2019-02-03

Бурханд тогтсон хүйс гэж байдаггүйг би эцэстээ ойлгосон

Төгс Хүчит Бурхан, Төгс Хүчит Бурханы Чуулган, Зүүний Аянга, Бурханы хүйсийн нууцыг,


  Бурхан эрэгтэй юу, эмэгтэй юу? Бурханд тогтсон хүйс гэж бий юу? Энэ бол Христэд итгэгч олон хүнийг будилуулдаг асуулт боловч хэн ч тодорхой тайлбарлаж чаддаггүй. Тэгвэл Бурханы хүйсийн нууцыг энэ өгүүлэл илчлэх болно.

Бурханд тогтсон хүйс гэж байдаггүйг би эцэстээ ойлгосон
Австрали, Шинюань

  Бурхан үнэхээр тогтсон хүйстэй юу? Эзэн Есүс эрэгтэй болж махбодод ирсэн, гэхдээ энэ нь Бурхан эрэгтэй гэдгийг илтгэдэг үү? Энэ бол хэний ч тодорхой тайлбарлаж чаддаггүй асуулт билээ. Бас би Бурханы талаар ямар ч мэдлэггүй, Бурханы хүйсийн тухай үзлээр дүүрэн байсан учраас Эзэнийг угтан авах боломжоо алдах шахсан юм. Иймээс би өөрийн туршлагын тухай доор өгүүлэх бөгөөд энэ тус болно гэж найдаж байна.

2019-02-01

Миний замд тээглэхийг орчин үеийн фарисайчуудад бүү зөвшөөр

Төгс Хүчит Бурхан, Төгс Хүчит Бурханы Чуулган, Зүүний Аянга, сайн мэдээ, Библи,

Миний замд тээглэхийг орчин үеийн фарисайчуудад бүү зөвшөөр
Франц, Жианан

  Чуулган эзэнгүйдээд байх үед Сайн мэдээ надад хүрсэн. 
  
  Би 2015 оны 04 дүгээр сард Хятадын хилийн чанад дахь Христчин Чуулгануудын уулзалтанд оролцсон юм. Эхлээд би сүм дэх амьд үзэгдлийг харав. Ах, эгч нар ариун харилцааны санаачлага гаргасан, түүнээс ч илүү зүйл юу вэ гэвэл янз бүрийн Христчин нөхөрлөлүүд хийгдсэн. Пастор нь маш их ачлалтай, бас ах, эгч нарыг хайрладаг юм шиг санагдсан. Тухайлбал, хэн нэгэн өвдвөл пастор хамт ажиллагсдаа тухайн хүний төлөө залбирахад удирдана; цуглаанд ирээгүй итгэгчийнд тэд очиж уулзана. Би тэр үед гал цогтойгоор итгэлийн мөрийг хөөж байсан бөгөөд тэр пастор намайг теологи судлахад бэлтгэсэн. Гэсэн хэдий ч, хэсэг хугацааны дараа янз бүрийн Христчин нөхөрлөлүүд байдгийг би мэдсэн боловч, ердөө л маш цөөхөн хүмүүс цуглаанд оролцохоор, сургаал сонсохоор ирэв. Жишээлбэл, долоо хоног бүр Библи судлалын цуглааны өмнө хориос гучин хүн хоол идэхээр ирнэ; гэвч цуглаан эхлэхэд зургаа, долоон хүн үлдэнэ. Хэдэн итгэгч Библи судлалын цуглаанд оролцохоор үлдсэн боловч зүүрмэглэж байсан. Энэ үзэгдлийг хараад пастор асуудлыг шийдвэрлэж хэзээ ч чадаагүйгээр үл барам тэднийг цуглаанд ирээгүй хүмүүсээс илүү дээр гэж хэлсэн. Бас зарим нөхөрлөлүүд өөрсдийнхөө зохион байгуулсан үйл ажиллагаанд илүү олон хүмүүсийг оролцуулахын тулд янз бүрийн төрлийн түргэн зууш, хүч тэнхээ сэлбэх зуушнуудыг хийдэг болохыг би бас мэдэв. Би Эзэнд үйлчилж таарсан гэхдээ миний сүнс харанхуй, хоосон байгааг би мэдэрсэн юм. Ийм шалтгаанаар би байнга залбирч, биднийг тэнгэр лүү авч явахаар Эзэн үүлнээс бууж ирэхийг хүлээсэн. 

2019-01-31

Бурханы хамгаалал: Миний зургаан настай ач хүүгийн гайхамшигтайгаар эсэн мэнд үлдсэн тухай гэрчлэл


  Христэд итгэгч Ван Игийн зургаан настай ач хүү зам тээврийн осолд орсон бөгөөд энэ тухай Ван И сонсох үед ач хүү нь аль хэдийн эмнэлэгт эмчлүүлж байв. Тэрээр асар их сул дорой байдал, шаналал мэдрэв. Дараа нь тэрээр Бурханд залбиран, Бурханд найдах бөгөөд ач хүүгээ Бурханд даатгасны дараа гайхамшиг тохионо!

Бурханы хамгаалал: Миний зургаан настай ач хүүгийн гайхамшигтайгаар эсэн мэнд үлдсэн тухай гэрчлэл

  “Байна уу? Авга эгч үү? Хурдан хэсгийн эмнэлэг рүү хүрээд ир. Ач хүү чинь том ачааны машинд дайруулаад, бие нь хүнд байна. Яг одоо эмчлүүлж байна! Хурдлаарай!”

  Энэхүү яаралтай дуудлага одоогоос бараг 7 жилийн өмнө, 2011 оны 12-р сарын 15-ны орой тийш ирсэн юм. Бага ач хүүгийнхээ орсон зам тээврийн ослыг бодох бүрд би одоо ч үргэлжлэх айдсыг мэдэрдэг ...

2019-01-30

Христийн Сэнтийн ѳмнөх шүүлт—Бүдэрч унахын өмнөх дээрэлхүү зан


Бүдэрч унахын өмнөх дээрэлхүү зан
Байшуэ   Шэньян хот

  Ажлын шаардлагаар намайг өөр ажилд шилжүүлсэн юм. Тухайн үед би Бурханд маш их талархаж байлаа. Надад маш олон зүйл дутагдаж буй мэт санагддаг байсан ч Бурханы тэнгэрлэг дэмжлэгээр ийм гайхалтай сайхан ажлын талбарт үүрэг гүйцэтгэх боломж олдож билээ. Бурханы ачийг хариулахын тулд бүхий л талаараа хичээж ажиллана гэж би зүрх сэтгэлдээ Бурханд тангараглав.