Бурхан эрэгтэй юу, эмэгтэй юу? Бурханд тогтсон хүйс гэж бий юу? Энэ бол Христэд итгэгч олон хүнийг будилуулдаг асуулт боловч хэн ч тодорхой тайлбарлаж чаддаггүй. Тэгвэл Бурханы хүйсийн нууцыг энэ өгүүлэл илчлэх болно.
Бурханд тогтсон хүйс гэж байдаггүйг би эцэстээ ойлгосон
Австрали, Шинюань
Бурхан үнэхээр тогтсон хүйстэй юу? Эзэн Есүс эрэгтэй болж махбодод ирсэн, гэхдээ энэ нь Бурхан эрэгтэй гэдгийг илтгэдэг үү? Энэ бол хэний ч тодорхой тайлбарлаж чаддаггүй асуулт билээ. Бас би Бурханы талаар ямар ч мэдлэггүй, Бурханы хүйсийн тухай үзлээр дүүрэн байсан учраас Эзэнийг угтан авах боломжоо алдах шахсан юм. Иймээс би өөрийн туршлагын тухай доор өгүүлэх бөгөөд энэ тус болно гэж найдаж байна.
Үзэлтэй маань нийцдэггүйгээс болж бид Зүүний Аянгыг судлахаас татгалзах ёсгүй.
Би бага байхдаа ээжтэйгээ хамт цуглаанд оролцохоор орон нутгийн гэр чуулганд очсон билээ. Бид Бурханы хүйстэй холбоотой үнэний талаар ярилцах үед пастор авга ах маань бидэнд Библийн дараах эшлэлүүдийг үргэлж нөхөрлөдөг байсан юм, “Эцэг минь, цаг нь ирлээ; Хүү тань Таныг алдаршуулахын тулд Хүүгээ алдаршуулаач” (Иохан 17:1). “Тэр эмэгтэйд хандан, “Би чиний уй гашуу, ухамсрыг нэмэгдүүлэх болно; уй гашуу чамд үр удмыг чинь авчирч; хүсэл зорилго чинь нөхөртөө чиглэж, - нөхөр чинь чамайг захирах болно” гэв. (Эхлэл 3:16) “Жирэмсний чинь зовлон зүдгүүрийг Би улам ихэсгэнэ. Өвдөж зовж чи үр хүүхдээ төрүүлнэ. Эр нөхрөө чи эрмэлзэнэ, Эр чинь чамайг эзэгнэнэ гэв.” (1Коринт11:3). Ах маань ингэж хэлсэн, “Эзэн Есүс тэнгэрийн Бурханыг Эцэг хэмээн дуудсан. Тэнгэрийн Бурхан Эзэн Есүсийг Хүү хэмээн дуудсан. Тэд Эцэг Хүү байсан юм хойно, энэ нь Бурхан эрэгтэй гэсэн утгыг агуулдаг. Түүнчлэн, эмэгтэй хүн бол хүн төрөлхтний нүглийн эх сурвалж бөгөөд хараагдсан байдаг; эрэгтэй хүн бол эмэгтэй хүний тэргүүн. Иймээс Бурхан бол эрэгтэй.” Тийнхүү би зүрх сэтгэлдээ Бурхан эр хүйстэй бөгөөд эрэгтэй хүн болж эргэн ирнэ гэдэгт бат итгэдэг байв. Нэг өдөр би Ли эгчтэй уулзсан юм...
2018 оны 4-р сарын нэгэн өдөр би Ван эгч, Ли эгч хоёртой Фэйсбүүкээр танилцав. Бид ихэвчлэн онлайнаар цуглаан хийдэг байлаа. Нэг удаа Ли эгч, Эзэн Есүс аль хэдийн бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан болж эргэн ирсэн бөгөөд бидний дунд амьдардаг хэмээн гэрчлэв. Энэ мэдээг сонсоод би гайхах баярлах зэрэгцэн байв. Эзэн Есүс эргээд ирчихсэн учраас би баяртай байлаа. Өөрийг нь угтан авахад бэлэн болохоос минь өмнө Эзэн Есүс эргээд ирсэн учраас би гайхсан юм. Тэр орой цуглааны дараа би орон дээрээ хэвтээд, догдолсондоо унтаж чадсангүй. Иймээс би интернэтээр Төгс Хүчит Бурханы Чуулганы тухай мэдээлэл хайхаар бослоо. Үүний дүнд би эгчийн номлосон зүйл нь Зүүний Аянгын номлол болохыг олж мэдэв. Авга ах маань намайг бага байхад, Зүүний Аянга Эзэний хоёр дахь эргэн ирэлтийг эмэгтэй хүний дүртэй гэж гэрчлэл хийдэг гэж үргэлж хэлж, үүнд итгэхгүй байхыг надаас хүсдэг байсныг санасан учраас би цочирдлоо. Тухайн үед, зүрх сэтгэл минь өөртэйгөө тэмцэлдэж байв. “Сүүлийн энэ хэдэн өдөр Ли эгчийн яриаг сонсоод би, жинхэнэ Христийг хуурамч Христүүдээс хэрхэн ялгах, хүн төрөлхтнийг Сатан ялзруулсан тухай үнэн, Эзэний ирэлтийн тухай зөгнөлийн биелэл, хэрхэн Эзэний эргэн ирэлтийг угтан авдаг ухаалаг охин байх тухай гэх мэт олон үнэнийг ойлгосон. Эдгээр үнэн нь надад Бурханы ажлын тухай шинэ мэдлэг олж авч, Библи дэх олон нууцыг ойлгох боломж олгосон. Би үргэлжлүүлэн судлах уу, эсвэл Ли эгчтэй дахин цуглаан хийхээс татгалзах уу?” Бүхэл шөнөжин би энэ зүйлийг ахин дахин бодож байсан юм.
Эцэст нь өглөө болов. Надтай цуг судлахаар Европт байсан Ван эгч рүү будилааныхаа тухай хэлэх гэж даруй залгалаа. Миний хэлснийг сонсоод эгч, “Надад бас жаахан эргэлзээ байна, гэхдээ бид нэгэнт судалж эхэлсэн юм хойно, асуултуудыг тодорхой ойлгох хэрэгтэй. Ли эгчийн нөхөрлөдөг зүйл үнэнтэй нийцвэл хоёулаа үргэлжлүүлэн судалъя. Нийцэхгүй бол судлахаа болиход тийм ч их оройтохгүй” гэж хэлэв. Би нэг хором бодоод, эгчийн зөв санагдлаа. Тэгээд бид хамтдаа Эзэнд залбирч, зөвийг буруугаас хэрхэн ялгахыг мэддэг болгооч гэсэндээ бидэнд мэргэн ухаан хайрлахыг гуйлаа.
Бурхан бас эмэгтэй хүний бие махбодтой болж болдог болж таарав.
Шөнө бид цугларч, би Ли эгчид будилсан гэдгээ илэрхийлэн ингэж хэлэв, “Эгч ээ, би өнгөрсөн шөнө интернэтэд орж, ‘Төгс Хүчит Бурхан’ гэж хайхад дахин нэг удаа махбод болсон Бурхан нь эмэгтэй гэдгийг олж мэдлээ. Гэхдээ би Бурхан яг л Эзэн Есүс шиг эрэгтэй гэж итгэдэг. Эзэн Есүс “Эцэг минь, цаг нь ирлээ; Хүү тань Таныг алдаршуулахын тулд Хүүгээ алдаршуулаач” (Иохан 17:1). гэж хэлсэн нь Библид тэмдэглэгдсэн байдаг. Эзэн Есүс тэнгэрийн Бурханыг Эцэг гэж дуудсан. Тэнгэрийн Бурхан Есүсийг Хүү гэж дуудсан. Тэд Эцэг, Хүү хоёр тул энэ чинь Бурхан эрэгтэй гэдгийг илтгэдэггүй гэж үү? Тэгэхээр, Бурхан эргэж ирэхдээ эрэгтэй байх ёстой гэж би бодож байна. Тэр яаж эмэгтэй байж болох юм бэ?”
Үүнийг сонссоныхоо дараа Ли эгч надад тэвчээртэйгээр ийнхүү хэлэв, “Эгч ээ, Эзэн Есүсийн айлдсан энэ өгүүлбэрийг бид яг яаж ойлгох ёстой тухайд Төгс Хүчит Бурханы үгийг харцгаая. Төгс Хүчит Бурхан хэлэхдээ, “Есүс залбирах үедээ тэнгэр дэх Бурханыг Эцэг хэмээн дуудахдаа, зөвхөн бүтээгдсэн хүний өнцгөөс, мөн Бурханы Сүнс Өөрийгөө энгийн, жирийн хүн шиг хувцаслаж, бүтээгдсэн зүйлийн гадаад бүрхүүлтэй байсан учраас л ингэсэн юм. Хэдий Түүний дотор Бурханы Сүнс байсан ч, Түүний гадаад байдал нь энгийн хүн байсан; өөрөөр хэлбэл, Есүсийг Өөрийг нь оролцуулаад бүх хүний хэлдгээр Тэр ‘хүний Хүү’ болсон байлаа. Тэр хүний Хүү гэж дуудагдаж байсныг харгалзан үзвэл, Тэрээр энгийн хүмүүсийн жирийн гэр бүлд төрсөн хүн (эрэгтэй эсвэл эмэгтэй ч бай, ямар ч тохиолдолд хүний гадаад төрхтэй) байсан юм. Тиймээс тэнгэр дэх Бурханыг Есүс Эцэг хэмээн дуудсан нь анх та нар Түүнийг Эцэг гэж дуудсантай адил; Тэр бүтээлийн хүний өнцгөөс ингэсэн.” Эдгээр үгнээс бид, Эзэн Есүс залбиран тэнгэрийн Бурханыг Эцэг гэж дуудах үедээ бүтээгдсэн зүйлийн өнцгөөс тэгсэн гэдгийг харж болно. Энэ нь Эзэний залбирлыг хэлэхдээ бид тэнгэрийн Бурханыг Эцэг гэж дууддагтай адил. Энэ нь Эзэн Есүсийн даруу, дуулгавартай байдлыг илчилдэг боловч Бурхан эрэгтэй гэсэн утгатай биш юм. Эхлэл 1:27-д “Ингээд Бурхан хүнийг Өөрийн дүр төрхөөр бүтээж, Бурханы дүр төрхөөр түүнийг бүтээжээ; эрэгтэй, эмэгтэй хүнийг Тэр бүтээв.” гэж хэлдгийг санацгаая. Эндээс бид Бурхан эрэгтэй эмэгтэй хүнийг Өөрийн дүрээр бүтээсэн гэдгийг олж мэддэг. Хэрэв бид буруу үзэлтэйгээ зууралдаж, Бурхан эрэгтэй бие махбодтой болох ёстой гэж бодвол, Бурхан эмэгтэй хүнийг Өөрийн дүрээр бүтээснийг яаж тайлбарлах болж байна вэ? Энэ чинь Эхлэлтэй зөрчилдөх биш үү? Үнэндээ Бурхан эрэгтэй хүнийг төдийгүй, эмэгтэй хүнийг ч Өөрийн дүрээр бүтээж чаддаг. Тиймээс Бурхан бас эрэгтэй юм уу, эмэгтэй бие махбодтой болж чаддаг. Иймээс бид Бурхан бол эрэгтэй гэх баттай дүгнэлт хийж болохгүй.”
Эгчийн нөхөрлөхийг сонсоод зүрх сэтгэлийг минь хүлж байсан зарим дөнгө тайлагдав. Эзэн Есүс залбирангаа тэнгэрийн Бурханыг Эцэг гэж дуудахдаа бүтээгдсэн зүйлийн өнцгөөс тэгсэн болохыг би ухаарсан юм. Гэхдээ энэ нь Бурхан эрэгтэй гэсэн үг биш. Түүнчлэн Бурхан эрэгтэй, эмэгтэй хүнийг Өөрийн дүрээр бүтээсэн. Иймээс Бурхан эрэгтэй юм уу, эмэгтэй бие махбодтой болж чадна.
“эмэгтэй хүний тэргүүн бол эр хүн” гэдэг үг Бурхан эрэгтэй гэдгийг нотолдог уу?
Унтахынхаа өмнө би орон дээрээ хэвтээд Ли эгчийн нөхөрлөснийг эргүүлэн бодов. Энэ нь сайтар үндэслэлтэй санагдсан боловч Библи дэх дараах эшлэлүүдийг санаад дахин эргэлзэж эхэллээ, “Жирэмсний чинь зовлон зүдгүүрийг Би улам ихэсгэнэ. Өвдөж зовж чи үр хүүхдээ төрүүлнэ. Эр нөхрөө чи эрмэлзэнэ, Эр чинь чамайг эзэгнэнэ гэв.” (Эхлэл 3: 16), “Гэвч, эрэгтэй хүн бүрийн тэргүүн бол Христ; эмэгтэй хүний тэргүүн бол эр хүн; Христийн тэргүүн бол Бурхан гэдгийг та нарт мэдэгдэхийг Би хүсэж байна” (1 Коринт 11:3). Би, “Эдгээр эшлэлд эмэгтэйчүүд бол хараагдсан гэж тодорхой хэлсэн байна. Бурхан эмэгтэй бие махбодтой болбол яаж эрх мэдэлтэй байж чадах билээ? Түүнчлэн, урьд нь Эзэний дийлэнх шавь эрэгтэй байсан; одоо бараг бүх номлогч, пасторууд бас эрэгтэй байдаг. Тэгвэл Бурханы хоёр дахь ирэлт яаж эмэгтэй хүний дүртэй байж болох билээ?” гэж бодлоо. Би эдгээр асуултыг ахин дахин эргэцүүлж эхэлсэн бөгөөд тэр шөнө унтаж чадсангүй.
Дараа өдрийн орой нь би Ли эгчээс дуудлага хүлээн аваад, эгчид эргэлзээнийхээ талаар хэллээ. Эдгээрийн талаар сонсоод эгч ингэж нөхөрлөв, “Үнэндээ, Ева сайн мууг мэдүүлэгч модны жимсийг идсэний дараа Ехова Бурхан түүнд “Эр нөхрөө чи эрмэлзэнэ, Эр чинь чамайг эзэгнэнэ гэв.” гэж хэлсэн байдаг. Бурхан хүн төрөлхтнийг эв найртай амьдруулахыг зорьдог. Энэ бол газар дэлхий дээр амьдардаг бүх бүтээгдсэн хүнд Бурханы тавьдаг шаардлага юм, иймээс энэ нь бидний мөрдөх ёстой зүйл боловч энэ нь бие махбодтой болсон Бурхантай огт хамаагүй. Энэ нь, Хуулийн эрин үед Ехова Бурхан хүн төрөлхтнөөс Амралтын өдрийг мөрдөхийг шаардсантай адил. Эдгээр нь Бурханы бус, хүн төрөлхтний мөрдөх ёстой зүйл байсан. Иймээс бид Эзэн Есүсээс эдгээрийг мөрд гэж шаардаж болохгүй. Мөн Марк 2:27-28-д Эзэн Есүс ингэж хэлсэн, “Хүн Амралтын өдрийн төлөө биш, Амралтын өдөр хүний төлөө бий болсон. Тиймээс хүний Хүү бол Амралтын өдрийн ч Эзэн мөн.” Үүний адилаар ‘эрэгтэй хүн эмэгтэй хүний тэргүүн’ гэдэг үг нүгэл үйлдсэн хүн төрөлхтөнд чиглэсэн байсан. Иймээс бид Бурхан эмэгтэй бие махбодтой болж болохгүй гэж тогтоохдоо энэ эшлэлийг ашиглаж болохгүй юм.”
Бурхан эмэгтэй болж хүмүүст харагдахын ач холбогдол юу вэ?
Түүний нөхөрлөхийг сонсоод би эдгээр үг нь хүмүүс бидэнд хандсан гэдгийг, мөн бие махбодтой болсон Бурханы хүйсийг хязгаарлахад эдгээр эшлэлийг ашиглах ёсгүй гэдгийг ухаарсан юм. Гэхдээ Бурхан одоо яагаад эмэгтэй болж бидэнд илэрснийг бас л ойлгохгүй байлаа. Хэрэв Бурхан эрэгтэй болж илэрсэн бол хүлээн зөвшөөрөх нь бидэнд илүү амар байх байсан биш үү? Бурханы ажлыг хэрэгжүүлэхэд илүү амар байх сан бус уу? Тэгээд би асуултуудаа асуув. Тэр үед Ли эгч Төгс Хүчит Бурханы үгийн хоёр хэсгийг надад уншиж өглөө, “Есүс ирэхдээ эрэгтэй хүн байсан бөгөөд энэ удаад Тэр эмэгтэй хүн байгаа. Үүнээс чи Бурхан эрэгтэй болон эмэгтэй хүнийг хоёуланг нь Өөрийн ажилд зориулан бүтээснийг харж болох ба Түүнд хүйсийн ялгаа байхгүй. Түүний Сүнс ирэхдээ, Тэр ямар ч махан биеийг дураараа сонгон авах бөгөөд тэрхүү махан бие Түүнийг төлөөлдөг. Энэ нь Түүний махбод болсон бие мөн байх тохиолдолд эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хоёулаа л Бурханыг төлөөлдөг. Хэрвээ Есүс эмэгтэй хүн болж ирсэн бол өөрөөр хэлбэл, Ариун Сүнсээс хүү биш харин охин олдсон бол ажлын тэрхүү үе шат мөн л адилхан гүйцэтгэгдэх байсан. Хэрвээ тэгсэн бол ажлын энэ үе шат нь эрэгтэй хүнээр гүйцэтгэгдэх байсан ба ажил мөн л адилхан хийгдэж дуусах байсан. Хоёр үе шатанд хийгдсэн ажил хоёулаа ач холбогдолтой; ямар ч ажил давтагдахгүй эсвэл нөгөөтэйгөө зөрчилдөхгүй.” “Хэрвээ Тэр зөвхөн эрэгтэй хүний бие махбодтой болсон бол хүмүүс Түүнийг эрэгтэй гэж, эрэгтэй хүмүүсийн Бурхан гэж тодорхойлох байсан ба Түүнийг эмэгтэйчүүдийн Бурхан гэдэгт хэзээ ч итгэхгүй байх байсан юм. Дараа нь эрэгтэйчүүд, Бурхан бол эрэгтэй хүнтэй адилхан хүйсийнх, Бурхан бол эрэгтэй хүмүүсийн тэргүүн гэж итгэх байсан—тэгвэл эмэгтэйчүүдийн тухайд яах вэ? Энэ нь шударга бус; энэ нь давуу эрхтэй хандлага биш гэж үү? Хэрвээ ийм байсан бол Бурханы аварсан бүхэн нь Түүнтэй адилхан эрэгтэй байж, эмэгтэйчүүдийн хувьд ямар ч аврал байхгүй байх байсан юм. Бурхан хүн төрөлхтнийг бүтээх үедээ Тэр Адамыг бүтээсэн, мөн Тэр Еваг бүтээсэн. Тэр зөвхөн Адамыг бүтээгээгүй, харин эрэгтэй, эмэгтэй хүнийг хоёуланг нь Өөрийнхөө дүрээр бүтээсэн юм. Бурхан бол зөвхөн эрэгтэйчүүдийн Бурхан биш—Тэр бас эмэгтэйчүүдийн Бурхан. ”
Бурханы үгийг уншсаныхаа дараа эгч надад ингэж нөхөрлөв, “Бурхан мөн чанартаа Сүнс бөгөөд хүйсгүй. Тэр ажлын хэрэгцээнээс л үүдэн махбодод ирж, эрэгтэй юм уу эмэгтэй болж бидэнд илэрдэг юм. Бие махбодтой болсон Бурханы ажил дууссан үед Бурхан сүнсний ертөнц рүү буцах болно. Тэр үед хүйсийн ялгаа гэж байхгүй байна. Тиймээс бие махбодтой болсон Бурхан эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай, хүн төрөлхтнийг аврах ажлыг гүйцэтгэж бас л чадна. Эцсийн өдрүүдэд Бурхан эмэгтэй хүн болж ажиллахаар ирдэг нь бодит ач холбогдолтой. Эзэн Есүс тухайн үед ажлаа хийх гэж эрэгтэй хүний дүрээр ирсэн учраас хүмүүс бүгд Бурхан бол эрэгтэй гэж итгэсэн. Хэрэв Бурхан энэ удаад ажлаа хийх гэж эмэгтэй болж ирээгүй бол хүмүүс үүрд Бурханыг эрэгтэй гэж бодох байсан ба Бурхан бол эрэгтэйчүүдийн Бурхан бөгөөд эрэгтэйчүүд үүрд эмэгтэйчүүдээс илүү ахицтай байна гэж бид бодох байсан. Эцсийн өдрүүдэд Бурхан бидний үзэл, төсөөллийг сөрж, Бурхан зөвхөн эрэгтэй бие махбодтой болж болно гэх эндүү ташаа үзэл санааг маань өөрчилж, Бурхан бол бүх хүн төрөлхтний Бурхан бөгөөд эрэгтэй, эмэгтэй аль алиных нь бие махбодтой болж чадна гэдгийг харуулах гэж эмэгтэй бие махбодтой болсон юм.”
Бурханы үг болон эгчийн нөхөрлөлийг сонсоод би тодорхой хэмжээнд гэгээрэв. Бурханд хүйс байдаггүй болж таарлаа. Бие махбодтой болсон Бурхан эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай, Бурханы Сүнсний өмссөн махбод мөн л бол Тэрээр Бурхан Өөрөө мөн юм. Эцсийн өдрүүдэд Бурхан Өөрийнх нь тухай бидний буруу үзлийг өөрчлөхийн тулд эмэгтэй болж илрэн ажиллаж байгаа бөгөөд Бурхан бол шулуун шударга, зөвт гэдгийг, эрэгтэй, эмэгтэй хүмүүс Түүний өмнө эрх тэгш гэдгийг, бас Тэр эрэгтэйчүүдийг төдийгүй эмэгтэйчүүдийг авардгийг харах боломжийг бидэнд олгодог. Бурхан хэрвээ тэгээгүй бол бид Түүний талаар бодит мэдлэггүй байх байсан. Бурханы хийдэг зүйл маш их утга учиртай. Би үргэлж үзэл, төсөөллөөрөө амьдарч, Бурханыг эрэгтэй гэж хязгаарлаж байснаа санав. Бурхан ажлаа хийхээр эмэгтэй хүн болж илэрснийг сонсоод би эргэлзээгээр дүүрэн байсан. Төгс хүчит Бурханы үг миний будилааныг бага багаар шийдэж өгөөгүй сэн бол Төгс Хүчит Бурханы ажлаас би гарцаагүй татгалзаж, Эзэнийг угтан авах боломжоо алдах байсан юм. Ингэж бодоход самсаа минь шархирч, мэлмэрэх нулимсаа би барьж чадсангүй. Би нигүүлсэл, авралынх нь төлөө Бурханд чин сэтгэлээсээ талархсан юм.
Хүндэт ах эгч нар аа, би туршлагаа хуваалцаж дууслаа. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг судалж байсан тэр үеийг санах бүрийдээ сэтгэл минь ихэд хөдөлдөг юм. Би Бурханы талаар ямар ч мэдлэггүй байсан учраас Эзэнийг угтан авах боломжоо алдах шахсан билээ. Гэхдээ Бурхан намайг өршөөсөн—Тэр надтай нөхөрлөх эгчийг зохицуулж, намайг үгээрээ гэгээрүүлж, замчилсан—иймээс би Бурханы хүйсийн тухай үнэнийг ойлгож, Түүний өмнө эргэн очиж чадсан билээ. Бурханд талархъя!
No comments:
Post a Comment