2019-02-01

Миний замд тээглэхийг орчин үеийн фарисайчуудад бүү зөвшөөр

Төгс Хүчит Бурхан, Төгс Хүчит Бурханы Чуулган, Зүүний Аянга, сайн мэдээ, Библи,

Миний замд тээглэхийг орчин үеийн фарисайчуудад бүү зөвшөөр
Франц, Жианан

  Чуулган эзэнгүйдээд байх үед Сайн мэдээ надад хүрсэн. 
  
  Би 2015 оны 04 дүгээр сард Хятадын хилийн чанад дахь Христчин Чуулгануудын уулзалтанд оролцсон юм. Эхлээд би сүм дэх амьд үзэгдлийг харав. Ах, эгч нар ариун харилцааны санаачлага гаргасан, түүнээс ч илүү зүйл юу вэ гэвэл янз бүрийн Христчин нөхөрлөлүүд хийгдсэн. Пастор нь маш их ачлалтай, бас ах, эгч нарыг хайрладаг юм шиг санагдсан. Тухайлбал, хэн нэгэн өвдвөл пастор хамт ажиллагсдаа тухайн хүний төлөө залбирахад удирдана; цуглаанд ирээгүй итгэгчийнд тэд очиж уулзана. Би тэр үед гал цогтойгоор итгэлийн мөрийг хөөж байсан бөгөөд тэр пастор намайг теологи судлахад бэлтгэсэн. Гэсэн хэдий ч, хэсэг хугацааны дараа янз бүрийн Христчин нөхөрлөлүүд байдгийг би мэдсэн боловч, ердөө л маш цөөхөн хүмүүс цуглаанд оролцохоор, сургаал сонсохоор ирэв. Жишээлбэл, долоо хоног бүр Библи судлалын цуглааны өмнө хориос гучин хүн хоол идэхээр ирнэ; гэвч цуглаан эхлэхэд зургаа, долоон хүн үлдэнэ. Хэдэн итгэгч Библи судлалын цуглаанд оролцохоор үлдсэн боловч зүүрмэглэж байсан. Энэ үзэгдлийг хараад пастор асуудлыг шийдвэрлэж хэзээ ч чадаагүйгээр үл барам тэднийг цуглаанд ирээгүй хүмүүсээс илүү дээр гэж хэлсэн. Бас зарим нөхөрлөлүүд өөрсдийнхөө зохион байгуулсан үйл ажиллагаанд илүү олон хүмүүсийг оролцуулахын тулд янз бүрийн төрлийн түргэн зууш, хүч тэнхээ сэлбэх зуушнуудыг хийдэг болохыг би бас мэдэв. Би Эзэнд үйлчилж таарсан гэхдээ миний сүнс харанхуй, хоосон байгааг би мэдэрсэн юм. Ийм шалтгаанаар би байнга залбирч, биднийг тэнгэр лүү авч явахаар Эзэн үүлнээс бууж ирэхийг хүлээсэн. 

  Миний залбирлыг сонссоны төлөө Эзэнд талархъя. 2017 оны эхээр чуулганы эгч нартай хамт хаврын зугаалгаар явахдаа би Төгс Хүчит Бурханы Чуулганы Зиень ах, Лиү ах хоёрыг таньдаг болов. Дараа нь бид сүм эзгүйрч байгаа шалтгааны талаар ярилцлаа. Тэдний нөхөрлөлөөс би бүхий л шашны ертөнц одоогийн байдлаар эзгүйрч хоосроод байгааг олж мэдлээ. Тийм учраас ах, эгч нарын итгэл, хайр сул дорой байгаа. Түүн дээр нэмээд хэлэхэд пасторуудад номлох шинэ зүйл юу ч байхгүй. Энэ үзэгдэл Амос номны 8:11-р ишлэлийн биелэл байв: “Харагтун, газар дээр өлсгөлөн илгээх өдрүүд ирлээ, талхаар өлсөж, усаар цангах биш, харин Еховагийн үгийг сонсохын төлөө өлсөнө гэж Ехова Бурхан айлдлаа” (Амос 8:11). Дараа нь бид Эзэний эргэн ирэлтийн тухай сэдвээр ярилцав. Эзэний эргэн ирэлтийг би байнга хүсэн санааширч байсан учраас энэ сэдвийг үргэлжлүүлэн эрэлхийлж нээлт хийхийг зорьсон.

  Миний үзэл үгүй болж би Эзэний эргэн ирэлтэнд талархан баясав. 

  Дараа нь Төгс Хүчит Бурханы Чуулганы хоёр ах надад Эзэн Есүс аль хэдийнэ бие махбод болон эргэж ирсэн ба сүүлчийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хийж байгаа тухай гэрчлэв. Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс. Энэ нь Библид бичигдсэн зүйлийн биелэл: “Учир нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл цахилдаг аянга шиг; хүний Хүү ч бас Өөрийн өдөртөө тийнхүү байх болно.” (Лук 17:24)

  Зиень ах бас надтай хүний Хүүгийн ирэлтийн нууцын талаар нөхөрлөв. Эзэн Есүс аль хэдийнэ бие махбод болож ирсэн гэдэг мэдээг сонсоод миний гайхах, баярлах хоёр зэрэгцсэн. Би Библи дэх үгсийн талаар бодохгүй байж чадаагүй: “Шөнө дунд хашхирах дуу гарч, ‘Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ.” (Матай 25:6). “Тиймээс та нар бас бэлэн бай. Хүний Хүү та нарын бодоогүй цаг мөчид ирнэ”  (Матай 24:44). Өнгөрсөн хугацаанд би эдгээр ишлэлийг уншихдаа тэдгээр нь юуны тухай болохыг ойлгодоггүй байжээ. Тэдгээр нь Эзэний сүүлчийн өдрүүд дэх бие махбод бололтын нууц ажлын тухай өгүүлдэг үү? Гэсэн ч энэ мөчид би бодлоо: Библид ч бас Эзэн Есүс үүлээр ирж бидэнд харагдана гэдгийг хэлсэн эш үзүүллэг бүхий олон газар бий. Газар дэлхий дээр энэ нь юу гэсэн үг вэ? Эргэлзээнийхээ тухай намайг ярьсны дараа Лиү ах нөхөрлөсөн: “Библид Эзэн Өөрийн хүч чадал, агуу алдар цуутайгаа үүлэн дээр бууж ирэх тухай хэлсэн олон эш үзүүллэг байдаг. Энэ бол баримт. Хэдий тийм боловч Эзэн нууцаар ирэх тухай эш үзүүлсэн: “Харагтун, Би хулгайч мэт ирнэ” (Илчлэл 16:15). “Тиймээс та нар бас бэлэн бай. Хүний Хүү та нарын бодоогүй цаг мөчид ирнэ” (Матай 24:44). “Харин тэр өдөр цагийг хэн ч мэдэхгүй, тэнгэр дэх тэнгэрэлчүүд ч, Хүү ч мэдэхгүй, зөвхөн Эцэг л мэднэ” (Марк 13:32). зэрэг хэд хэдэн газар байдаг. Сударын эдгээр хэсгээс бид, Эзэний ирэх арга зам бидний төсөөлж байгаатай адил хялбархан байхгүй гэдгийг харж болно. Эзэн эргэж ирэх хоёр зам бий: нэг нь нууцаар, нөгөө нь олон нийтийн дунд ирэх.   Энэ нь бие махбод болсон Эзэн сүүлчийн өдрүүдэд хүнийг шүүх, ариусгах, аврах ажил хийхээр нууцаар ирнэ гэсэн үг. Цаг хугацааг төгсгөх ажлаараа Тэр ялагчдын бүлгийг бий болгосны дараа бие махбод болсон Бурханы нууц ирэлтээрээ хийх ажил төгсгөлдөө хүрнэ. Улмаар тийм учраас Бурхан сайныг шагнах, ёрын мууг шийтгэх шийтгэлээ эхлүүлэхээр том гай гамшгийг доош илгээнэ. Гай гамшгийн дараа Эзэн үүлэн дээр илрэн хэмжээлшгүй олон хүнд нийтэд нь харагдана. Тэгэхэд, Эзэн Есүсийн илээр бууж ирэх тухай эш үзүүллэгүүд бичигдсэнчлэн биелнэ: “Тэгээд хүний Хүүгийн тэмдэг тэнгэрт илрэн харагдана: газар дээрх бүх овог гашуудан уйлах ба тэд хүний Хүү тэнгэрийн үүлэн дээр хүч чадал, агуу алдартайгаар ирэхийг харах болно” (Матай 24:30).  “Харагтун, Тэр үүлсийн хамт ирнэ; нүд бүр Түүнийг харна, Түүнийг жадалсан хүмүүс ч бас харна: газар дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудна.” (Илчлэл 1:7). Эзэн үүлэн дээр олон нийтэд илрэхийг бид харах үед бие махбод болсон Бурханы нууц ажлыг хүлээн авахыг эсэргүүцсэн хэн боловч аврагдах боломжоо гарцаагүй алдана; Түүнийг жадалсан хүмүүс эсвэл Төгс Хүчит Бурхан-сүүлчийн өдрүүдийн Христийг эсэргүүцсэн, буруутгасан гэж бидний хэлж чадах хүмүүс өөрсдийнх нь эсэргүүцэж буруутгаж байсан Төгс Хүчит Бурхан эргэн ирсэн Эзэн Есүс яг мөн болохыг харах тул аргаа барж цээжээ дэлдэнэ, гашуудан уйлж шүдээ хавирна. Тиймд тэр мөчид дэлхийн бүх овог гашуудах үзэгдэл бий болно. Харин бие махбод болсон Бурхан шүүлтийн ажлаа нууцаар хийх үед Эзэн олон нийтэд үүлэн дээр илрэн гарахыг бид харахгүй гэдэг нь ойлгомжтой.”

  Хоёр ахын хуваалцсан зүйлээс би ойлголоо: Эзэн Өөрийн үгээ нууц арга замаар хэлэхийн тулд бие махбод болсон, дараа нь Тэр ажлаа хийх явцдаа ялагчдын бүлэгт хүрээд, сайныг шагнаж, ёрын мууг шийтгэхийн тулд Өөрийгөө тоо томшгүй олон хүнд илчилнэ. Тэдний нөхөрлөл намайг бүрэн сэнхрүүлэв. Би Төгс Хүчит Бурханы Чуулганыг үнэнээсээ судлан шинжлэхээр шийдлээ. Хэсэг хугацаанд судлан шинжилсний дараа би Бурханы гурван үе шаттай ажлын доторх түүх, төгсгөлийн эрин үе дэх шүүлтийн ажлын утга учир, арга хэрэгсэл мөн Бурханы бие махбод бололт зэрэг үнэний олон талыг мэдсэн. Төгс Хүчит Бурхан бол бидний удаан хүлээсэн Эзэн Есүс мөн гэдэгт би хатуу итгэлтэй байлаа. Удалгүй би Төгс Хүчит Бурханы Чуулганы цуглаануудад оролцож эхэлсэн юм.

  Пастортай тэмцсэн минь

  2017 оны 05 дугаар сард Пастор Ли намайг сүүлчийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн авсан хэмээн сэжиглэж надад хоёр удаа мессеж илгээн сүмд түүнтэй хоёулхнаа уулзаж ярилцах талаар мэдээлсэн. Түүний мессежийг уншаад би гайхаж бас цухалдав. Би бодлоо: Урьд нь тэр, цуглаанууд дээр Төгс Хүчит Бурханыг олон нийтийн дунд буруутгасан бас биднийг Төгс Хүчит Бурханы Чуулганы ах,эгч нартай холбогдоход саад хийж, сэргийлж байсан. Саяхан тэр, интернет сүлжээнд бүлгээр харилцан ярилцах үедээ өөрөө Төгс Хүчит Бурханыг эсэргүүцэн, буруутгаж байгаа видео бичлэгээ бусадтай хуваалцсан. Хэрвээ намайг эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн авсан гэдгийг тэр мэдвэл надтай хэрхэн харьцах бол гэж би бодов. Тэр намайг Төгс Хүчит Бурханыг доромжлоход хүргэх гэж хүчлэх болов уу эсвэл зөв арга замыг нягтлан судлахыг маань болиулах гэх болов уу? Би маш их айв. Тиймд би Бурханы өмнө ирж залбирсан: “Төгс Хүчит Бурхан минь. Миний анхны сүмийн ах, эгч нар маань намайг Таны шинэ ажлыг хүлээн авсан тухай мэдсэн байх. Тэд надтай сүмд уулзаж ярилцахаар болзсон. Тэд юу хийхийг хүсэж байгааг би мэдэхгүй. Бурхан минь! Та бол тэнгэр, газар болон бүх зүйлийг хяналтандаа байлгадаг Захирагч. Та бол хүний зүрх сэтгэлийн гүнийг хардаг Бурхан. Тэд юу ч хэлсэн бай хамаагүй, Та надад зөв зүйтэй үгсийг, бас өөртөө итгэх итгэл, мэргэн ухаан өгч, намайг тэдний эсрэг зогсохыг зөвшөөрөөч.” Залбирсныхаа дараа би энэ зүйлийг Төгс Хүчит Бурханы Чуулганы ах, эгч нарт хэлэв. Тэд надад Бурханы өмнө ирж илүү их залбир гэж хэлсэн. Нэмээд бас тэд надад хэрвээ пастор болон ахлагч нар үнэнийг эрэлхийлэх эсвэл нягтлан судлах зүрх сэтгэлгүй харин Төгс Хүчит Бурханыг шууд буруугтаж, эсэргүүцвэл Бурханы талд зогсож үнэнийг хамгаалж, Түүнд гэрчлэл хийхийг захиж сануулав. Бурханд талархъя. Ах, эгч нарын үг намайг онцгой итгэмжтэй, тэдэнтэй уулзах хангалттай зоригтой болгов. 

  Товлосон цагтаа би сүм дээр ирэхэд Пастор Ли бас хоёр үйлчлэгчийн хүлээж байсан нэг өрөөнд намайг дуудан оруулав. Би тэр даруй сандарч дотроо Бурханд хандан хурдхан залбирлаа: Бурхан, зүрх сэтгэлийг минь хамгаалж надад зүй зохистой үгийг өгөх болтугай, ингэснээр би Таны төлөө гэрчлэл хийж чадна. Намайг суусны дараа Пастор Ли шууд л асуув: “Чи номлолыг нь сонсох гэж танихгүй хэдэн хүнийг гэртээ хүлээн авсан тухай би сонслоо. Чи манай сүмд Эзэний ажлыг хүлээн авсан, тиймд бид чамд анхаарал тавих ёстой. Бид чиний төлөө санаа зовж байна. Бид үүнийг чиний сайн сайхны төлөө хийж байна.” Түүний үгийг сонсоод сэтгэл маань их тавгүйтэж бодлоо: Та яагаад намайг хязгаарлаж хориод байгаа юм бэ? Та яагаад намайг дандаа хайрцаглаж, хянахыг хүсдэг юм бэ? Би үнэн замыг судалж, нягтлан шинжлэх эрх чөлөөтэй.” Тэгээд би шударгаар буурь суурьтай хэлсэн: “Иймээс итгэл нь сонсохоос, сонсох нь Христийн үгээр ирдэг”  (Ром 10:17).

  Та бидэнд танихгүй хүмүүсийг хүлээн авч эсвэл бусдын сургаалыг сонсохыг зөвшөөрдөггүй. Энэ чинь Эзэний сургаалтай нийцэх үү? Үнэн хэрэгтээ, Төгс Хүчит чуулганы ах, эгч нартай хэдхэн удаа нөхөрлөөд би тэдний номлол үнэхээр агуу, бас Ариун Сүнсний гэгээрүүлэлт бүхий юм байна гэж бодсон. Тэд Библи дэх Бурханы ажил болон нууцын талаар намайг мэдлэгтэй болгож, миний амьдрал дахь янз бүрийн хүндрэлүүдийг үнэний тухай нөхөрлөлөөр дамжуулан шийдвэрлэж чаддаг. Тэдний нөхөрлөл болон сургаалуудад Ариун Сүнсний ажил байдаг …” Намайг ярьж дуусахаас өмнө Пастор Ли ууртайгаар яриаг маань таслав. Дараа нь тэр Төгс Хүчит Бурханыг доромжилсон хэдэн үгийг  аймшигтай хэрцгийгээр хэлэв. Би түүнд хатуу ширүүнээр хэлсэн: “Та Зүүний Гэрэл-ийн ах, эгч нартай холбоо барьсан уу? Та Төгс Хүчит Бурханы ажлыг эрэлхийлж нягтлан судалсан уу? Тэгээгүй мөртлөө та Төгс Хүчит Бурханы Чуулганыг санааныхоо зоргоор буруутгаж яаж зүрхэлж байна аа? Энэ амьдралд болон хойд насанд Бурханыг доромжлох гэм нүгэл уучилшүй зүйл учраас итгэгчийн хувьд бид Бурханыг хүндэтгэх зүрх сэтгэлтэй байх хэрэгтэй.”

  Сүнслэг тулаан дунд ялган таньж сурах нь

  Дараа нь пастор: “Эзэн Есүс бие махбодтой болж эргэн ирсэн гэж Зүүний Гэрэл гэрчилдэг. Энэ боломжгүй зүйл. Библид тодорхой хэлсэн байдаг: “Харагтун, Тэр үүлсийн хамт ирнэ; нүд бүр Түүнийг харна, Түүнийг жадалсан хүмүүс ч бас харна: газар дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудна.” (Илчлэл 1:7) Tийм учраас Эзэн эцсийн өдрүүдэд үүлэн дээр ирнэ.” гэж хэлэв. Түүний үгийг сонсоод би, Зиень ах надтай нөхөрлөхөд энэ ишлэлээс юуг мэдэж авч хүлээн зөвшөөрсөн талаараа бодлоо. Тиймд би тэдэнд хэлэв: “Зөвхөн ишлэлийн шууд утгаар нь Бурханы ажлыг тодорхойлох нь бидний хувьд зохистой биш. Бодит баримт ёсоор бол хүний Хүүгийн ирэлтийн тухай дурдсан олон газар байдаг. Тухайлбал, “Учир нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл цахилдаг аянга шиг; хүний Хүү ч бас Өөрийн өдөртөө тийнхүү байх болно.” (Лук 17:24) “Харагтун, Би хулгайч мэт ирнэ” (Илчлэл 16:15) Энэ ишлэлүүд бүгдээрээ хүний Хүүгийн ирэлтийн тухай дурддаг. Хүний Хүүгийн тухай дурдсан л бол энэ нь бие махбод болсон Христэд хамаарах ёстой.” Пастор Ли үг тасалж: “хүний Хүү Эзэн Есүст хамаарна.” гэж хэлэв. Би хэллээ: “Хэрвээ энэ нь Эзэн Есүс Христэд хамаарах бол Эзэн Есүс аль хэдийнэ бие махбод болоод эргэн ирж, золилтоор нөхөн төлөх Өөрийн ажлаа дуусгасны дараа “Гэхдээ тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно” (Лук 17:25). хэмээх энэ үг хэрхэн хэлэгдсээр байж болох вэ? Харагдах боломжтой байгаачлан, энэ нь, сүүлчийн өдрүүдэд хоёр дахь удаагаа бие махбод болсон Бурханд хамаарна. Хэрвээ эргэн ирсэн Эзэн бие махбод болсон хэлбэрээр биш Өөрийн сүнслэг биеэр илэрвэл Тэр их зовохгүй гэж хэлэлгүйгээр явах бөгөөд ганцаараа энэ үеийнхэнд үгүйсгэгдэхийг зөвшөөрнө.” Дараа нь би тэдэнтэй яаж ч нөхөрлөсөн ялгаагүй тэд намайг сонсоогүй, үнэн замыг шинжлэн судлаагүй, харин Библийн утгаас өнгөцхөн зууралдсаар байлаа. 

  Энэ мөчид би зүрх сэтгэлдээ тэднийг эргэн ирсэн Эзэнийг чин сэтгэлээсээ хүсэн тэмүүлдэг хүмүүс биш гэдэг нь илэрхий болохыг тодорхой мэдлээ. Би Бурханы үгийн хэсэг ишлэлийг бодлоо: “Хоёр нүүрт хуулийн багш нар, Фарисайчууд та нар золгүй еэ!Учир нь та нар цагаанаар будсан булшны хөшөө шиг үнэндээ гаднаа сайхан харагддаг боловч дотроо үхэгсдийн яс болон бузар бүхнээр дүүрэн байдаг.” (Матай 23:27) (Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэний эрэл хайгуул л Бурханд итгэх жинхэнэ итгэл юм”-аас). Бурханы үгээр илчлэгддэг юм бүхэн үнэн. Хүний Хүүгийн ирэхийг, Эзэн хулгайч шиг ирэхийг Библийн олон хэсэгт урьдчилан хэлсэн байдаг. Энэ Пастор болон ахлагч нар бүгдээрээ библийн сургууль төгсөж Библиэр мэргэшсэн бөгөөд Эзэний төлөө олон жил ажилласан. Хэдий тийм боловч тэд, Библи дэх эш үзүүллэгүүдийн үнэн утга учрыг уншиж чаддаггүй юм байна. Тэд, Эзэнд итгэхийн зэрэгцээ, өөрсдийгөө бусдад сурталчлан харуулж улмаар хүмүүст хүндлүүлэхийн тулд Библийн утгыг өнгөцхөн судалж өөрсдийгөө теологийн онолоор зэвсэглэхэд л анхаарлаа хандуулдаг нь харагдлаа. Эндээс харвал, тэд Библийг цээжээр мэддэг болж, олон жил номлон, ажилласан боловч Бурханы талаар өчүүхэн төдий ч ойлголттой болоогүй бөгөөд Эзэн Есүс буцаж ирэх тухай шашны ойлголтод нийцүүлэн Бурханыг хязгаарлаж байна. Тэд бол үнэн хэрэгтээ мухар сохроор удирддаг хүмүүс юм. 

  Эцэст нь, намайг бууж өгөөгүйг хараад Пастор Ли хамтран ажиллагсдынхаа өмнө эгдүүцэн зэвүүцсэн маягаар хэлэв: “Би сүмээ төлөөлөн шийдвэр гарган зарлаж байна. Одооноос эхлээд чиний сүмд хийх бүх үйлчлэл зогссон. Гэртээ очоод тайвширч энэ талаар сайтар бодож үзээрэй.” Энэ мөчид сэтгэл шимшрэн нулимсаа барьж дийлэхгүй байв. Тэд миний үйлчлэлийг цуцалснаас болж би уйтгар гунигт автаагүй харин Пастор Литэй удаан хугацаанд хамт ажилласан, өнгөн дээрээ тэр маш бурханлаг хүн шиг, Эзэний ажлын төлөө тэр чадах бүхнээ хийдэг мэт санагддаг байсан, гэтэл тэд намайг зөвхөн зөв замыг нягтлан судалсны төлөө хааж боомилон хаяж байгаагийн улмаас юм. Эзэний ирэлтийг харж, хүлээхийг хэлж тэд итгэгчдэд номлодог байв. Энэ цаг үед Эзэн бие махбод болоод эргэн ирсэн. Тэд Бурханы төгсгөлийн цаг үеийн ажлын талаар эрэлхийлэхгүй, түүнийг харахгүй байна. Харин эсрэгээр, тэд хүмүүсийг зөв замыг судлан шинжилсний төлөө саад учруулж, буруутгаж байна. Энэ үзэгдлийг биеэрээ туулан мэдрээд би Эзэн Есүсийн фарисайчуудыг буруутган хэлснийг бодохгүй байж чадсангүй: “Харин та нар, хоёр нүүрт хуулийн багш нар болон фарисайчууд золгүй еэ!Яагаад гэвэл хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хааж, өөрсдөө орохгүй бөгөөд орж буй хүмүүсийг ч оруулахгүй.” (Maтай 23:13) Тэр үеийн фарисайчуудыг эргээд харъя. Тэд Библийг байнга сүмд, итгэгч нарт тайлбарладаг, хүмүүсийн өмнө залбирдаг, Библийн дүрэм журмыг ашиглан бусдыг буруутгадаг байв. Гадна өнгөн дээрээ тэд Библийг судалсан, маш их сүсэг бишрэлтэй байсан. Хэдий тийм боловч тэд Бурханы үгийг хэрэгжүүлж, Бурханы тушаалуудыг сахихын оронд зөвхөн шашны зан үйлд оролцох, шашны дүрэм журмыг ажиглан судлахад л ач холбогдол өгдөг байжээ. Тэдний үйлдэл болон үйлс Бурханы хүсэл, шаардлагаас эсрэг зүгт явдаг. Энэ бол Фарисайчуудын хоёр нүүр, Бурханыг эсэргүүцэн тэрсэлдэг мөн чанар. Өнөөдрийн пастор, ахлагч нарыг дахин харцгаая. Тэд Библид сохроор итгэж, шүтэн мөргөж, өргөмжилдөг; тэд зөвхөн шашны зан үйл мэтийн зүйлсэд голлон анхаарч тогтмол үйлчлэлүүд, өглөөний цаг, талх хуваах, Ариун Харилцаа гэх зэрэгт оролцдог; тэд итгэгчдэд номлохдоо даруу төлөв байдал, тэвчээр, зориулалт, хайр зэрэгт голлон анхаардаг. Гэвч, үнэн хэрэг дээрээ тэд Бурханыг хайрладаггүй, Бурханд дуулгаваргүй байдаг, Бурханыг хүндлэх зүрх сэтгэл ч тэдэнд огт байхгүй. Тэд ажиллаж, номлохдоо библийн тухай мэдлэгээ өргөжүүлэх, теологийн онолоос зууралдахад л ач холбогдол өгдөг. Эзэний үгийг хэрэгжүүлэх, биеэр туулан мэдрэх, Эзэний тушаалууд, шаардлагуудыг ажиглан судлах болон өөр бусад асуудлууд тулгарахад тэд эрэлхийлдэг ч гүй, нээж илрүүлдэг ч гүй, тэдгээрийг хэрэгжүүлэх, ажиглан судлахын төлөө хүмүүсийг удирдан чиглүүлдэггүй. Өөрсдийгөө сурталчлах, босгон байгуулах, хүмүүсээр хүндлүүлж, бишрүүлэхэд тэдний гол зорилго оршдог. 

  Бүдрэх чулуун дээгүүр алхан Төгс Хүчит Бурханыг дагах нь 
 
  Дараа нь, Төгс Хүчит Бурханы төгсгөлийн цаг үеийн ажлыг надтай хамт хүлээн авсан эгч ч бас пастор болон бусад хамтран ажиллагчдын хязгаарлалтаас болж зовж шаналан сүмээс хөөгдсөн тухай би мэдсэн. Пастор болон ахлагч нар бас, сүмийг бүхэлд нь битүүмжлэн сүүлийн хоёр жилийн хугацаанд сүмийн цуглаанд оролцож байсан итгэгчдийг Зүүний Гэрэл-ээс ирсэн эсэхийг мэдэх гэж нягтлан шалгасан. Мөн түүнчлэн, одоо Ням гараг бүрийн үдээс хойш тэр пастор сүмдээ Зүүний Гэрэл-ийн эсрэг номлол хийдэг болсон. Энэ мэдээг сонсоод миний уур хүрэв. Эзэнд үнэхээр итгэдэг, Түүний ирэлтийг тэсгэлгүй хүлээдэг ах, эгч нар одоо ч сүмд байгаа. Хэдий тийм боловч тэд бүгдээрээ энэ цаг мөчид эдгээр хоёр нүүртэй пастор, удирдагч нарт хүлэгдэн хянагдаад, үнэн замыг нягтлан шинжлэх боломжгүй байгаа. Энэ тухай бодоод би санаа зовнилд автав. Тэгээд би Эзэн Есүсийн үгийг бодлоо: “Харин та нар, хоёр нүүрт хуулийн багш нар болон фарисайчууд золгүй еэ!Яагаад гэвэл хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хааж, өөрсдөө орохгүй бөгөөд орж буй хүмүүсийг ч оруулахгүй.” (Maтай 23:13) Эзэн Есүс ажиллаж, номлохоор ирэхэд Эзэн Есүсийн үгийг эрх мэдэлтэй, хүч чадалтай гэдгийг Фарисайчууд тодорхой мэдэж байсан. Tэд үгсийг эрэлхийлж, нягтлан судлаагүйгээр үл барам Ариун Сүнсний эсрэг доромжилсон гэм нүгэл үйлдэж Бурханы зан чанарыг ноцтой зөрчихөд хүргэх гэж чөтгөрүүдийг хөөн явуулахын тулд чөтгөрийн хунтайжид найддаг гэж хэлэн Эзэн Есүс рүү хорлонтойгоор дайран довтолж гүтгэн гүжирдсэн. Фарисайчууд Эзэн Есүсийг доромжлон буруутгаад зогсоогүй, итгэгчдийг Эзэний авралыг алдаж авс руугаа эргэн золиос болоход хүргэж Түүнийг эсэргүүцэж, буруутгахад итгэгчдийг шахаж турхирсан. Одоо энэ пастор, ахлагч нарын хэрэгжүүлэлт тухайн цаг үеийн Фарисайчуудынхтай адил байна. Эзэн Есүсийн эргэн ирэлтийн тухай сайн мэдээг хүмүүс түгээхэд, тэд үнэн арга замыг нягтлан судлахад нь итгэгч нарт саад учруулахын тулд сүмийг хааж битүүмжиллээ. Энэ нь тэнгэрийн хаанчлалыг хүмүүсийн эсрэг хааж өөрсдийгөө ч оруулдаггүй бусдыг ч орохыг зөвшөөрдөггүй хүмүүсийн илэрхийлэл биш гэж үү? Хэдий тийм боловч, миний хувьд ойлгоход хамгийн хэцүү зүйл бол энэ пасторууд, ахлагч нар Фарисайчууд Эзэн Есүсийг эсэргүүцдэг байсан гэдэг баримтыг сайн мэддэг, гэхдээ тэд яагаад Фарисайчуудын замыг одоо ч гэсэн дагасаар байна вэ? гэдэг асуудал. Тэд яагаад Бурханы шинэ ажлыг тэгж ихээр ухаан мэдрэлээ алдталаа эсэргүүцэн, буруутгаж байгаа юм бэ? 

  Дараа нь би Бурханы үгийг харсан: “Том сүмд Библи уншдаг хүмүүс Библийг өдөр бүр цээжээр уншдаг хэдий ч нэг ч хүн Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй. Нэг ч хүн Бурханыг мэдэх чадваргүй; цаашлаад нэг ч хүн Бурханы зүрх сэтгэлтэй зохицолтой байдаггүй. Тэд бүгдээрээ ямар ч үнэ цэнэгүй, өөдгүй хүмүүс бөгөөд бүгд Бурханд заахын тулд өндөрт зогсож байдаг. Хэдий тэд Бурханы нэрийг сурталчилдаг ч, дур зоргоороо Түүнийг эсэргүүцдэг. Хэдий тэд өөрсдийгөө Бурханд итгэгчид гэж нэрлэдэг ч, тэд бол хүний махыг идэж, цусыг уудаг хүмүүс юм. Тийм бүх хүмүүс нь хүний сүнсийг залгидаг чөтгөрүүд, зөв замд орохоор хичээж буй хүмүүсийг санаатайгаар үймүүлдэг ад чөтгөр бөгөөд Бурханыг эрж хайж буй хүмүүсийн замд саад болдог бул хар чулуу мөн. Хэдийгээр тэд ‘эрүүл чийрэг бие махбодтой’ ч гэсэн тэд бол Бурханыг эсэргүүцэхэд хүмүүсийг удирддаг Христийн эсрэг хүмүүс гэдгийг дагалдагчид нь хэрхэн мэдэх юм бэ? Тэд хүний сүнсийг иддэг амьд чөтгөрүүд гэдгийг тэд хэрхэн мэдэх юм бэ?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэггүй бүхэн нь Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм”-аас). Бурханы үгийг уншиж бас өөрийн биеэр туулан мэдэрсэн туршлагынхаа улмаас би шашны тойрог дахь пастор, ахлагч нарын үнэн нүүр царайг нэвтлэн харж чадсан. Тэд бол бүдрэх чулуу - Бурханд тэрслэх, бусдыг Бурханд итгэхэд саад болохын тулд Бурханд итгэх итгэлийн билэг тэмдгийг ганхуулдаг антихристүүд яг мөн. Нэрэн дээрээ тэд, сүм дэх ах, эгч нарыг тэжээдэг. Үнэн хэрэгтээ, тэд итгэгчдийн амьдралд гарах өсөлтийг хэзээ ч анхаардаггүй. Итгэгчдийн итгэл, хайр хөрөхийн зэрэгцээ тэд сөрөг, сул дорой болсон. Энэ тохиолдолд пастор, ахлагч нар үнэнийг эрэлхийлэхэд итгэгчдийг удирдан хөтөлсөнгүй, эсвэл Ариун Сүнсний ажил бүхий чуулганыг нээн илрүүлэхээр явсангүй харин үүний оронд тэд итгэгчдийг өөрсдийнхөө хатуу хяналтан дор байлгасан. Ялангуяа Төгс Хүчит Бурхан хүмүүсийг амиар хангах үнэнийг илэрхийлэхэд тэд нягтлан судалдаггүй, эсвэл хүлээн авдаггүй харин тэгэхийн оронд үнэн замыг эсэргүүцэх, буруутгах, үнэн замыг эрэлхийлэхэд нь итгэгчдэд саад учруулахаар боломжтой арга хэрэгсэл нэг бүрийг ашигладаг. Тэд хүмүүстээ Төгс Хүчит Бурханы Чуулганы хүмүүстэй холбоо тогтоохыг эсвэл Төгс Хүчит Бурханы үгийг уншихыг зөвшөөрдөггүй. Өөрсдийнхөө байр суурь, амин зуулгынхаа төлөө тэд цуу яриа хүртэл зохионо, төгсгөлийн эрин үед Бурханы ажлыг хаа сайгүй гүтгэн гүжирдэж, буруутгана. Пастор, удирдагч нарын энэ бүх үйлдэл, үйлс Бурханд тэрслэн эсэргүүцэж байгаа хэрэг биш үү? Тэд Эзэн Есүсийн хэлсэн ёрын муу үйлчлэгч нар, орчин үеийн Фарисайчууд бус уу? Тэд итгэгчдэд эцсийн өдрүүдийн Бурханы авралыг хүлээн авахад нь чадах чинээгээрээ саад учруулна. Тэд биднийг там руу чирч төгсгөлийн цаг үеийн Бурханы авралыг хүлээн авах боломжоо алдахад хүргэнэ. Харагдах боломжтой байгаачлан, тэд бол хүний сүнсийг цөлмөн залгидаг чөтгөрүүд, хонины арьс нөмөрсөн чононууд. Пастор, ахлагч нарын үнэнийг үзэн яддаг, Бурханыг эсэргүүцдэг уг чанар, мөн чанарыг нэвтлэн хараад би дахиад тэдний албадлагад орохгүйгээр, тэднийг сэтгэлийнхээ гүнээс үзэн ядаж татгалзсан. 

  Яг одоо, хэдийгээр анхны сүмд маань миний бүх үйлчлэл цуцлагдсан ч гэсэн би Төгс Хүчит Бурханы Чуулганд үүргээ гүйцэтгэж байгаа. Ах, эгч нартай хамт байн байн цуглаанд оролцож үүргээ биелүүлснээр илүү үнэ цэнэтэй, утга учиртай амьдралаар амьдарч байгаа мэт надад санагдаж байгаа. Бурханд талархъя. Эцэст нь би тэнгэрийн хаанчлалд орох зам дээрх бүдрэх чулууг даван алхаж Бурханы оршихуйд ирсэн. Бурханыг дагах үйл явцдаа би Бурханы сэтгэлийг хангалуун байлгаж, Түүний зүрх сэтгэлийг хамгийн ихээр тайтгаруулах болно. Бүх алдар цуу Төгс Хүчит Бурханд байх болтугай! Aмень!

No comments:

Post a Comment