2020-04-21

Халлелуяа, Эзэнээ магтан дуулцгаая | “Бурханы жинхэнэ хайр” | Христийн сүмийн магтан дуу


Халлелуяа, Эзэнээ магтан дуулцгаая | “Бурханы жинхэнэ хайр” | Христийн сүмийн магтан дуу
Өөрийн Бурханы өмнө би дахин өнөөдөр зогсож байна.
Түүний хайр татам царайг харах үед хэлэх зүйл зүрх сэтгэлд минь их.
Өнгөрсөн үеийн тэнүүчлэлээ ардаа би орхичихсон.
Түүний нигүүлслийн аз жаргал, баяр хөөрөөр Түүний үг намайг дүүргэдэг.
Бурханы эелдэг зөөлөн үгс өсөхөд минь намайг усалж, тэжээдэг.
Түүний хатуу үгс дахин зогсоход минь намайг урамшуулдаг
Бурхан минь, Таны ерөөлийн улмаас бид өнөөдөр Танд зориулж дуулдаг.
Та биднийг өргөсөн учраас бид өнөөдөр Танд магтаалаа өргөдөг.
Биднийг хайрласан Төгс Хүчит жинхэнэ Бурхан!
Бид Танд хайртай! Өө Бурхан минь! Бид үнэхээр хайртай!

Насан туршдаа би Таны үгийг эдлэхийг хүсэж байна.
Миний Бурхан, Тан руу би харж, өдөр бүр шинийг хайдаг.
Та Өөрийн хүмүүсийг хайраар усалж, тэжээдэг.
Та биднийг хөтлөн чөтгөрийн нөлөөнөөс холдуулдаг.
Бурханы эелдэг зөөлөн үгс өсөхөд минь намайг усалж, тэжээдэг.
Түүний хатуу үгс дахин зогсоход минь намайг урамшуулдаг.
Бурхан минь, Таны ерөөлийн улмаас бид өнөөдөр Танд зориулж дуулдаг.
Та биднийг өргөсөн учраас бид өнөөдөр Танд магтаалаа өргөдөг.
Биднийг хайрласан Төгс Хүчит жинхэнэ Бурхан!
Бид Танд хайртай! Өө Бурхан минь! Бид үнэхээр хайртай!

Ах эгч нар аа! Өндийн босож, магтацгаая!
Хамтдаа өнгөрүүлсэн энэ мөчөө нандигная.
Махан биеийн ачаа, дөнгөнөөс чөлөөлөгдөж,
Бурханыг гэсэн хайраа бодит үйлдлээрээ харуулж,
бүх хүч, зүрх сэтгэлээрээ өөрсдийн үүргийг биелүүлцгээе.
Бид Танд хайртай, Төгс Хүчит Бурхан минь! Бид хэзээ ч Таныг орхихгүй!
Бурханы эелдэг зөөлөн үгс өсөхөд минь намайгусалж, тэжээдэг.
Түүний хатуу үгс дахин зогсоход минь намайг урамшуулдаг
Бурхан минь, Таны ерөөлийн улмаас бид өнөөдөр Танд зориулж дуулдаг.
Бид өнөөдөр Танд магтаалаа өргөдөг.

Бурханы эелдэг зөөлөн үгс өсөхөд минь намайг усалж, тэжээдэг.
Түүний хатуу үгс дахин зогсоход минь намайг урамшуулдаг.
Бурхан минь, Таны ерөөлийн улмаас бид өнөөдөр Танд зориулж дуулдаг.
Та биднийг өргөсөн учраас бид өнөөдөр Танд магтаалаа өргөдөг.
Биднийг хайрласан Төгс Хүчит жинхэнэ Бурхан!
Бид Танд хайртай! Өө Бурхан минь! Бид үнэхээр хайртай!
Та биднийг өргөсөн болохоор.
Биднийг хайрласан Төгс Хүчит жинхэнэ Бурхан!
Бид Танд хайртай! Өө Бурхан минь! Бид үнэхээр хайртай!
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолой гсонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.




2020-04-19

Яагаад хүн төрөлхтөн Бурханд итгэх ёстой вэ?

Библийн холбогдох эшлэлүүд:

“Би энэ дэлхийд гэрэл болж ирсэн болохоор Надад итгэдэг хэн боловч харанхуйд амьдрахгүй” (Иохан 12:46).

“Би бол амийн талх: Над руу ирдэг хүн хэзээ ч өлсөхгүй; Надад итгэдэг хүн хэзээ ч цангахгүй” (Иохан 6:35).

Холбогдолтой Бурханы үг:

Бурхан бол бүх зүйлийг захирч, бүх зүйлийг удирддаг Нэгэн. Тэр байгаа бүхнийг бүтээсэн, байгаа бүхнийг удирддаг ба байгаа бүгдийг захирч, бас хангадаг. Энэ бол Бурханы байр суурь, Бурханы ялгамж чанар юм. Бүх зүйл болон байгаа бүхний хувьд Бурханы жинхэнэ ялгамж чанар бол Бүтээгч бөгөөд бүх зүйлийн Захирагч мөн. Бурханы эзэмшдэг ялгамж чанар ийм бөгөөд Тэр бол бүх зүйлийн дунд цор ганц билээ. Бурханы бүтээлүүдийн нэг нь ч—хүн төрөлхтний дунд ч бай, сүнсний ертөнцөд ч бай—Бурханы ялгамж чанар, байр суурийг дуурайх юм уу орлох гэж ямар ч арга, эсвэл шалтаг хэрэглэж чадахгүй, учир нь бүх зүйлийн дунд ийм ялгамж чанар, хүч чадал, эрх мэдэл болон бүх зүйлийг захирах чадвар эзэмшсэн зөвхөн ганцхан нэгэн байдаг ба энэ нь бидний цор ганц Бурхан Өөрөө юм. Тэр бүх зүйлийн дунд амьдарч, шилжин явдаг; Тэр бүх зүйлийн дээр, хамгийн өндөр газарт хүрч чаддаг; Тэр даруухнаар хүн болж, мах, цуснаас бүрддэг хүмүүсийн нэг болж, хүмүүстэй нүүр тулан уулзаж, тэдний баяр гунигийг хуваалцдаг; үүний зэрэгцээ Тэр байгаа бүхнийг хянадаг бөгөөд байгаа бүхний хувь заяаг шийдэж, явах замыг нь зааж өгдөг; мөн түүнчлэн Тэр бүх хүн төрөлхтний хувь заяа болон зүг чигийг нь залж чиглүүлдэг. Ийм Бурханд амьд хүн бүхэн шүтэн мөргөж, дуулгавартай байж, Түүнийг мэдэх хэрэгтэй. Иймээс хүн төрөлхтний дунд чи ямар бүлэг, төрөлд багтаж байгаагаас үл хамааран Бурханд итгэж, Бурханыг дагаж, Бурханыг хүндэлж, Бурханы захиралтыг хүлээн зөвшөөрч, хувь заяаны чинь талаарх Бурханы зохицуулалтыг хүлээн авах нь аль ч хүн, амьд хүн бүхний цорын ганц, зайлшгүй сонголт юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө x”-аас

Бурхан бүх зүйлийг бүтээсэн, иймээс Тэр бүх бүтээлийг Өөрийн эрх мэдэл дор оруулж, Өөрийн эрх мэдэл дор захирсан; Тэр бүх зүйлийг захирч, бүх зүйлийг Түүний гарт байлгана. Амьтан, ургамал, хүн төрөлхтөн, уул, гол нуур зэргийг оролцуулаад Бурханы бүх бүтээл бүгдээрээ Түүний эрх мэдэл дор орох ёстой. Тэнгэр дэх болон газар дээрх бүх зүйл Түүний эрх мэдэл дор орох ёстой. Тэдэнд ямар ч сонголт байхгүй ба бүгд Түүний зохион байгуулалтад захирагдах ёстой. Үүнийг Бурхан тушаасан ба энэ нь Бурханы эрх мэдэл юм. Бурхан бүх зүйлийг захирдаг бөгөөд бүх зүйлийг цэгцэлж, ялган Бурханы хүслийн дагуу төрлийнх нь дагуу ангилж, тус бүрийн байрлалд хуваарилдаг. Хэчнээн том зүйл байсан ч Бурханаас илүү байж чадахгүй ба бүгд Бурханы бүтээсэн хүн төрөлхтөнд үйлчилж, юу ч Бурханд дуулгаваргүй байж, эсвэл Бурханд ямар нэгэн шаардлага тавьж зүрхлэхгүй юм. Иймээс Бурханы бүтээл болохын хувьд хүн бас үүргээ биелүүлэх ёстой. Хүн бүх зүйлийн эзэн үү, эсвэл захирагч уу гэдгээс үл хамааран, бүх зүйлийн дунд хүний байр суурь хэчнээн өндөр байх нь хамаагүй тэр бол Бурханы эрх мэдэл доорх өчүүхэн хүн хэвээр бөгөөд шалихгүй хүн, Бурханы бүтээлээс өөр юу ч биш, хүн Бурханаас дээгүүр байж хэзээ ч чадахгүй юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг”-аас

2020-04-18

Ѳдѳр тутмын Бурханы үг “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм” (Эшлэл 3)



Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн үүсгэсэн бөгөөд хүн ерөөс байгуулаагүй юм. Энэ цаг үед Төгс Хүчит Бурханы үгс, сайн мэдээний кинонууд, магтаалын дуунууд зэрэг нь сүлжээгээр дамжин дэлхий даяар тарж байна. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно!

2020-04-15

Сайн мэдээний магтан дуу “Бурхан шүүлтээр бууж ирнэ” (Эрэгтэй гоцлол дуу)


|

Сайн мэдээний магтан дуу “Бурхан шүүлтээр бууж ирнэ” (Эрэгтэй гоцлол дуу)
Агуу улаан луугийн үндэстэн рүү бууж ирэх үед
Бурхан царайгаа орчлон руу эргүүлэхэд
дэлхий чичирдэг.
Түүний шүүлттэй нүүр тулахгүй байх газар бий гэж үү?
Эсвэл Түүний буулгасан гамшиг дор амьдрах уу?
Тэр явсан газар бүртээ гамшгийн үрийг цацсан,
гэвч үүгээрээ Тэр авралыг өгч, Өөрийн хайрыг харуулна.

Бурхан илүү олон хүнд Өөрийгөө таниулж,
харуулж, хүндлүүлэхийг хүсдэг.
Хүмүүс Түүнийг маш удаан хараагүй ч Тэр үнэхээр бодитой.
Бурхан илүү олон хүнд Өөрийгөө таниулж,
харуулж, хүндлүүлэхийг хүсдэг.
Хүмүүс Түүнийг маш удаан хараагүй ч Тэр үнэхээр бодитой,
Тэр үнэхээр бодитой.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос