2017-08-31

Төгс Хүчит Бурханы Чуулган | Шашны үйлчлэлийг төгсгөх


Өөрийн ажлаа бүх орчлон ертөнц даяар эхлүүлснээс хойш Бурхан, нийгмийн бүх давхаргын хүмүүсийг оролцуулаад Өөрт нь үйлчлэх маш олон хүнийг урьдаас сонгосон. Түүний зорилго нь Өөрийн хүслийг биелүүлж, газар дээрх Өөрийн ажлыг бүтэмжтэй болгоход оршино. Энэ нь Өөртөө үйлчлүүлэхээр хүмүүсийг сонгодог Бурханы зорилго юм. Бурханд үйлчилдэг бүх хүн Бурханы хүслийг ойлгох ёстой. Түүний энэ ажлаар дамжуулан хүмүүс Бурханы мэргэн ухаан болон бүхнийг чадагч байдлыг илүү сайн ойлгож газар дээрх Түүний ажлын зарчмыг ойлгож чаддаг. Өөрийн ажлыг хийж, хүмүүстэй холбогдохын тулд Бурхан бодитоор газар дээр ирдэг, ингэснээр тэд Түүний үйл хэргийг илүү тодорхой мэдэх болно. Өнөөдөр, практик Бурханд үйлчлэх нь танай бүлэг хүмүүсийн давуу эрх юм. Энэ бол та нарын хувьд маш агуу ерөөл. Бурхан та нарыг үнэхээр өргөж байна. Өөртөө үйлчлэх хүнийг сонгоход Бурханд үргэлж Өөрийн гэсэн зарчим байдаг. Бурханд үйлчлэх нь хүмүүсийн төсөөлдөг шиг зүгээр л урам зоригийн асуудал биш. Та нарын харж байгаачлан хүн Бурханыг байгаа үед Түүнд үйлчилж чадна, учир нь тэд Бурханаар удирдуулж Ариун Сүнсний ажилтай байж чаддаг; ба мөн учир нь тэд үнэнийг эрэлхийлэгчид юм. Эдгээр нь Бурханы зарцад тавих хамгийн наад захын шаардлага билээ.

Төгс Xүчит Бурханы үг | Ялзруулагдсан хүн Бурханыг төлөөлж чадахгүй

Төгс Хүчит Бурханы Чуулган

   Хүн Сатаны нөлөөнөөс гарахааргүйгээр гинжлэгдэн, харанхуйн нөлөөний бүрхүүл дор амьдарсаар ирсэн. Сатанаар боловсруулагдсаны дараа хүний зан чанар нь улам их ялзармал болсоор байгаа. Өөрөөр хэлбэл, хүн байнга сатаны ялзармал зан чанартайгаа амьдардаг ба Бурханыг жинхэнээсээ хайрлаж чаддаггүй. Иймээс, хэрвээ хүн Бурханыг хайрлахыг хүсвэл тэр өөрийгөө зөвтгөдөг, өөрийгөө чухалд тавьдаг байдал, их зан, бие тоосон байдал болон Сатаны зан чанарт хамаарагддаг дуртай зүйлсээ хаях ёстой. Үгүй бол, хүний хайр нь ариун бус хайр, бүхэлдээ Сатаны хайр бөгөөд Бурханы зөвшөөрлийг хүлээн авч яасан ч чадахгүй.

2017-08-29

Төгс Xүчит Бурханы үг | Бүх хүн төрөлхтний хувь тавиланг Бурхан захирдаг


Хүн төрөлхтний төлөөлөл болон Христийн шашинтны үнэн сүсэгт гишүүд болохын хувьд, бид өөрсдийн оюун санаа, бие махбодыг Бурханы хийж буй үйл хэргийн биелэлтэнд зориулах нь бидний үүрэг, хариуцлага юм. Бидний бүх бие Бурханаас ирсэн бөгөөд Бурханы дээд эрхийн ачаар оршин буй зүйл билээ. Хэрвээ бидний оюун санаа, бие махбод Бурханы даалгасан зүйл болоод хүн төрөлхтний зөв шударга үйл хэргийн төлөө зориулагдахгүй бол, Бурханы даалгасан зүйлийн төлөө тарчлан зовсон хүмүүс болон бидэнд бүхнийг бий болгож өгсөн Бурханд бидний сүнс ямар ч үнэ цэнэгүй.

2017-08-28

Төгс хүчит Бурханы Чуулган | Төгс Xүчит Бурханы үг | Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан


Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө дуусаж, Бурханы илрэлт эрж хайдаг бүх хүмүүст хаант улсын хаалга нээгдсэн. Хүндэт ах эгч нараа, та нар юу хүлээж байгаа юм бэ? Та нарын эрж хайж байгаа зүйл чинь юу вэ? Та нар Бурхан илрэхийг хүлээдэг үү? Та нар Бурханы хөлийн мөрийг эрж байна уу?