2017-10-05

Төгс Хүчит Бурханы Чуулган | Өнөөг хүртэл бүх хүн төрөлхтөн хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой

Өнөөг хүртэл бүх хүн төрөлхтөн хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой

6,000 гаруй жилийн ажил бүхэлдээ цаг хугацааны явцад аажмаар өөрчлөгдөж иржээ. Энэ ажлын өөрчлөлт нь бүх дэлхийн нөхцөл байдлын дагуу болсон. Бурханы удирдлагын төлөвлөгөө нь бүх хүн төрөлхтний хөгжлийн чиг хандлагаас хамаарч зөвхөн аажмаар хувирч өөрчлөгдөж ирсэн ба үүнийг бүтээлийн эхэн үед урьдаас төлөвлөөгүй. Дэлхий бүтээгдэхээс өмнө эсвэл түүнийг бүтээгдсэний ердөө дараа энэхүү ажлын эхний үе шат нь хуулийн үе шат, ажлын хоёр дахь үе шат нь нигүүлслийн үе шат; эсвэл ажлын гурав дахь үе шат нь байлдан дагуулалт байна гэж Ехова огт төлөвлөөгүй байсан ба түүнчлэн Тэр эхлээд бүлэг хүмүүсийн дунд тухайлбал Моабын удам угсааны зарим хүмүүсийн дунд ажиллана, тэгээд үүнээс бүх хорвоо ертөнцийг байлдан дагуулна гэх мэтчлэн төлөвлөөгүй. 

2017-10-04

Төгс Xүчит Бурханы үг | Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ



Өнөөдөр, хүмүүс Бурханд итгэх итгэл үнэмшлээрээ Бурханд хэрхэн үйлчилж, ямар нөхцөл байдлыг хангасан байх ёстой, Бурханд үйлчилдэг хүмүүс юу ойлгох хэрэгтэй, мөн та нарын үйлчлэлд ямар буруу хазайлт байдаг талаар бид эхлээд ярих болно. Та нар энэ бүхнийг ойлгох ёстой. Эдгээр асуудлууд нь та нарын Бурханд хэрхэн итгэх, Ариун Сүнсээр удирдуулсан зам мөрийн дагуу хэрхэн явах, мөн та нарын бүх зүйл хэрхэн Бурханаар зохицуулагддаг талаар хөндөх ба тэдгээр нь та нарын төлөө хийх Бурханы ажлын алхам бүрийг мэдэх боломжийг та нарт олгох болно. Та нар тэр түвшинд хүрэх үедээ, Бурханд итгэх итгэл гэж юу болох, Бурханд яаж зөв зохистой итгэх болон Бурханы хүсэл зорилгод нийцүүлэн юу хийх хэрэгтэй талаарх ойлголтод хүрнэ. Энэ нь та нарыг Бурханы ажилд бүрэн дүүрэн бөгөөд бүрмөсөн дуулгавартай болгоно, мөн та нар гомдоллохгүй, шүүж, дүгнэлт хийхгүй, судалгааг бол дурдах ч хэрэггүй. Түүнчлэн, та бүхэн үхэл хүртэл Бурханд дуулгавартай байх чадвартай болно, Бурханаар та нар удирдуулан жолоодуулж, та нарыг хонь шиг нядлахыг зөвшөөрнө, тэгээд та бүхэн 1990-ээд оны Петр болж, тэр ч байтугай загалмай дээр хадуулсан ч гэсэн өчүүхэн ч гомдолгүйгээр Бурханыг хайрлаж чадна. Зөвхөн тэр цагт л та нар 1990-ээд оны Петрийн адилаар амьдарч чадна.

2017-10-03

Төгс Xүчит Бурханы үг
 | Бие махбодтой болсон нууц (1)

Бие махбодтой болсон нууц (1)

Нигүүслийн эрин үед Иохан Есүст зам тавьж өгсөн. Тэрээр Бурханы Өөрийн ажлыг хийж чадахааргүй байсан ба хүний үүргийг арай гэж биелүүлж байсан. Иохан Эзэний өмнө байсан ч Бурханыг төлөөлж чадаагүй юм. Тэр зөвхөн Ариун Сүнсэнд ашиглагдсан хүн байсан. Есүст баптисм хүртээсний дараа "Ариун Сүнс Түүн дээр тагтаа мэт буусан." Дараа нь Тэрээр Өөрийн ажлаа эхэлсэн, тодруулбал Тэрээр Христийн үйлчлэлийг гүйцэтгэж эхэлсэн. Иймд тэр Бурханаас ирсэн учраас Түүнийг Бурханы ялгамж чанар гэж үзсэн. 

Библийн талаар (2)

Библийн талаар (2)

Библи нь мөн Хуучин ба Шинэ Гэрээ гэж нэрлэгддэг. “Гэрээ” гэдэг нь юуг хэлж байгааг та нар мэдэх үү? “Хуучин Гэрээн” дэх “гэрээ” нь, Ехова Египетчүүдийг хөнөөж, израильчуудыг Фараоноос аврах үедээ Израилийн ард түмэнтэй хийсэн гэрээнээс гарч ирсэн.