2019-01-30

Христийн Сэнтийн ѳмнөх шүүлт—Бүдэрч унахын өмнөх дээрэлхүү зан


Бүдэрч унахын өмнөх дээрэлхүү зан
Байшуэ   Шэньян хот

  Ажлын шаардлагаар намайг өөр ажилд шилжүүлсэн юм. Тухайн үед би Бурханд маш их талархаж байлаа. Надад маш олон зүйл дутагдаж буй мэт санагддаг байсан ч Бурханы тэнгэрлэг дэмжлэгээр ийм гайхалтай сайхан ажлын талбарт үүрэг гүйцэтгэх боломж олдож билээ. Бурханы ачийг хариулахын тулд бүхий л талаараа хичээж ажиллана гэж би зүрх сэтгэлдээ Бурханд тангараглав.

2019-01-29

Өвчнөө эдгээсэн арван гурван настай Христэд итгэгчийн туршлага

  Христэд итгэгчийн хувиар бид өвчин зовлонтой тулгарахдаа үүнийг яаж туулж, энэ үедээ Бурханд итгэх итгэлээ хэрхэн хадгалж үлдэх ёстой вэ? Дараах нийтлэлд өвчнөө эдгээсэн нэгэн бяцхан Христэд итгэгчийн туршлагаас танд өгүүлнэ.

Өвчнөө эдгээсэн арван гурван настай Христэд итгэгчийн туршлага

Өвчнөө эдгээсэн арван гурван настай Христэд итгэгчийн туршлага
Инь Лин, Мьянмар

  Би бол 13 настай Христэд итгэгч. Бага байхаасаа эхлээд л би эцэг эхээ даган Эзэнд итгэх болсон. Тухайн үед би Эзэний магтаалд магтан дуу дуулахаар долоо хоног бүр чуулганд явдаг байв. 2018 оны 2-р сард ээж минь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрч, сайн мэдээг гэр бүлд маань номлосон. Иймээс би бас Төгс Хүчит Бурханы Чуулганы цуглаанд оролцож эхэлсэн билээ.

2019-01-28

Хувь заяатайгаа тэмцсэн тэр өдрүүдтэйгээ салах ёс хийсэн нь


Хувь заяатайгаа тэмцсэн тэр өдрүүдтэйгээ салах ёс хийсэн нь

2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 
Ишин

  Хоцрогдсон хөдөөний тосгон, ажлаасаа болоод эцтэлээ ядарсан аав ээж хоёр, мөнгөний гачигдалтай амьдрал ... энэ бараан дурсамжууд бага залуу насны минь оюун ухаанд хадагдаж, эдгээр нь “хувь заяа”-ны тухай миний анхны сэтгэгдэл байлаа. Сургуульд орсны дараа багш “Чиний хувь заяа чиний л гарт бий” гэж хэлэхийг анх сонсоод тэр үгийг оюун ухаандаа бат бөх хадгалсан юм. Ядуу төрснөө өөрчилж чадахгүй ч гэлээ хичээл зүтгэлээрээ өөрийн хувь заяаг өөрчлөх боломжтой гэж би итгэж байлаа. Ингээд би “хувь заяа”-тайгаа тэмцэхийн тулд бүх хүчээ дайчлан хичээж хэсэгхэн ч болов өөрийн гэсэн диваажинг олж авсан.

2019-01-24

Тэрслүү үзэл болон шүтээнийг хүмүүс тодорхойлж чадахгүй

Тэрслүү үзэл болон шүтээнийг хүмүүс тодорхойлж чадахгүй

Тэрслүү үзэл болон шүтээнийг хүмүүс тодорхойлж чадахгүй 
Хенань Муж, Анианг Хот, Ли Кун

  Бурханы эцсийн өдрүүдийн ажил Хятадын Эх газарт аль хэдийнэ нэг бүлэг хүмүүсийг байлдан дагуулаад байна. Бурханы илрэлтийг хүсдэг шашны бүлэглэлийн олон итгэгчид Бурханы үгээр байлдан дагуулагдсаны учир нь тэд Бурханы дуу хоолойг сонсож Бурханы сэнтийн өмнө эргэн ирсэнд оршино. Үүний зэрэгцээ, шашны бүлэглэл дэх олон тахилч, ахлагч нар Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг эсэргүүцэх, буруутгахын тулд яахаас ч буцдаггүй. Тэд үүнийг байнга тэрслүү үзэл эсвэл шүтээн гэж хандан ямар ч шалтгаангүйгээр буруутгаж, доромжилдог. Хуучин ажил шинээр солигдох чухал цаг мөчид, үл ойшоосон, бардам зан нь тэднийг тухайн цаг үеийн Фарисайчуудын адилаар Бурханыг эсэргүүцэн  Бурханыг дайснаа гэж үзэж мөхлийн замаа сонгоход хөтөлдөг.