Өөрийн ажлаа бүх орчлон ертөнц даяар эхлүүлснээс хойш Бурхан, нийгмийн бүх давхаргын хүмүүсийг оролцуулаад Өөрт нь үйлчлэх маш олон хүнийг урьдаас сонгосон. Түүний зорилго нь Өөрийн хүслийг биелүүлж, газар дээрх Өөрийн ажлыг бүтэмжтэй болгоход оршино. Энэ нь Өөртөө үйлчлүүлэхээр хүмүүсийг сонгодог Бурханы зорилго юм. Бурханд үйлчилдэг бүх хүн Бурханы хүслийг ойлгох ёстой. Түүний энэ ажлаар дамжуулан хүмүүс Бурханы мэргэн ухаан болон бүхнийг чадагч байдлыг илүү сайн ойлгож газар дээрх Түүний ажлын зарчмыг ойлгож чаддаг. Өөрийн ажлыг хийж, хүмүүстэй холбогдохын тулд Бурхан бодитоор газар дээр ирдэг, ингэснээр тэд Түүний үйл хэргийг илүү тодорхой мэдэх болно. Өнөөдөр, практик Бурханд үйлчлэх нь танай бүлэг хүмүүсийн давуу эрх юм. Энэ бол та нарын хувьд маш агуу ерөөл. Бурхан та нарыг үнэхээр өргөж байна. Өөртөө үйлчлэх хүнийг сонгоход Бурханд үргэлж Өөрийн гэсэн зарчим байдаг. Бурханд үйлчлэх нь хүмүүсийн төсөөлдөг шиг зүгээр л урам зоригийн асуудал биш. Та нарын харж байгаачлан хүн Бурханыг байгаа үед Түүнд үйлчилж чадна, учир нь тэд Бурханаар удирдуулж Ариун Сүнсний ажилтай байж чаддаг; ба мөн учир нь тэд үнэнийг эрэлхийлэгчид юм. Эдгээр нь Бурханы зарцад тавих хамгийн наад захын шаардлага билээ.
Бурханд үйлчлэх нь тийм ч энгийн ажил биш. Ялзармал зан чанар нь өөрчлөгдөөгүй хүмүүс хэзээ ч Бурханд үйлчилж чадахгүй. Хэрэв чиний зан чанар Бурханы үгээр шүүгдэж, гэсгээгдээгүй бол чиний зан чанар Сатаныг төлөөлсөөр байх юм. Бурханд үйлчлэх чиний үйлчлэл чиний сайн санаанаас үүдэн гардаг гэдгийг батлахад энэ нь хангалттай билээ. Энэ нь чиний сатаны угийн чанарт суурилсан үйлчлэл юм. Чи өөрийн төрөлхийн зан аашаараа, өөрийн хувийн сонголтын дагуу Бурханд үйлчилдэг; үүнээс ч илүүгээр чиний дуртай зүйлсийг Бурхан хайрладаг ба чиний дургүй зүйлийг Бурхан үзэн яддаг гэж чи бодсоор байдаг бөгөөд чиний ажил бүхэлдээ чиний өөрийн сонголтоор удирдагддаг. Үүнийг Бурханд үйлчилж байна гэж хэлж болох уу? Эцсийн эцэст чиний амийн зан чанар өчүүхэн төдий ч өөрчлөгдөхгүй. Үнэн хэрэгтээ, чи Бурханд үйлчилсээр байгаа учраас илүү зөрүүд болох ба энэ нь чиний ялзармал зан чанарыг гүнзгий шингээх болно. Дотроо чи зөвхөн өөрийнхөө зан ааш болон өөрийн зан чанарын дагуу үйлчлэх явдлаас урган гарсан дадлага туршлага дээрээ үндэслэн Бурханд үйлчлэх үйлчлэлийн ёс зүйг хөгжүүлэх болно. Энэ нь хүмүүсийн туршлага болон сургамж юм. Энэ бол хүний амьдралын философи. Ийм хүмүүс фарисайчууд болон шашны эрх мэдэлтнүүд дотор байдаг. Хэрэв тэд хэзээ ч сэрж гэмшихгүй бол эцэстээ тэд эцсийн өдрүүдэд гарч ирэх хуурамч Христүүд болж хувирах болно. Тэд бол хууран мэхлэгчид байх болно. Өмнө нь ярьж байсан хуурамч Христүүд болон хууран мэхлэгчид ийм төрлийн хүмүүсээс гарах болно. Хэрвээ Бурханд үйлчилдэг хүмүүс өөрсдийн зан аашаа дагаж, өөрсдийн хүслийн дагуу үйлдвэл тэд хөөгдөх байнгын аюулд байна. Өөрсдийн Бурханд үйлчлэх олон жилийн үйлчлэлээ хүмүүсийн зүрх сэтгэлийг урхидаж, хүмүүсийг сургаж, хянаж, өөрсдийгөө өргөмжлөхөд зориулсан хүмүүс буюу – хэзээ ч гэмшиж, хэзээ ч улайж, байр сууриныхаа үр ашгаас хэзээ ч татгалздаггүй – эдгээр хүмүүс нь Бурханы өмнө унах болно. Тэд бол Паултай адил төрлийн хүмүүс бөгөөд өөрсдийн өндөр зиндаандаа бардамнаж, онгирч байдаг. Бурхан ийм хүмүүсийг төгс болгохгүй. Ийм төрлийн үйлчлэл нь Бурханы ажилд саад тотгор учруулдаг. Хүмүүс хуучин зүйлстэй зууралдах дуртай байдаг. Тэд өнгөрсөн үеийн үзэлд зууралддаг ба өнгөрсөн үеийн зүйлстэй зууралддаг. Энэ нь тэдний үйлчлэлийн асар их саад бартаа юм. Хэрэв чи тэдгээрийг хаяж чадахгүй бол тэдгээр зүйлс нь чиний бүхий л амьдралд саад учруулах болно. Хэдий чи нуруугаа хугалж, хөлөө элэгдтэл хөдөлмөрлөсөн ч гэсэн эсвэл чи Бурханд үйлчлэх өөрийн “үйлчлэлдээ” зовж тарчилсан ч гэсэн Бурхан чамайг өчүүхэн төдий ч сайшаахгүй. Харин эсрэгээр нь: Тэр чамайг мууг-үйлдэгч хэмээн хэлэх болно.
Өнөөдрийн хувьд, ямар нэг шашны үзэлгүй, өөрсдийн хуучин төрхийг орхисон бөгөөд Бурханыг зүгээр л дуулгавартай дагадаг хүмүүсийг Бурхан албан ёсоор төгс болгох бөгөөд Бурханы үгийг хүсэн хүлээдэг хүмүүсийг төгс болгоно. Эдгээр хүмүүс өндийн босож Бурханд үйлчлэх ёстой. Бурханд эцэс төгсгөлгүй элбэг дэлбэг байдал болон хэмжээлшгүй их мэргэн ухаан байдаг. Түүний гайхалтай ажил болон үнэт үгс нь илүү олон хүмүүст эдлүүлэхийн төлөө байдаг. Үүний дагуу, эдгээр шинэ зүйлсийг шашны үзэлтэй хүмүүс, өндөр зиндаанд байдаг хүмүүс болон өөрсдийн хуучин төрхөө орхидоггүй хүмүүс хүлээн зөвшөөрдөггүй. Ариун Сүнсэнд эдгээр хүмүүсийг төгс болгох ямар ч боломж байдаггүй. Хэрвээ хүнд дуулгавартай байх хүсэл байхгүй бөгөөд Бурханы үгээр цангадаггүй бол тэд шинэ зүйлсийг хүлээн авч чадахгүй байх болно. Тэд зүгээр л улам бүр тэрслүү, улам их заль мэхтэй болох ба буруу замд орж дуусдаг. Бурханы одоогийн ажилд, Түүнийг үнэхээр хайрлаж, шинэ гэрлийг хүлээн авч чадах илүү олон хүмүүсийг Тэр өсгөх болно. Мөн Тэр өөрсдийн зиндаархуу байдлаар бардамнадаг шашны эрх мэдэлтнүүдийг бүрмөсөн цавчин унагана. Тэр өөрчлөлтөнд эсэргүүцэл үзүүлдэг нэг ч хүнийг хүсдэггүй. Чи эдгээр хүмүүсийн нэг байхыг хүсэж байна уу? Чи өөрийн үйлчлэлийг өөрийн хүссэний дагуу гүйцэтгэдэг үү эсвэл чи Бурханы хүссэн зүйлийг хийдэг үү? Энэ бол өөрийнхөө тухайд чиний заавал мэдэж байх ёстой зүйл. Чи шашны эрх мэдэлтнүүдийн нэг үү эсвэл Бурханаар төгс болгуулж байгаа саяхан мэндэлсэн нярай юу? Чиний үйлчлэлийн хир ихийг Ариун Сүнс сайшаадаг вэ? Үүний хир ихийг нь Бурхан бүр санах ч үгүй вэ? Олон жилийн үйлчлэлийнхээ дараа чиний амьд хир их өөрчлөлт гарсан бэ? Чи энэ бүхнийг тодорхой мэдэж байна уу? Хэрвээ чамд жинхэнэ итгэл байдаг бол чи шашны хуучин үзлээ орхиж, Бурханд шинэ арга замаар илүү сайн үйлчлэх болно. Хэрэв чи одоо хийж эхэлбэл тийм ч их оройтоогүй байна. Шашны хуучин үзэл нь хүний амьдралыг боомилох болно. Хүний олж авсан дадлага туршлага нь аливааг өөрсдийнхөөрөө хийхэд хүргэж, түүнийг Бурханаас холдуулах болно. Хэрэв чи эдгээр зүйлсийг хаяхгүй бол, тэдгээр нь чиний амийн өсөлтөнд саад тээг болох болно. Өөрт нь үйлчилдэг хүмүүсийг Бурхан үргэлж төгс болгосон. Тэр тэднийг амархан хөөн зайлуулдаггүй. Хэрвээ чи Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг үнэхээр хүлээн зөвшөөрч, өөрийн шашны хуучин хэрэгжүүлэлт болон ёс зүйг хаяж, шашны хуучин үзлийг өнөөдрийн Бурханы үгийг хэмжих хэмжүүр болгон ашиглахаас зайлсхийж чадвал чамд ирээдүй байна. Гэвч хэрвээ чи хуучны зүйлстэйгээ зууралдаж, тэдгээрийг эрхэмлэсэн хэвээр байвал чи аврагдаж чадахгүй. Бурхан тийм хүмүүсийг огт анзаарахгүй. Хэрвээ чи үнэхээр төгс болгуулахыг хүсэж байгаа бол чи өмнөх бүх зүйлсээ бүрмөсөн орхихоор шийдэх ёстой. Өмнө нь хийгдсэн зүйл зөв байсан ч гэсэн, энэ нь Бурханы ажил байсан ч гэсэн чи түүнийг орхих ёстой; чи үүнтэй зууралдах хэрэггүй. Хэдий энэ нь гарцаагүй Ариун Сүнсний ажил байсан бөгөөд Ариун Сүнсээр шууд хийгдсэн байсан ч гэсэн өнөөдөр чи үүнийг орхих ёстой. Чи үүнтэй зууралдах учиргүй. Бурханы шаарддаг зүйл энэ юм. Бүх зүйлс шинэчлэгдэх ёстой. Бурханы ажил болон Бурханы үгэнд, өмнө нь явагдсан хуучин зүйлийг Тэр авч үздэггүй ба Тэр хуучин түүхийг ухдаггүй. Бурхан үргэлж шинэ бөгөөд хэзээ ч хуучин байдаггүй. Тэр өнгөрсөн үе дэх Өөрийн үгтэйгээ ч зууралддаггүй. Бурхан ямар ч номлолыг дагадаггүй гэдгийг энэ нь харуулдаг. Хэрэв чи өнгөрсөн үеийн зүйлстэй үргэлж гүнээ зууралдаж, Бурхан өмнө нь хийж байсан арга замаар ажиллахаа больсон байхад тэдгээрийг хэв загвар болгон тууштай хэрэглэвэл, хүн болохын хувьд чиний үг болон үйлдэл сүйрэл биш гэж үү? Чи Бурханы дайсан болоогүй гэж үү? Чи хуучин зүйлсээс болж өөрийн бүхий л амьдралыг үрэн таран хийхийг хүсэж байна уу? Эдгээр хуучин зүйлс нь чамайг Бурханы ажилд саад учруулдаг нэгэн болгодог. Чи ийм хүн болмоор байна уу? Хэрэв чи тэгэхийг үнэхээр хүсэхгүй байвал хийж байгаа зүйлээ даруй зогсоогоод, эргэн хар; бүхнийг дахин шинээр эхэл. Бурхан өнгөрсөн үйлчлэлийг санадаггүй.
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.
No comments:
Post a Comment