тулд нүдээ нээдэг.

Христийн сүмийн магтан дуу | “Бурхан бидний дунд чимээгүй ирсэн” | Эцсийн өдрүүдийн шүүлд эхэлсэн


Бурхан бидний дунд чимээгүй ирсэн

Тэр чимээгүй байж, бидэнд харагдахгүй ч
Түүний ажил хэзээ ч зогсож байгаагүй
Тэр газар дэлхийг бүхлээр нь захирдаг
Хүний бүх үйлдэл хэргийг харж байдаг.
Тэр бүхнийг Өөрийн хүслээр
Тэр бүхнийг Өөрийн төлөвлөгөөний дагуу
Алхам алхамаар 
Алхам алхамаар удирддаг.

2018-04-15

Магтан дуу | “Бурханы үг үнэн, үүрд мөнхөд хувирашгүй” | Их Эзэний үг бол миний хөл дэх дэнлүү


 Бурханы үг үнэн, үүрд мөнхөд хувирашгүй

Бурханы үг үнэн, үүрд мөнхөд хувирашгүй  
Бурхан бол амиар хангагч, цор ганц хөтөч  
Түүний үгийн утга учир, үнэ цэнэ  
Тэднийг хүн хүлээн авч, танин мэдсэн эсэхээс 
үл хамааран
Мөн чанараар нь тодорхойлогдоно

2018-04-04

Төгс Xүчит Бурханы үг




 Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

2018-03-28

Төгс Хүчит Бурханы Чуулган | Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал

Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал


Хэдийгээр Бурханы зан чанарыг ойлгох нь үнэхээр чухал агаад Бурханы мөн чанарыг мэдэх явдлыг үл ойшоож болохгүй боловч эдгээр асуудлыг хэн ч нягтлан шалгаж, юмуу гүнзгий судлаагүй юм. Та нар бүгдээрээ Миний гаргасан захиргааны зарлигийг үл хэрэгсдэг нь харахад илт байдаг. Хэрэв Бурханы зан чанарыг ойлгодоггүй бол та нар Түүний зан чанарыг хялбар уурлуулах болно.

2018-03-24

Сайн мэдээний магтан дуу | “Бурхан Өөрийн алдар суугаа Зүүн зүгт аваачсан” | Библийн зөгнөл биелэв






 Бурхан Өөрийн алдар суугаа Зүүн зүгт аваачсан

Бурхан Өөрийн алдар суугаа Израильд өгсөн ба
дараа нь үүнийг тэндээс шилжүүлсэн,
Израильчуудыг Зүүн зүгт аваачиж,
бүх хүмүүсийг Зүүн зүгт аваачсан.
Бурхан тэд бүгдийг гэрэл рүү хөтөлсөн,
ингэснээр тэд дахин нэгдэж, гэрэлтэй холбоотой болж,
цаашид дахин эрж хайх хэрэггүй болох юм.

2018-03-23

Төгс Хүчит Бурханы Чуулган | Бурханыг мэдсэнээр хүрсэн үр дүн



Бурханыг мэдсэнээр хүрсэн үр дүн

I

Нэг л өдөр чи Бүтээгч цаашид нууцлаг байхаа больсныг мэдрэнэ
Тэр хэзээ ч чамаас нуугдаж байгаагүй
Хэзээ ч чамаас нүүрээ нуугаагүй
Тэр ямар ч үед чамаас хол байгаагүй
Тэр цаашид чиний өдөр шөнөгүй санагалзавч
Мэдрэмжээрээ хүрч чаддаггүй Нэгэн биш
Тэр үнэхээр чамайг бүх талаар чинь хамгаалж
Амийг чинь тэтгэн, хувь тавиланг чинь удирддаг
Тэр алс хол тэнгэрийн хаяанд байдаггүй
Тэр үүлэн дунд ч нуугдаагүй
Тэр үргэлж дэргэд чинь байж, чиний бүх зүйлийг захирдаг
Тэр чиний бүх зүйл, Цор ганц