2018-06-25

Христийн сүмийн магтаг дуу | Бие махбодтой болох үедээ Бурханы харуулдаг эрх мэдэл болон хүч чадал


Бие махбодтой болох үедээ Бурханы харуулдаг эрх мэдэл болон хүч чадал

Түүний үгсийг махан биеэр гаргахын тулд 
Бурхан дэлхий дээр ирсэн
(Бурхан шууд тэнгэрээс ярьдаг байсан 
Мосегийн цаг үетэй адилгүй)
Дараа нь Мянган жилийн хаанчлалын
эрин үед тэдгээр нь биелж,
Хүн бүрийн нүдэнд харагдахуйц бодит болно.
Энэ бол Бурхан бие махбод болно гэсний
гүнзгий утга билээ.
Сүнсний ажил нь бие махбодоор болон үгээр хийгддэг.
Энэ бол “Үг бие махбод болох,
Үг бие махбодоор илрэх”-ийн жинхэнэ утга билээ.
Зөвхөн Бурхан Сүнсний оюун санаагаар ярьж чадна.
Зөвхөн бие махбодтой Бурхан 
Сүнсний нэрийн өмнөөс ярьж,ярьж чадна.
Бурханы үгс бие махбодтой Бурханаар илэрхийлэгддэг.
Хүн бүр үүгээр удирдуулах болно.
Үүнийг хэн ч зөрчиж чадахгүй бөгөөд
 хүн бүр энэ хязгаар дотор амьдрана.
Энэ үгнээс хүмүүс ойлгох болно,
энэ үгнээс өөр тэнгэрийн айлдварыг хүлээн авахыг 
хүн мөрөөдөж чадахгүй.
Энэ бол бие махбодтой Бурханы харуулдаг эрх мэдэл,
Ингэснээр хүн бүр итгэх болно.

“Үг нь махбодоор илэрсэн” номоос

Танд таалагдаж магадгүй:


2018-06-24

Христийн чуулганы кино | Үхлийн савраас | Бурхан надад хоёр дахь амийг өгсөн


Лиу Жен бол 78 настай, хөдөөний энгийн гэрийн эзэгтэй. Бурханд итгэснийхээ дараа Түүний үгийг уншиж, Түүнийг магтсан дуу дуулж, ах эгч нартайгаа байнга цуглаж, үнэний талаар нөхөрлөл хийхээс тэр зүйрлэшгүй баяр жаргалыг мэдрэх болсон юм... Гэвч сайн зүйл хэзээ ч удаан үргэлжилдэггүй. Тэрээр өөрийг нь аймшигтай хэцүү байдалд оруулсан Хятадын Коммунист Намд баривчлагдаж, хавчигддаг. Цагдаа түүнийг гурван удаа хэсэг дээрээ аваачин байцаасан бөгөөд дахин Бурханд итгэхгүй байхыг анхааруулдаг. Тэд түүнийг ажиглаж, айлган сүрдүүлэхийн тулд гэрт нь очдог. Хятадын Коммунист Намын дарамтын дор нөхөр, хүү, бэр нь түүнийг Бурханд итгэхийг эсэргүүцэж, хязгаарладаг. Энэ зовлонгийн үеэр тэр Бурханд үнэхээр итгэж, найдсан ба Бурханы үг түүнд итгэл, хүч чадал өгч, хавчилт шахалт, гай зовлонгийн дунд хатуу зогсох боломж олгосон юм. Зовлон нь туйлдаа хүрч арга мөхөстөх үедээ тэр Бурханаас яаралтай туслахыг гуйдаг. Тэр түүний залбирлыг сонсоод түүнд зам нээж өгдөг. Нэг орой тэр гэнэт ухаан алдаад, сэрдэггүй. Эмч, түүнийг аварч чадахгүй, түүнээс хагацахад бэлд гэж гэр бүлийнхэнд нь хэлдэг, гэвч 18 цагийн дараа тэр гайхалтай сонин байдлаар ухаан ордог. Төгс Хүчит Бурханы энэхүү ид шид түүний эргэн тойрныхныг гайхшруулж, түүнд шинэ зам нээдэг. ... Энэ явдлын дараа хүний амьдрал тодорхой биш—бидний хэн ч амьдралаа хянадаггүй—зөвхөн Бурхан хүний хувь заяаг захирч, бидний амь, үхэл, аз, азгүйтэл зэргийг гартаа барьдгийг тэр ойлгосон юм. Тэр бас биднийг хамгаалж, туслахад бэлэн байдаг ба бид зөвхөн Түүнд л итгэж, найдаж болно! 

2018-06-23

Магтан дуу | “Зөвхөн Бурханаас эмээснээр муугаас зайлж чадна” | Бүтээгч эзэнд шүтэн мөргө


Бурханы зан чанар бол сүр жавхлан, уур хилэн
Тэр бол хэн нэгнээр нядлуулах хонь биш
Тэр бол хэн нэгний хүслээр удирдуулдаг хүүхэлдэй биш.
Тэр бол хүмүүсээр удирдуулдаг 
хоосон агаар ч биш билээ.
Хэрэв чи Бурхан оршдогт үнэхээр итгэдэг бол
Бурханаас эмээдэг зүрх сэтгэлтэй байх ёстой.
Бурханы мөн чанар бол
Хилэгнүүлж болохгүй зүйл гэдгийг мэдэх ёстой.
Энэ уур хилэн нь үг яриа, бодол санаа,
Сургаал, номлол, 
олиггүй үйл ажиллагаанаас ч үүдэж болно,
үйл ажиллагаанаас ч үүдэж болно.

2018-06-22

Хөгжимт баримтат кино | Бүхнийг захирагч нэгэн


Өргөн уудам орчлон ертөнц даяар тэнгэрийн бүх эрхэс өөр өөрсдийн тойрог замаар маш нарийн шилжин хөдөлдөг. Тэнгэрийн доор уулс, гол, нуур бүгд өөрсдийн гэсэн хил хязгаартай бөгөөд амийн хуулийн дагуу бүх бүтээл дөрвөн улирлын туршид амьдарч, нөхөн үржиж байдаг... Энэ нь ч бас маш нарийн загварчлагдсан—энэ бүхнийг захирч, зохицуулж байгаа Хүчит Нэгэн байдаг уу? 

Энэ дэлхийд дуугаа хадаан ирснээсээ хойш бид амьдралдаа өөр өөр үүрэг роль гүйцэтгэж эхэлсэн. Бид төрөлтөөс эхлээд өтөл нас хүртэл, өвчнөөс үхэл хүртэл нүүдэллэдэг, баяр хөөр, гуниг зовлонгийн хооронд бэдрэн явдаг... Хүн төрөлхтөн үнэхээр хаанаас ирдэг юм бэ, мөн бид үнэндээ хаашаа явах юм бэ? Бидний хувь заяаг хэн захирч байна вэ? 

Эрт цаг үеэс өнөөг хүртэл түүхийн урсгалд агуу улс үндэстнүүд үүсэж, гүрэн улсууд гарч ирж, үгүй болж, улс орон болон ард түмэн цэцэглэн мандаж, устан мөхсөн билээ...Байгалийн хуулийн нэгэн адилаар хүн төрөлхтний хөгжлийн хуулиуд цаглашгүй их нууцыг агуулдаг. Та тэдгээрийн хариултыг мэдэхийг хүсэж байна уу?

 “Бүхнийг Захирагч Нэгэн” хэмээх баримтат кино нь энэ бүхний уг үндсийг мэдэж, энэ бүх нууцыг тайлахад таныг залж чиглүүлэх болно!