2018-12-20

Бурхан руу эргэн ирэх бартаат зам—Христчин гэрчлэл


 Бурхан руу эргэн ирэх бартаат зам—Христчин гэрчлэл
Хонг Конг, Ву Лили

  Эзэн Есүсийн сайн мэдээг би 2007 онд анх сонссоноос хойш бараг есөн жил өнгөрчээ. Энэ жилүүдэд, би байнга Библи уншсан, гэвч Эзэний тухай их мэдлэгтэй болоогүй олон олон сударын талаар толгой эргэсэн хэвээр үлдсэн. Түүний зэрэгцээ, би өөрийгөө гэр бүлийнхнийхээ маргаанаас чөлөөлж чадахгүй байв. Хэдий тийм боловч пастор миний эдгээр асуудлуудад шийдэл олж чадаагүй. Би энэ талаар байнга бачимдан гансарч байлаа. Тэгээд би Бурханы өмнө ирж Түүнд хандан залбирав: “Өө Эзэн минь, би өөрөө өөрийгөө гэм нүглээс чөлөөлж чадахгүй байна. Гэр бүлийнхээ аар саар зүйлээс болж би байнга уурладаг. Та үүнд тааламжтай ханддаггүй болохыг би мэднэ, гэвч би энэ байдлаа өөрчлөхгүй байнга алдаа гаргадаг. Эзэн би Таныг мэдэхийг үнэхээр хүсэж байна, гэхдээ би юу хийхээ мэдэхгүй байна. Намайг удирдан улмаар би Таныг мэддэг болоход туслах хатуу итгэл бишрэлтэй, Таныг үнэхээр мэддэг хэн нэгнийг илгээгээч.” Ер бусын байдлаар, Эзэн миний залбирлыг сонссон. Үүнээс хойш их удалгүйгээр би Түүний удирдамжийг биеэр туулан мэдэрсэн. 

2018-12-19

Эзэн Есүс тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг Петрт яагаад өгсөн тухай


Эзэн Есүс тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг Петрт яагаад өгсөн тухай

2018 оны 10 дугаар сарын 2
Ян Чин

Библи уншаад мухардалд орсон нь

  Би өглөө эртлэн босоод залбирал үйлдсэнийхээ дараа Библийн Матай 16:19-ийг нээж, Эзэн Есүс Петрт хандан ийн хэлснийг харав: “Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгөх болно: чи газар дээр юуг хүлнэ, тэр нь тэнгэрт хүлэгдэх болно: чи газар дээр юуг тайлна, тэр нь тэнгэрт тайлагдах болно” (Матай 16:19). Бичвэрийн энэ хэсгийг уншаад би будилж: “Петр ямар ч агуу ажил хийгээгүй, бичсэн захидлууд нь ч алдартай байгаагүй. Түүнчлэн Эзэн Есүс баригдаж, шүүхийн өмнө очиход Петр Түүнийг 3 удаа үгүйсгэсэн. Тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг Эзэн яагаад бусад шавь нартаа биш, харин ганцхан Петрт өгөх болов?” гэж бодлоо. Бичвэрээс би нэгд нэгэнгүй хайсан боловч төөрөгдлийг минь юу ч шийдвэрлэсэнгүй. Ажил руугаа явахаас өөр сонголт надад үлдсэнгүй.

2018-12-17

Юу надад аз жаргалтай амьдралыг дахин олгосон бэ?


 Юу надад аз жаргалтай амьдралыг дахин олгосон бэ?
 2018 оны 1 дүгээр сарын 30
 Шиаопин

  Энэ бол хүмүүс гаднах өнгө үзэмж, бие махбодын харагдах байдалд хэт их анхаардаг болсон цаг үе юм. Сайхан царай, гоолиг биетэй л бол ямар хувцас өмссөнөөсөө үл шалтгаалан би толгой дээгүүр явдаг байв. Гайхалтай сайхан биетэй, царай зүс сайтай болохоор эргэн тойрны маань хүмүүс үргэлж намайг магтаж, надад атаархдаг байсан бөгөөд нөхөр маань ч бас тун сайхан ханддаг байсан юм. Үүнээс болоод би бүр биеэ тоосон байлаа. Хаашаа ч явсан би толгой дээгүүр, нуруу цэх алхана. Бусдын магтаалыг хүртэхийн тулд өөрийгөө харуулдаг байлаа. Эмэгтэй хүн гоолиг бие, сайхан царайтай байхад, амьдралаа яаж ч авч авч явж болно гэж би зүрх сэтгэлдээ итгэчихсэн байсан юм. 

2018-12-15

Христийн Сэнтийн ѳмнөх шүүлт—Үйлчлэлд зохицуулалт чухал



Үйлчлэлд зохицуулалт чухал

Мэй Жиэ   Жинань хот, Шаньдун муж

  Чуулганы удирдлагыг анхны хэлбэрт нь оруулсны дараа Бурханы гэрт түвшин түвшний удирдагч бүрт хамтрагч өгөхөөр болов. Тэр үед би үүнийг сайн зохион байгуулалт боллоо гэж бодсон. Би доод хэв чанартай байсан бөгөөд нэлээдгүй ажилтай байдаг байлаа; Надад манай хэсгийн янз бүрийн бүх ажлыг гүйцэтгэхэд туслах хамтрагч үнэхээр хэрэгтэй байлаа.